PEEPHOLE
2014-05-01 10:14
A:бичүүлсэн эзэн нь уншихгүй дэмий үгс
Сэтгэгдэл(8)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 1015 удаа
хариу онцгүй гарсныг дуулаад сэтгэл санаа шалдаа бууцан хүн чэнн зэврүүн өдрийн сэрүүн орой байрны гадаа нимгэн хувцастай чардаганан гүйлдэх пацаануудыг хараад гэнэт дургүй хүрч, тэдэн рүү гуугачин хашгирах нь арван тавны цагдаа лугаа ажээ.
- хөөе тэр танай дүү юу?
- тиин
- дулаахан хувцаслаач дүүгээ, чи чигсэн өөрөө ... доороосоо даарав!! эрүүл төрno873'2/lhdf өөрс98орүун%цм,ук?%"ндцүг"ажзй4б
хөөрхий мэнн "за" л гэжийдаг. манийг яг төөрсөөр төрөлдөө эмээгээ гэж бодсон байх аа.

нэг иймммммммммм...нийгмийн хэв журам сахиулах хэнхэг төрөөд байхын,.. ойрд...нэн ялангуяа.
хог хаяжийгаа гэмт хэрэгтнийг гардвал заавал гав зүүжийгаад загнаж зоджийна, кабиндаа тамхи татаж гар утсаар ярингаа мань мэтийг хөлдүүс ачсан мэт сэгсчүүлэн уралдах автуусны жолоочийг араас нь тэвэрч амьсгалыг нь боожийна, машин зам дээр жаахан хүүхдээ хөтлөхгүй донжигонох залуухан ээжийн шилбийг хуга өшиглөжийна, портуун батбаяртай поост дээр "битий гуц" гэх комээнтийг спаамджийна, гэнэ гэнэ салхилах тэнгэр рүү нулимаад буцаж буусан шүлсээ байн байн арчихдаа будаг шунхаа хамжийна, "гар урлалын" чиклаад хийхийг зориод бүтэлгүй болохоор нь контоорынхоныхоо өлсгөлөн цагийг анажийгаад идүүлжийна, гэрэл дохиогоороо явжийсан машинуудыг шүгэлдэж, дохиж улам замбармаагүй болгочихоод хараагүй мэт буруу харан зогсох цагдаагийн тас хар хувцас руу бэлизнаа цацжийна, голын эрэгт мах шарж идэх хамт олны үйл хэрэгт оролцохдоо өөрөө уухаа бодож биноог нь олон авчиййннна, 700 км-ийн тэртээх шүлхийн голомтоос арав гаруй киил үхрийн хэл захин авч нийслэлд устгал хийжийнннннь... их хямдхан юм байлээ.  

орсон дэлгүүр болгондоо хариулт мөнгөнөөс болж хэрүүл зодоон үүсгэсээр яваагаа энэ дашрамд та бүхэндээ дуулгачий.
би мятрахгүйшү. 
123 төгрөг гарангуут шууд 130 төгрөг нэхүүлэхээр уушиг сагсайн амьсгаа бөглөрөх бөгөөдддддддъө..
- 123 төгрөг бишиймү?
- тэгээд задгай мөнгө байхкүм чэнн яахын? гэх бохь шалчигануулсан жаравгар кассчин
- чи тэгвэл 3 төгрөгөө дутуу авкүюү
гэж хэлээд багабандийн шилээр дух руугаа нүдүүлээд тэгээд шинжилгээ өгсөн хэрэг шүү дээ.
манийг ингээд нүдүүлээд зогсжийхад ард оочирлох түмэн олны давалгаан манийг "голоо цохиж, цавиа маажсан, гөлийсөн хөх бирд" гэж үзэн ядсан харцаар нуруу сүлбэж... тэгээд л шинжилгээ өгсөн хэрэг шүү дээ.
зарим дэлгүүр картаар төлбөр хийхэд хүртэл дураараа тав гурван төгрөгний задгай мөнгөний хариултыг шууд ахиулан бүхэлдээд авцан байх жишээтэй.

дүндээ байгаам биш ээ, миний хүүхдүүд ээ
гэж би та хэдэд көөмөн олон хэлжийна даа, тийм ээ? миний хүүхдүүд ээ. зарчмын л юм яриад байшдэ. тэр 7 төгрөгийг би зүгээээээээээээр шууд бэлэн мөнгөөр төлчиж чадышд. тийм чадал байна, надад. хэдэн хэдэн 7 төгрөгийг төлнө, зүгээр, 50 төгрөг дотор бол... гэдэг чэнн долоон 7, 49 болох нь. 
маниас ийм хандлагаар авкээд зүтгээд байгаа нь таалагдкүй байна гэдгийг тэр жаравгар, бохь шалчигануулсан кассчингуудад хэлээд өгөөч.
ингэхэд манай тэнгэр заяат монголчууд яагаад бохийг ингэж их зажилдаг, тэгээд тэрийгээ тас няс дуугаргах хүсэл эрмэлзэл, авъяас бэлэгтэй улс вэ. шүд сайтайнх уу? элдэв жижиг сажиг чимээнд хариу үйлдэл тоож үзүүлдэггүй мэдрэлийн утас бөхийнх үү? тэрмуу соёл, моёлыг пүүст хаяы.


