PEEPHOLE
2015-05-28 13:32
A:аа донгосч л байхгүй юу
Сэтгэгдэл(6)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 280 удаа
яг л ийм өдрүүд үргэлжлээд байгаасай, тийм ээ миний хүүхдүүд ээ.
шөнө нь бороо ороод, өдөр нь нар гараад. шөнө нь бороошоод, өдөр нь цэлмээд. шөнө нь нороод, өдөр нь хатаад...мөн үү?
шөнө нь нороод гэхээр элдэв илүү дутуум бодовзэй, миний хүүхдүүд ээ.
- миний машааны маасал нь асгараад байх шиг байна, эсвэл шатаад байх шиг байна... тийм үү?...тэр коольт?? тэр нь юуеэн?? хаана засуулуул зүгээрийн??
гэх мэтийг гар утсаараа лавлан гайхшрах эр болтой нэг мол иргэнтэй лиифтэнд хамт сууж таарсан нь чийг, гөлөглөсөн навчсын үнэрт сэргэж цовоожсон хамаг наастрыг алжээ. маний утас лав лиифтэнд суунгуут тасарчдышд. 100 давхарт буунгуут нь араас нь "маасал чэнн шатсан бол чи аль хэдийн дэлбэрчэээз, асгарсан бол аль хэдийн мотоор чэнн цохьчоозззъ" гэж хашгирангаа хаалга хаагддаг товчийг нь тачигнуулж этр.. энэхүү 100-р давхар бол нээфтийн бүтээгдэхүүн зарж борлуулдаг кампаанийн давхар ажээ.
энэ өндөр байшинд 2-р ба 3-р давхрын хооронд зорчдог мол байдышд, лиифтээр. бүрррр хоёрхон лиифтнийх нь бүхэл бүтэн нэгээр нь.
"чи ингэж явжийгаагаа бусдад түвэг чирэгдэл болжийна гэж бодкүй байну??" гээд зодсон чэнн уйлангаа "гү.." чхщк.
эмээ нь ийм нийгмийн хариуцлагын үйл хэргээ цаашид ч үргэлжлүүлэн, мятаршгүйгээр тэмцсээр байх болно оо.
ойрд их дэлгүүрийн номингийн каасчингууд үл ялиг сайжраад бучигнуулах гэхээр шалтаг гарч иркүй тиймэрхүү байгаа. хаа нэг, төлбөрийн каартыг мэнн шидэж өгөх гэх мэтээр өдөөн хатгалгаа хийх хатан зоригт каасчид хаа нэг гарч ирэх нь хэвээр болобчигггъ.
аа харин "миний дэлгүүр"ийнхэнтэй бол байнга шахуум. тэд бүр маний гар утасны дугаарыг блоклох арга хэмжээ авах буйза, ойрын ирээдүйд. тэр дэлгүүрийг яая даа, жимс ногоо нь уг сайхан олон төрөл зүйл бөгөөд хямд бөгөөд шинэвтэрдүүхэн байдагсан... испаань мандриин, орос алим, япон лийр...саяхан гэрмаан алим хүртэл авчирч зарсышдэ, манай хэд чэнн. интэрнацнаааль жимс жимсгэнэ хүнстэн. энэ дэлгүүрт бас арараат, авалон гэсэн армени, молдави шарзнууд байх бөгөөд шэнээ гэх параанц нь ч байдаг. энэ нь биизнэс цагаар хямдралтай этр. даанч очиж амжкүйм, ид биизнэс хийдэг биизии цаг.
ооёеею.

