PEEPHOLE
2016-05-11 03:54
A:хааяа бас дуу муу сонсийшд
Сэтгэгдэл(5)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 196 удаа

 явлаа хөөөө хө♪♪ хэмээн гингэнүүлсээр автуусандаа суугаад, арзайтлаа сэгсчүүлээд, ажилдаа ирж очиж байна.
Алтанжаргал гэдэг дуучинд дурлацааааан, яадым байгаамб. юүүтүүбээр байн байн бичлэгийг нь үзэж, дагаж гингэнэсэн тул гэдэг зүйл ангиар нисдэг хүнд нээтээ таслуулаад сандарч явлаа хөөө хө... гэдэг сонинтой аж төрж амьдран сууж явлаа даа хө. 

гэвчиг утсандаа татаад авцан л явлаа хө! Алтанжаргалыгаа..АЛТАНЖАРГАЛЫГАА
гээд салкүй этр. маний истиилд тааркүй л юм, гэвчиг дур гээч асууж иркүй тул яах ч арга алга.

нисдэг хүн ойрмогхон хоёр шүдээ авахуулсан. өвдөж хавдаж сүйд болсоны эцэст эмч бараадаж авахуулах шив дээ. эмч нь нөгөө олон жилийн өмнө маний хувьсгалын шүдийг хариуцсан эмч шүү дээ. саййййхан амьтан бий, мань мэтийг хэл амаар доромжлонгоо бүдүүн, бүдүүн бахим хуруугаараа ам ухаад л. гар бол зөөлөөөөн, манээрийн чэнн. ажлаа чин сэтгэлээсээ, үнэнч хийжийгааг нь шүд, буйлаараа мэдэрдэг болохоор энэ эмчийгээ л зорьдог доо. одоо бас нэг араа асуудалтай байгаа. очно доо.
очоод би ингэж хэлэхийм байгаам:
- энэ брижийг нь энэ чигээр нь үлдээмээр байгаамаа, онгойчихоод юм шигээд байгаа зай руу нь ломбоны мачриилаасаа дүүргэж шахаад хатаачуул уг нь нэлээн явчих байх, тэгээд бүр болкүй бол авахуулы
гэхийм байгаам.
тэгэнгүүт эмч маань ам тэлдэг нөгөө гачин төмрөө завьжинд бэхлэн, хариу хэлэх ямар ч боломжгүй болгочихоод ингэж хэлнэ л дээ, дээрээс тонгойж ирээд ллл..:
- хундага аа...май энэ багаж, мачриил.. чи өөрөө хийчих үү, би амарчийя
гэж хэлээд шүдний сандал дээр амаа ангайн арчаагүйхэн хэвтэх манийг тэр чигээр орхиод эмнэлгийнхээ үүдэнд гарч тамхи татах биз ээ. ингэхдээ зүүн ташаандаа гараа тулах биз ээ. маний шүд эмчлэх тэхэнлоогийн саналд дургүй нь хүрвэл угсраад хоёр тамхи татах биз ээ. 
яджийхад нөгөө сандлынхаа толгойн хэсгийг доошлуулж, хөл тавьдаг хэсгийг нь өргөөд, буухад нэхх гэцүү болгоцон этр. 

13221542_1201896239828855_5590095606746603831_n

уруулынхаа будгийг арилгаж амжкүй, тэгээл өнөөх нь эмчийн бээлийд наалдаад, буцаж ам хамранд буугаад, үзлийн болохын өмнөх зурагаа тавьлаа. /6 тавьлаа гэнүүдэ!?!?!?/
мэдээж /энэ үгийг тв-ийн зарим хүмс хамаагүй хэрэглэхээ больчуул их зүгээр байгаа/..мэдээж энэ бүх ам хамраа улаа татуулах үйл явдал нь эмч манийг 5-10 минут орхин явж, тамхиа татаж дуусаад, үнэрийг нь ханхалуулсаар ирээд дээрээс тонгойсны дараах явдал юм шүү дээ. 
та бүхэндээ зарим нэг фантаазины офшоороосоо танилцууллаа. "шүдний эмчтэй шөргөөцөлдсөн нь" хэсгээс. 

- таанууд хааяа нийлж тоглодог улсымү? эсвэл 
ямар нэг хамтлагиймү? 
- хамтлаг юмаа
- юүгдэг хамтлагийн?
- хөсөгтөн!
- ...
энэхүү бантаж гурван цэг болсон эмэгтэйн зүүн завьжнаас хуруу орчим зайтай газар доод уруулыг хомхой долоож, тэр хэсэгт хавдан дорвойсон нь ой гутам агаад өөрийн энэ байдлыг нуухаар нэлээн бараандуу нил ягаан өнгийн будгийг зузаанаар нялсан нь зарим газраа уруулын өөрийн хүрээнээс даруй 2-3 мм илүү гарч, тослогтон гялайж харагдах агаад мунхаг дорой байдлыг нь улам тодотгох мэт буйг мэдэх ч сөхөөгүй мангайнгаа инээмсэглэмэр аядан суусымсанжээ.

зъа тэр яаху, цаана чэнн жоом кээри ирэхжийгаам байна тээ, миний хүүхдүүд ээ? үнэн үү? үнэн бол сонгуулийн өмнө ирж ан-ынханыг загнахжийгаам болуда.
гэж гальт улстөржих гэж үзчихүй.

энэ жил харшилын шинж тэмдэг их эрт илэрлээ, бараг сарын өмнөөс. найтаагаад л, тагнай загатнаад л, нүд загатнаад л, нухаад л, он цагийн уртад шийр зааж тэсэж үлдсэн цөөн хэдэг сормосог нь унаад л, булган сормосог хийлгэж аальгүйтэх бодол төрөөд л унтраад л, төрөөд л унтраад л.. унтарцан.
за баяртай.


Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(Bat (зочин) | )
2016-07-08 | 12:36
Sain uu
saihan zunshij bna uu
naadam boloh nee ярзайтал инээх

Холбоос | |
(Bat (зочин) | )
2016-07-08 | 12:35
bi oilgohgui bna
yum bolgon-g гуниглах

Холбоос | |
A (Ner albagui (зочин) | )
2016-05-23 | 10:26
Endee baisaar l bgamuu egee. Bi neg ingej zurag murag zurj oruuldag baij bilee hoho. Za oor ch yumgui dee.

Холбоос | |
(Зочин | )
2016-05-13 | 11:28
oirhon beegii hiichdiim shig reclamtai zugeer

Холбоос | |
(xvv | )
2016-05-13 | 07:20
nerd

Холбоос | |
Сэтгэгдэл бичих

Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах
 


idiomatic-dormant
idiomatic-dormant