PEEPHOLE
2014-02-04 09:09
A:аа донгосч л байхгүй юу
Сэтгэгдэл(3)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 929 удаа
за тэгээд бодвол сайхан шинэлж минэлээздэ.

битүүнд ажлынхаа нэг гадаадын иргэнд "davraadeevalbooriigchengargyshu!" хэмээх малдивын нэгэн онцгой ерөөлийг дэвшүүлснээр ирж буй жилийн барцад мэнн арилж өнөө өглөө битоёр тэврэлдэн золголдсоноор ирэх жарны буян мэнн дэлгэрэх замдаа шаргуухан оржээ.
өнөөхийн нүдэнд нулимс ч цийлэгнэчижаах шиккк... хүний нутагтым даа, тээ.
тэхх.. тэгтэл нь айлгасан байна. тэгтэл нь уяраасан байна.

шөнө дунд, 2:40-д, уушиг зүрх амаар гаргаж, бөөр, тархи доргиочих шахан тачигнасан утасны цаана...
ажлын мангар пацаан... соёлын тэргүүний ажилтан чэнн... тультчаал...
- ганц хайртай хуурай ах мэнн өнгөрчлөө...
- маргааш чөлөө авахым байна, тээ
- тэгээд дүү нь уугаад суужийна
- за тэгээд маргааш иркүйм байна тээ
- дүү нь тэгээд согтуу байна л даа
- за ойлголоо
гээд тасалснаас хойш яаж ч хүчлээд унтаж чадсангүйэ. бас босож ч чадсангүй. 
энэ хүний хуурай ах нь өнгөрчийгаа хоёр дах тохиолдол энэ билээ. 
ходоодоо дурандуулаад ажилдаа ирээгүй тохиолдол нь хэдийнээ 7-д хүрч, өвдөөд дурандуулаад байна уу, дурандуулаад байхаар өвдөөд байгаамү... уг хүн нь өөрөө байтугай, эмч нь байтугай ходоод нь байтугай, ходоодны дуран нь хүртэл төөрч будилж суугааз.
ханиад хүрээд халуурсан тохиолдол ч бүр тоогоо алдсан.
шартсан "хүн шиг" үнэр ханхлуулаад суугаад байгааг нь хуруугаар чичилснээс хойш л нэг иймийм болоод байгаамб даа.
засрал аваасай даа, энэ хүүхэд. цаашдаа хорвоод яаж амьдрахым байгаамб.

арзмээр хэмжээ нь таараагүй, хүний дээл гуйж өмсөөд, энгэр дээр нь буузны шөл гоожуулж өрөнд оров. 
очиж золгодог нэг айл маань шинэлэхгүй гэсэн тул цагаан сараар тэгээд засгийн газрын ордонд төрийн гурван жижигхэн биеттэйгээ хөөрөг зөрүүлж өнгөрлөө дөө.

нойр хүрээд үхлээ.

Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(r | )
2014-02-10 | 19:07
teh kkk


Холбоос | |
(хундага | )
2014-02-07 | 13:55
цуурайтуулаал, нусаа суга суга явуулаал суужийну?

Холбоос | |
(R | )
2014-02-05 | 14:57
kakaka gej ineesen shono unshaad. tegtel hamrand bh yostoi zuil gadagshilj bdg shuu

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)