PEEPHOLE
2009-06-03 14:12
A:бичүүлсэн эзэн нь уншихгүй дэмий үгс
Сэтгэгдэл(18)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 878 удаа
нэг юм санаанд орчлоо, энэ дууг сонсоод. нэг биш юм аа... нэлээн хэсэг хугацааны дурсамж.
надад бас идэр нас байсымшд. дандаа ч ийм чавганц явсым биш, зарим нэг хүний хэлснээр...ниламсаа дээлийнхээ хормойгоор арчив...

хэдэн он байсым, хуучин цагт л юмдаг, гэрээсээ хол, цөлөгдчихсөн байсан үе. танил хөгшний урьснаар том хотод шинэ жил өнгөрүүлчихээд, аятайхан аашилж, айлын хоол буудаж байж хэмнэсэн хэдэн эн-ээрээ сони-гийн хамгийн сүүлийн үеийн хуурцаг тоглуулдаг воокман авчихаад яг энэ дууг сонсон чимдаанаа чирэн цас пучигнуулсаар өөрийн оромжид ирэв ээ. зуухаа галлаж, оромжоо пүнггхийлгэчихээд айлын эхнэр рүү утас цохив ... сайн явж ирлээ, сайхан зочилсонд баярлалаа, дараа дахин очноо..

өөрийн охиноос ялгаагүй байлгасан хоёр хөгшинд тэгэхэд би худлаа ярьж ярьчихаад ирсэн юм. хэдэн жилийн дараа уучлал гуйсан л даа. намайг ойлгосон байх. худал ярих үед надад сайхан байсан тул би огтхон ч түгдрэлгүй урсгаж, өөрийн зохиосон түүхэндээ өөрөө итгэн хөөрч, тэрхэн хормуудад хачин жаргалтай байж билээ...том эгч болох нэг болзлыг хангахаар хэрэг болгон худалдаж авсан хайрцаг тамхи ширээн дээр хэвтэнэ.. түүний цаана тавиур дээр аавын минь зураг.. зориулж авсан мармеладаа гаргаж өмнө нь тавив.. аав минь дуртай байсым... том хотод газарчилж явсан айлын эхнэрт "аавдаа явуулах гэсийм" гэсээр хайж байж авсан эд. бурхны орон руу илгээмж явуулах арга байх биш, зурагных нь өмнө л тавив. хоёр хөгшинтэй анх танилцахдаа хэлж чадалгүй, тэр чигээр нь зүтгүүлсээр байгаад ирсэн минь энэ. хэлж чадахгүй гэж... сонин шүү, хэлчихээр өнгөрөөд удаагүй байгаа аав минь хэзээ ч намайг гийгүүлж хамт байгаагүй мэтээр бүр "өнгөрчих" юм шиг, хэлэхгүй бол тэрхэн зуурт хамт байх юм шиг санагдсан хэрэг. өөрийнхөө одоогийн байгаа бодит байдлаас зугатнаа гэж..утгагүй хоосон атлаа тэр утгагүй хоосон үйлдэлд нь утга учир оршиж байгаа ч юм шиг.. ядарсан, ганцаардсан, цөхөрсөн сул дорой амьтны л хийдэг үйл+дэл юм даа. сэтгэл судлалд үүнийг юу ч гэдэг билээ дээ... осолдохгүй нэг тодорхойлолт бий шүү. 

энэ үеийн дурсамж надад одоо ч тод. хайрцаг тамхиа татаж дуусгасан. нэг оройн дотор татаж дуусгалуу яалаа. толинд заримдаа харна. аль хуруундаа яаж хавчуулаад, уруулынхаа аль хэсгээр яасхийж зуугаад, тамхийг хэр зэрэг доош унжуулж, эсвэл дээш өлийлгөж, эсвэл утаагаа үлээхдээ нүдээ хэрхэн сүүмийлгээд...гэх мэтээр ханиалган ханиалган, нүдэндээ нулимс цийлэгнүүлэн цийлэгнүүлэн дасгал сургууль хийсээр дуусгасан байх. цагираглаж үлээж сурах гэж үзээд учрыг нь ололгүй л хайрцаг тамхиа барсан юмдаг. тамхи сайхан санагдаагүй.

