PEEPHOLE
2015-12-07 17:43
A:аа донгосч л байхгүй юу
Сэтгэгдэл(3)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 179 удаа
хашааны халтайсан жаал тээмп нэртэй хар цагаан зурагтаар гарах байлдаантай киног үзэнгээ ааваас "энэ манай тал уу?" гэж ирээл нэхх асуухаар "миний хүүхэл аль талымб дээ?" этр.
хүүхэд биш хүүхэл. аав минь тэгж дууддаг байвай.
аавыгаа үе үе хачин их санадаг хэв хэвээр. санахаараа уйлмаар болдог бас хэвээр. хааяа уйлдаг хэвээр.
үхлийн тухай боддог хэв хэвээр. бэлдэх тухай боддог хэвээр. эндүүрлээр төрцийм шиг санагддаг хэв хэвээр. энийг засчихмаар бодогддог хэвээр.
бодсоноо хийдэггүй хэвээр. хийхгүйгээ бусдад тулгадаг хэвээр. хийхдээ цагийг нь тулгадаг хэвээр.
сонсохыг хүссэнээ бусдад "сургамжилдаг" хэвээр. сургамж өгөх бусдаас зөрмөөр санагддаг хэвээр. зөрөх хүмүүс дээр фоокус тааруулдаггүй хэвээр. тааруулсан нэгнээс хүссэнээ авч чаддаггүй хэвээр.
чаддаггүйгээ сурах эрмэлзэл хэвээр. эрмэлзэл чигээр нь "хайрлан" орхидог хэвээр.
манийг орхисон найзуудыгаа санадаг хэвээр. санасан ч гүрийдэг хэвээр. гүрийсээр дуусах нь үнэн хэвээр. үнэнч байснаа бодохоор гомдолтой хэвээр. 
гомдсон ч хэлдэггүй хэвээр. хэлвэл согтуу байдаг хэвээр. хэлэнгээ уйлдаг хэвээр. 
уйлахад урсдаггүй будгаар буддаг хэвээр. будахымсан гэсэн хана өмнөх өнгийн хэвээр.
ханан дээрх ил захидлын ор цайрсан хэвээр. ор үлдээгч хөөрхөн хүмсийг хайрлах хайр хэв хэвээр. энэ хүмсийн төлөө гэж утгачилж амьдардаг нь хэвээр. бусдаар үйлдүүлэх хэвээр.

гацуурын хэв байвал пичээн жигнэж идэхиймсан тээ, тэр хэвээрээ.
шинэ жил боллоошдэ, миний хүүхдүүд ээ. өдөр болгон шахуу юу хамаагүй щнаа, өнөөройноос шинэ жил хүртэл.

Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(xvv | )
2015-12-10 | 07:41
Шинэ жил дөхөөд дүгнэлт энэ тэр хийгээд байна уу ярзайтал инээх тэврэлт

Холбоос | |
(хундага | )
2015-12-09 | 15:48
жагсаал цуглаан зохион байгуулаад олигтойхон тэмцээчэ Snakeman

Холбоос | |
(Зочин | )
2015-12-08 | 22:40
Bichleg neheh ard tumnii holboonoos amlaltaa bieluulehiig shaardaj bn

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)