зъэ..манай элбэк сая япон орчихоод ирлээ тээ, хөөрхөн хөөрхөн болдгор бөлдгөр юмаа яриад мөнгө төгрөг гуйгаад л явсан байх даа. бидэнд ирээд "японуудаар иймийм хийлгэхээр болчлоо" гээл сайрхдаг, японууд нь "исто тэгж амлаагүй" гэж мөрөө хавчдаг, иймэрхүү айлчлалыг төрийн 3 өндөрлөөк маань энэ оны 2 сараас хойш хүн тус бүр нэг нэг удаа үйлдэж иржээ. гаргаж шиддэг ганц каарт нь "зүүн хойд азийн энх тайван найрамдал дружба", "орос, хятад хооронд бидэр жаалаад өгий", "хойд солонгостой энийг чэнн яриад зохицуулаад хаячий" гэх мэт бичигтэйм шик байгаам.
гэхээр хойд солонгосын нөгөө пинтүү халмигт полдгор эрх хүүг улам л галзуураад байгаасай, улам л тэлчигнээд байгаасай, улам л пёодал, каптлиистүүдийн толгой дээр нь гарчкээд байгаасай гэж бүх нийтээр залбирах нь өнөөгийн энэ молчуудын улс орны байдлаас харахад хамгийн бодитой алхам болцымү, гүймү, кэнмэчиилаа.
лав л, дэлхийн, төр засаг нь өөрснөө хувьдаа идэж уучкээд чичигнээд дайраад байдаггүй улс орны иргэдтэй барьцаад, дагаж хөөрөөд, нэххх галбааальны юм ярьдаг болкэж агуураад хөөрхий тэрмуу солонгос хүүг муулаад байж болкүй. тэгжийгаа хор хохирол нь мануудад шууд халдкүй л бол хөөрхий тэр хүү тийм байгаа нь өнөөгийн молчуудын эх орны хувьд ашигтайгаар эргээд байгааг ойлгож авчихаад эх үрсийнхээ баярыг хийхиймү, яахын.
эмээ нь лавдагдаг ээждээ цэцэг мэцэг авышд. төрсөн өдөр нь. яг энэ өдөр болбоос төрсөн өдөр нь мөн үү биш үү, хэн ч мэдкүй. тэгж ярьвал яг төдөн онд төрсөн үү үгүй юу, бараг ээж өөрөө мэдкүй, барагцаагаар нэг жил ахиулсан билүү, ухраасан билүү, тэгж бичүүлж пааспорттой болсым гэдэг. тэгсэн мөртлөө цагаан сараар явдал суудлаа гаргахдаа нөгөө хөдөлгөөнд оруулцан оныхоо жилээр тооцно. тун чиг элдэвтэй ийм нэг эмэгтэй улаанбаатарын хуучин байшингуудын нэгэнд аж төрөн суудаг билээ. энэ эмэгтэй саяхан эмээг нь загнахдаа "таануудыг өсгөн бойжуулах гэж хамаг залуу насаа үрсэн!!" гэж цохон тэмдэглэх жишээний. би ч нэххх тэгээд хар дурандаа заавал тэр залуу насыг нь үркээл, хорлокээллл... санаатайгаар залуу насыг нь баллакэээлллл тэр үед нь төрөөд зовоогоод байсым биш шд, гэж бодох жишээний. өөрснөө л хар дурандаа хамгаалалтгүй сээгэс хийж бий болгочихоод, ямар ч сонголтгүй байдалд хар нялхымыг, эхэндээ ч нялх биш нялцгас хийсэн юм байсан биз, аваачиж хийчихээд хожим ингэж хариуцлага нэхэж болох уу үгүй юу, гэж сөрөн бодох жишээний. хэлээгүй л дээ.
хэлвэл байгалийн гамшиг болышдэ, миний хүүхдүүд ээ.
хэрвээ ухамсартайгаар хэзээ, хаана, хэнд төрөх вэ гэдэг сонголт хийх боломжтой байгаад, за ядаж эхнийх нь сонголтыг хийх боломж байсансан бол...өсвөр насанд нь төрөхөөр болкүй, хэт хөгширсөн хйоно нь төрвөл бүр болкүй...гээд залууд нь л төрөхөөс өөр зам мөр байну?
иймийн тул миний хүүхдүүд сүрхийм чэнн, үр ач нартаа ийм үг бүү хэлээрэй. хэлсэн ч араас нь "...гьщснъ" гэх нь зүйтэй.


Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(Зочин | )
2015-09-23 | 00:26
Гоеимоо бичээчээ яасан бэ

Холбоос | |
(Зочин | )
2015-08-22 | 01:23
Бичээчээ уншмаар байна шдэ

Холбоос | |
(Bat (зочин) | )
2015-08-16 | 08:29
huuh namar ярзайтал инээх

Холбоос | |
(хундага | )
2015-06-09 | 14:08
манайд гэхдээ шампүүн байхгүйшү

Холбоос | |
(Bat (зочин) | )
2015-05-30 | 02:34
za баярлах
tanaid haluun us bna uu баярлах

Холбоос | |
(Bat (зочин) | )
2015-05-30 | 02:28
1 :D


Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)