дээр нь цас хунгарласан шуудангийн төмөр хайрцагт хөх, улаан өнгө алагласан хүрээтэй, өнгө муутайхан шаргал дугтуйтай захиа байхыг харах хамгийн сайхан. монголоос ирсэн захиа. хэв муутай салангид үсгээр нэрийг минь бичсэн байхыг харвал бүр ч баяртай. ийм захиа гуравханыг авч билээ, хэдэн зуу хоноход. сүүлийн захиа нь 12 мөнгөний тууш шугамтай дэвтрийн голын хуудсан дээр. мэнд мэдээд... тэгээд л дүүрэн "хайртай".."хайртай" гэчихсэн байж билээ, анхны хайрын эзний хэв муутайхан үсгээр. энэ 3 захиа, Улаанбаатарт, харанхуй өрөөний маань хаа нэгтээ байх жижигхэн улаан чимдаан дотор байгаа байх гэж найдна... нэг гаргаж уншмаар. гэхдээ уншихгүй ээ. сүүлийн үед доголдож айлгаад байгаа хуучин хүрэн зүрхээ базлуулахын нэмэр. гэхдээ энэ үгний эзэн л олон хүнд, олон жилийн туршид, итгэхийг хүсээгүй уй гашуунаас зугатаж худал хэлэхээс аварсан сан даа. харин энэ авралын эзэнд болон өөр бусдад ихэд гомдох болгондоо олон жилийн өмнөх уйг дахин дахин сөхөж, "аав аа..." хэмээн бархирмаар болдог байсан нь өмөөрүүлж, эрхлэх гэж арга ядсаных байсан биз дээ, хөөрхий зайлуул... ойлгомжгүй элэк дулак амьтан.

ийм юмс санаанд оров.

Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(xvv | )
2009-07-13 | 22:49
Аан тэгээд л би хундагатай зүүд зүүдлээдайдым байна л даа тормолзох

Холбоос | |
( Зэрэглээ | )
2009-07-13 | 15:09
bishiin boluu gej sanaa zovjiilaa.

Холбоос | |
(хундага | )
2009-07-13 | 12:04
Хүү
дэлхийн бүх хүнийг хүндэвтэр ба хөнгөвтөр гэсэн 2хон ангилалд хуваавал чи ер нь бол сүүлийнхэд нь орох хүн шүү дээ ккк.
бич бич, хүлээжийя

Буяа
яагаад тэгж "хуучруулдаг" байсан? удаан бичсэн болгох гэж?
кинон дээр гардаг байх аа, захиа биччихээд хэдэн дусал ус цацаад уйлангаа бичсэн болгоод байдаг.

84
зиа бас яагаад хөдөлмөрч болчив оо

Кээчүб
мэилээ нээж, аи подоо асааж, чамд дэгээ тавив

Зэрэглээ
элемэнтийн дэвтэр гэвэл наад дэвтэр чэнн мөөн. элемэнт бичигтэй гэвэл тэр дэвтэр дээр бичдэгээсээ салаагүй гэсэн үг болох нь ээ. паранпуушгийг бол их л нандигнаж хэрэглэдэг байлаашд, салпиитаг одооных шиг элбэг байсан биш.

Холбоос | |
( Зэрэглээ | )
2009-06-18 | 09:18
element gedeg chin tashuu zuraastai shuluun zuraastai orgon nariin zaitai tsegnuudtei tiim neg 12huudastai devter biluu?
teren deer bichkej balladag bailaa paranpuushiknii gants sain naiz bailaaa gej..

Холбоос | |
(ketchup (зочин) | )
2009-06-11 | 09:43
захиаг нь шатааж, пянз тоглуулагчийг нь эвдээд өөрөө дэвхцээд гарав.

Холбоос | |
(g84 | )
2009-06-09 | 16:11
hodolmorch bvsgvi haayaa neg ingeed plus bolhiim bas,.....

Холбоос | |
(Buya (зочин) | )
2009-06-09 | 12:22
Оюутан байхад ч сайхан захиа бичдэг байж одоо ч бараг бичихээ болисон.Бараг ч гэждээ сүүлийн хэдэн жил бичээгүй юм байна.
Захиаг бичихдээ захианы цаасаа бүүр элэгдэж хуучираад, шарласан, захаасаа үрэгдэж алга болсон юм шиг болгох гэж үздэг байлаа гэж одоо тэр хэдийгээ нэг олж үзвэл гоёо л санагдах байхдаа.Залуу ч байждээ хээх

Холбоос | |
(xvv | )
2009-06-09 | 11:00
Мань чам руугаа л бичихээс өөр хэн рүүгээ бичих вэ дээ batting eyelashes вахаха

Ер нь нөгөө шинэ жилийн ил захидал эд нарыг энэ жилээс хуучин найзууд эд нар руугаа явуулдаг болъё гэж энэ жил уг нь бодсын мартахгүй санаж байх юм шүү...

Гоё бичлэг бичиж сайхан сэдэл төрүүлсэнд талархжийнээ.
Тэнгэрээс энэ тэр гээд миний ойлгосноос арай л зөрөөд явцан байхын хүмүүсийн сэтгэгдлүүд... confused Би ч хэд дахин хөнгөхөн тусгаж аваад байдаг моньд байгаам дөө big grin

Холбоос | |
(хундага | )
2009-06-09 | 10:48
Хүү
тэгээч.. чи ч олон хүнд л бичих болох байхаа даа ккк

Зэрэглээ
мань бол бас боломжийн хэвтэй бичигтэйшд.. тэгээл өөртэйгөө харьцуулжийхгүй ёо..боломжийн ч гэж дээ, эв элемэнтийн.

Гэрэлтуяа
харин тэхх..

