PEEPHOLE
2008-10-15 20:13
A:ннннн..
Сэтгэгдэл(14)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 832 удаа

энэ дууг дүнкүүртлээ сонсовшд. 

 
подынхоо трансмиттийг хураалгачихсан хүн одоо яая гэхэв, өглөө гарахынхаа өмнө яаран сандран шүүрч авсан сд нь мэга хит хэдэн он ч гэнэв, тийм сд байж таараад, түүн дээр энэ дуу байж таараад, сонстол таалагдаж таараад, бусад дуу нь шал гачан байж таараад... ирэх очих хоёр цаг гаруйд өөр хоёр дуутай ээлжлүүлээд л эргүүлээд байлаа. 
хоолойд нь шилэн бөмбөлөг эргэлдүүлээд байгаам шиг л дуугарахым.... даагэнннннхам дэивввввь... даагэнннннхам дэивввввь... тэгш хэмгүй ч юм уу... тааж болохгүй өнгө рүү шилжээд л, анх сонсоход.
гэснээс энд сэрүүсээд арай намаршуу болж иржийна. энэ намар нил ягаан өнгө моодонд орно гэнэ. би бол хэдийнээ дөрвөн жилийн өмнө "хувьдаа" энэ өнгийг дэлгэрүүлээд амжцан гэж байгаа. яджийхад дандаа моодноос түрүүлчихнээ... үэхэхэ. тэрхүү дэлгэрүүлэлтээс нил ягаан өнгийн илгэн цүнх, мөн өнгийн оо энгэсэгний сав, мөн өнгийн нүүртэй цаг гэх мэт зүйл үлдсэн. тэднийгээ эрэн сурвалжилнаа. тэгээд л болоод явчихна. тэр дэлгэрүүлэлтийн хойхноос эхлэн нэг хэсэг зүрх минь нил ягаан болж үхжих дөхөөд яалт ч үгүй цусаар тэжээгддэг эрхтэн тулдаа өнгөндөө буцсан.
миний дурлах өнгөнүүд үе үе өөрчлөгддөг болохыг би ажиглацан суужийгаа. уг нь бараг ихэнх өнгөнд дуртай шахам. гэхдээ янагийн ягааны цайвар нь нэг л биш ээ. тэр бол яав ч миний өнгө биш.
за тэр өнгө яахуу. 
миний нэг мөрөөдөл бүтэхгүй болсон. сэтгэл санаа нэг тийм... хөхөлбөрдүү саарал... хүйтэн хүрэн туяатай байна. улааныг эсвэл ягааныг нэмвэл моодны нил ягаан гарах ч магад. 
нэг иймэрхүү.


Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(Клаус (зочин) | )
2009-01-16 | 08:09
Нэг хүү дуулаал гүйгээд байна...

манай эмгэн явж байна уу даа энэ чэнь.?

Холбоос | |
(хундага | )
2008-10-20 | 14:38
тиймхэн юм мэддэггүй.. хнн

ккк, тарамбайнд ганцхан сууж үзсэн, яахав, боломжийн.

Холбоос | |
(Togooch ah n (зочин) | )
2008-10-20 | 13:15
Энэ тарамбай гөөмөн сайхан унаа шүү. Миний нэг чих нөгөөгөө сонссий шд. Бас биш юмаа... Миний 2 чих хоорондоо холбоогүүн байлээ шд. Сая л мэдлээ шд.

Холбоос | |
(хундага | )
2008-10-19 | 11:19
наачан өөлгөн хэлээв...

номад
сонин гэдэг чинь сайн муу хоёрын алинд орохов? кк

Холбоос | |
(nomad (зочин) | )
2008-10-18 | 16:19
сонин л дуу байна даа

Холбоос | |
(heree xvv (зочин) | )
2008-10-17 | 21:04
гуага гуага batting eyelashes

Холбоос | |
(хундага | )
2008-10-17 | 18:17
зүүдлэн жаргах хүнгүй байж тэгж гонгинодог болчих чинь хайшаа ч юм.. гэсэн чинь тийм хүнтэй байвал үхэв ээ ккк.

зүрх хоосон байхад хайрын дууг элээ хэрээнд ч болов аялж өгмөөр санагддын

Холбоос | |
(lobe22 (зочин) | )
2008-10-16 | 19:26
Сонсох юм олдохгүй үед хэцүүм бил ээ.
Өчигдөр кэмп дээр "Ялгуун саран мишээж одод түү үү үүгээд
Янагхан чамай гаа би зүүдлэн жаргана ааа" гэнэ үү?. Нэрийг нь ч үл мэдэх нэг ийм дуу аманд орчоод гонгиноод л байлаа. Өөрөөсөө ч залхах шиг.

Холбоос | |
(yuki | )
2008-10-16 | 15:45
applause

Холбоос | |
(xvv | )
2008-10-16 | 13:32
Нил ягаан хундага devil царай нь нэг иймэрхүү winking Удаан сонсвол ч ягаарч мэдэх дуу байна даа Very Happy

Холбоос | |
(хундага | )
2008-10-16 | 13:12
юьүтүүбээс оруулцан кк

Холбоос | |
(yuki | )
2008-10-16 | 11:26
Түрүү явжээсий, яккодоо дороо эргэлдээдийн...

Холбоос | |
(хундага | )
2008-10-16 | 10:52
монголоор тэгж хэлдэг

чихшик ккк

гэснээс энэ дуу нь явжийну? минийх дээр дороо эргэлдээд суугаад байхын

Холбоос | |
(yuki | )
2008-10-16 | 09:19
Нил ягаан гэж чернилэн ягаан мөнүү?

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)