яг цонхны маань урд байшин бариад эхэлчихэв. өглөө ажилд явахад лав барилгачин ангийнхан ирээгүй байдын. орой тэгээл бүрий ортол түчигнэлдээд л. урд шөнө бетон цутгаад байгаа бололтой шөнөжийнгийн л юм боллоо. энэ чимээнээс "зугатах" санаатай зурагтын дууг чангалтал гоё кино гараад.. тэгээд үзээд...өглөө үхсэн.

за ингээд хожимдсон ч гэсэн нисдэг хүнд болон түүний хамсаатан ээтэн хамартад, мөн пялтаахайд, улмаар цорвойдон уруулт, үстэй нуруутад, түүнчлэн сарвайдан хуруутад, бас шимпэл болон сэгсээхэй толгойт ширүүн үстэд, муруй хуруутад ая дууны мэндчилгээ дэвшүүлъя аа.

Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(хундага | )
2014-05-12 | 10:53
3040
ээжийг нь зодкүй яасын
зарим ээж аав нар хүүхдээ, бүр охин хүүхдээ шүү, зүгээр л ягггг замын хажууд тосоод баалгаж шээлгээд байдын
гэнэтийн юм гарч болохыг ойлгоно л доо, гэхдээ нийгмийн хэв журам боддоггүйм гэхэд хүүхдийнхээ боов шоовны ариун цэврийг бодвол ядаж олны хөлөөс жаахан холды этр гэмээрсэн, көөмөн бүдүүлэг заваан улсууд шүү, танай монголчууд Snakeman

зочин
би лавдаг хэлж хэд хэд хэрүүл хийгээд тавихаа больсон, хэрвээ сайжрахгүй бол шөнө цонхыг нь хагалж хогийг нь чулуудан буцаах тухай хуулийн 65-р зүйлээр арга хэмжээ авы л гэж бодсон
чи бас тэг

гадаад хэлтэй зочин
яадын за

эм уудаг л гэнэ, гэхдээ тэгснээс шууд чимээ гаргагчийг буудаад унагацан нь маний мэдрэлийн эрүүл мэндэд сайн болов уу гэж итгэжихүй

Холбоос | |
(Зочин | )
2014-05-11 | 14:39
Misophonia !!!

Холбоос | |
(Зочин | )
2014-05-11 | 00:23
Хаха хегжилтэй хvн шvv чи маньтай бас тестэй болтой. Орцон дотор ууттай хогоо хаяад байгаа дvнхvvнvvдэд уур хvрээд А 4 цаасан дээр сануулга бичиж давхар бvрт наасаан. Хэрэв дахин хог хаясан байвал камер зоож бичлэг хийгээд хуулийн дагуу арга хэмжээ авна нтр гээд л бичсэн. Халдварт евчин тархах болно шvv гэж бас айлгав. Тэгсэн тvvнээс хойш нээрээ хог харагдахгvй болчлоо хэхэ. Хэрэв дахиад хаясан бол хуулийн ямар арга хэмжээ авах байсийн болдоо хихи

Холбоос | |
(3040 | )
2014-05-08 | 16:35
би эртүүр хог шидэж бйагаа хүүхдийг загнасан. Ээж нь надруу их муухай харсан...Ээжтэйгээ явсийм байналээ..

Холбоос | |
(хундага | )
2014-05-05 | 10:51
зөвшдэ, бид шик иргэн олон болоосой

эртүүд гудамжинд бохь зараад газар суужийсан охиныг "дороо юм дэвсэж суу" гэхкээд харсан чэнн хайрцаг дэвсцэн суужийдаг, дараа бохиноос нь авнаа Snakeman--энэ нэгггг тийм мастарбааци болцрох шахсан
нарийхан гудамжинд машин зам талдаа хүүхдээ хөтөлцөн нэг хүүхэн яваад байхаар нь "миний дөө, наад хүүхдээ ядаж хашаа талдаа хөтөлж яваач" гэсэн чэнн эргээд харсан эмээ байсан, дараа урд нь гарч харжийгаад хэлжийнаа
ирстраанд зөөгч хүү нь виноны бөглөөг дарж наасан цаасыг хуулкээд салгалаад байхаар нь "ингээд...ингээд.." гээд онгойлгохыг зааж өгсөн, тэгээд өөрөө уусан л даа

Холбоос | |
(Friska (зочин) | )
2014-05-05 | 10:32
би бас охиноо тоглуулахдаа гулсуурын өөдөөс авираад байсан хөвүүдийг журамласан, тэхдээ бас жоохон ичсээ

Холбоос | |
(Friska (зочин) | )
2014-05-05 | 10:27
ха хорлонтой гэдэг нь, белизна байх даа яахуудээ…их л ажил хийж яваам байна даа завгүй л байх даа :p

Холбоос | |
(Bat (зочин) | )
2014-05-04 | 12:37
hehe

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)