Зүрх
бархирах гээд байгаа кк

Дриим
тэлэгдэх.. арай бишиймаа.. цаг хугацааных бол бүр бишийм шиг санагджийна

Буяа
анх манайд нэвтрэхдээ нус арчих зориулалтаар л нэвтэрч дээ кк.. нээрээ оросоор юүгдийн болаа? шууд орчуулсан ч байж магад.

хагацал хожим ирсэн нь хамаагүй хөнгөн ч юм шиг. юм хумны учир гадарладаг, хүлээж авдаг болчихсон хойно.

тамхины хувьд бол элэнц хуланцад ч мансуурах эрх нь байсан болохоор л тэрэздэ кк.. одоо бол заримдаа үнэрийг нь аваад найтааж этр үзжийдийн. хаа нэг халамцуудаа бас солиорноо, би чэнн. гэхдээ гараа угаадаг.. гсн кк.

захиа бичиж үзээч хө.



Холбоос | |
(Buya (зочин) | )
2009-06-08 | 10:16
Нулимсаа дээлийнхээ хормойгоор арчихаар нусны алчуураар арчиж байлдаа гэснээс ягаад нусны алчуур гэж нэрлэчихсэн юм болоо.Уг хэрэглээ нь нус арчихаар хязгаарлагддаггүй л юмсан. Жентэлмэн залуус чинь уйлж буй эмэгтэй хүнд алчуураа өгч нулимсын үздэггүй юм гэнэлээ мэдэхгүй. За тэр хадуурах ч яахав.

Хагацал гэдэг хүн бүр дайрч гардаг зүйл гэж боддог боловч өөрийн биеэр амсаж байж л тэр гашууныг нь мэдэрдэг байхдаа. Хагацал хожим ирээсэй билээ.

Тамхи бол угаасаа муу нэртэй, луу данстай эд боловч манай өвөг дээдэс, элэнц хуланц нар маань бүгд л хэрэглэж ирсэн эд гэж бодхоор тийм ч муу эд биш мэт. Гэхдээ амнаасаа, гарнаасаа тамхи ханхлуулсан эмэгтэй хүн аятайхан санагддаггүй л юм.

Захиаг хаяа гаргаж ирээд уншихад ч бас тэр үеийн дурсамж сэргээд сайхан байдаг шүү. Ер нь бол миний нандин дурсамж э-майл огт тийм мэдэрэмж төрүүлдэггүй гээд бодхоор нандин өмч гэхиймүүдаа.

Уншаад ийм сэтгэгдэл төрлөө.

Холбоос | |
(dream (зочин) | )
2009-06-06 | 01:12
өөрийнхөө одоогийн байгаа бодит байдлаас зугатнаа гэж..утгагүй хоосон атлаа тэр утгагүй хоосон үйлдэлд нь утга учир оршиж байгаа ч юм шиг.. ядарсан, ганцаардсан, цөхөрсөн сул дорой амьтны л хийдэг үйл дэл юм даа. сэтгэл судлалд үүнийг юу ч гэдэг билээ дээ... осолдохгүй нэг тодорхойлолт бий шүү.

tsag hugatsaanii telegdel bh gj taaw big grin

Холбоос | |
(Zurh | )
2009-06-05 | 17:19
Bidniig ted maani tengerees haraaal, chadah yadahaaraa tuslaaal suujiidiiishd hundagaa !?
Miniih bol law tegdii hehe.
Zurhnii huvid heden tonnii jintei bul har chuluun doorhi ter ediig bazlaaad bna uu , yoghiilgeed bna uu , uilj duulj ori duu alduulah geed bna uuu ? Yag todorhoi mededguiiin ter ni ch deer bj magad ...

Холбоос | |
(gereltuya | )
2009-06-05 | 16:02

Сайхан дурсамж... Тиймээ дэргэд үгүйг нь мэдрэх тоолондоо хаа нэгтэйгээс чамайг харж байгаа шүү гэсэн гэнэхэн, бас горьдсон бодол тээгээд зүгээр л дотроо "тэр минь" гэж шивнэдийн. Байхгүйг нь мэдрэхээрээ бахираад уйлаад өмөөрүүлж, өмгөөлүүлэх гэж дотроо гомдоол... Уншаад дуусуут зүрхээр ёг хийтэл хатгажийна. sad

Холбоос | |
( Зэрэглээ | )
2009-06-05 | 15:53
анхны хайрын эзний хэв муутайхан үсгээр...

gedeg n ih dotno sanagdav. uchir n ooriihoo bichsen zahiand hariu irhed n ooriiihoo bichignees ih ichij bilee. tegeed bichgee goy bolgoh gej mash ih tsaas uzeg tsag zav barsan. etsest n ooriihoo hev muutai bichigteigee l uldsen.


yamarch gemeer yumdee neg tiim.. хуучин хүрэн зүрх базaлmaar dursamj baina.

Холбоос | |
(xvv | )
2009-06-05 | 10:52
Нээрээ цаасаа захиа бичилцэж үзэх юмсан...

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)