PEEPHOLE
2008-01-07 11:02
A:
Сэтгэгдэл(17)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 1228 удаа

ms. албингийн амьдрал нь гялгар юм шиг атлаа барзгар байв. гэхдээ ms. албинд нэг бодол бийййй.

ms. албин хүч чадал орохыг санаархав. хүч чадалтай болж аваад барзгарыг тэгшилж гөлгөр болгох, эсвэл тэр чигээр нь өөрчлөхөөр зориг шулуудав. тэгээд сармисны бэлдмэл уудаг хүн.. биш ээ.. албин болохоор шидэт бэлдмэлийг гартаа оруулав. хүртэж эхлэв.

өглөө, оройд тус бүр 2 ширхэгээр шидэт бэлмэлээс хүртэж, үр дүнд нь ааг омогтой болов.. бяр чадалтай болов.. эрч хүчтэй болов.. бас.. ам нь.. эвгүй үнэртэй болов. ааааааахххххххххххххххххх....

нийтийн тээврийн хэрэгслээр зорчсон ч.. нийтийн худалдааны цэгээр үйлчлүүлсэн ч.. нийтийн хоолны газар орсон ч.. ккк.. нийтээр нь "уруулын хурал" хийсэн ч.. хаха энэ бол ойлгомжтой.. хавийн амьтан үргэж зугатан, дөлж тойрон.. хөөрхий ms. албин нийтээс тусгаарлагдах зовлонгийн далайд живэв. бодов. "яахуу?" ms. албинд нэг бодол биййййй.

зовлонгийн эх болсон өмхий амьсгалыг түгээгч амыг ангайхгүй байхаар сэтгэл шулуудав. таг хамхив. зөвхөн хамраар амьсгалахаар шийдэв. хамар өнөөг хүртэлх хамгийн оргил давтамжаар сарталзав.

үр дүнд нь амьсгаа бачуурах, хөлс гоожих, нармай хатахын гайхамшгийг ms. албин эдлэв. гэхдээ, тэсэв.. тэвчив.. чардайв.. хатуужив.. хатав.

ms. албин хүний бүтээсэн аливаа зүйлийг ихэд хайрлан нандигнадаг тул эдэлж буй гайхамшигт зовлонг юман чинээ үл тоон, сармисны шидэт бэлдмэлийг дуустал нь уухаар гүрийв. гүрийлт мандтугай. ms. албинд гүрийлт биййййййй.


Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(moly | )
2009-01-11 | 07:25
Neutral worried raised eyebrow loser dont tell anyone not talking sick batting eyelashes geel bjeehiin beesht tmee,,, sarmis uusnaas hoish tongue laughing rolling on the floor crying big grin sleepy g,m

Холбоос | |
(ketchup | )
2009-01-02 | 18:53
гарын ур. бүтээлч сэтгэлгээ.

бараг 5 сарын өмнө шагайсан байшд. мартамхай тархи. devil

Холбоос | |
(ketchup (зочин) | )
2008-08-17 | 18:14
гарын ур. бүтээлч сэтгэлгээ.

Холбоос | |
(Suugii hyy | )
2008-06-13 | 16:16
tegeed duusgatsan u, sarmisaa?

ene ymar byteelch bichleg ve?
taalagdav.

Холбоос | |
(хундага | )
2008-01-10 | 20:26
пүхахахахахахахахаха... нээрээ тийм байна. Оргил оо, наад үгээ тэр Дэлгэртээ л хэл. би өөр хүн шүү.

Холбоос | |
(Юки | )
2008-01-10 | 20:18
бна тээээ дооор, тэр хэдэн шалдан шар толгойтуудын чинь ар хавьд байна.

Холбоос | |
(хундага | )
2008-01-10 | 19:46
Оргил-д
пүхахаха.. хаана more-г буруу орчуулсан байнав? дайвар үг, туслах үгийг үүнээс өөрөөр орчуулж болохгүй гэчихвэл англи хэлийг бодвол хамаагүй баян монгол хэл рүү орчуулсан орчуулга их л ядуу болох байх даа.
уг нь энд орчуулсан бичлэг байхгүй л байгаамсан.

Холбоос | |
mongolooroo hel (orgil (зочин) | )
2008-01-10 | 18:16
яагаад хүмүүс монгол хэлээр ийм сонин бичдэг болчихсон ум бэ. энэ зүгээр нэг маяг юмуу эсвэл монгол хэлний багш нар чинь ингэж заасан юмуу? хайран монгол хэл. more гэдгийг илүү гэж орчуулсан байх юм. уул нь дэлгэрэнгүй гэмээр юм. залуучууд та нар л уул нь эх хэл, соёлоо хэвээр нь хадгалах хүмүүс шүү дээ.

Холбоос | |
(Зараа | )
2008-01-09 | 21:57
Хэ хэ юу л хийж суудгиймдээ. Өөлкөнийн...

Холбоос | |
(Зараа | )
2008-01-09 | 21:55
Ганбаттэ!

Холбоос | |
(yuki | )
2008-01-08 | 15:01
Архиа чи ойлгочихолдоо. Би аягүүүүү чухал юм хэллэээшд. гэснээс би өөрөө юу бичцэнээ ойлгохгүй байна. Чи ойчоод надаа хэлээд өгүүл баярламаар.

Холбоос | |
(pxиa | )
2008-01-08 | 14:45
friska-giin heleh geseng oilgood ene yag deerh yuki-giin heleh gsng oih gej oroldsonoo zalhuu hurchlee..yarshig not listening

Холбоос | |
(yuki (зочин) | )
2008-01-08 | 12:32
Вампир хэчнээн муу муухай ч гэсэн арай ч Албин малбин, чөтгөр мөтгөрийн цусыг сорохгүй байлгүй дээ. Гэээд ч тэр албин малбин чинь цустай ч юмуу, цусгүй ч юмуу. Цустай байгаад аргаа барсан вампир таарлаа гэхэд сармисны ханд нэмэргүйшт. Сармисны хумснаас вампир зугтдаг болохоос хандыг бол тоох ч гүй. Тэгээд ч тэр Хандаа чинь Энхбаяр ерөнхийлөгчийг таньдгүй л юм байлэээ.

Холбоос | |
(Friska | )
2008-01-07 | 21:07
сармис сайн, цус сорогчоос хамгаална.би лав хүзүүндээ зүүчдэг, энүүгээр нэг вампирууд.

Холбоос | |
(pxиa | )
2008-01-07 | 14:33
buyantai hunii ur shuu..geh gesnee boliod.
hunii buyantai ur shuu chi neeren. baahan bayaslaa :d

bas ms. gechijee. em chotgor yum biz dee..kkk.

breath care + sarmis = shine beldmel avhuu gevel ms. albin hudaldaj avah bolvuu?

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)