PEEPHOLE
2010-03-28 23:39
A:таануудын мэддэг чүмчиг, мэддэггүй чүмчиг япон
Сэтгэгдэл(8)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 830 удаа

зиа энд цадаж аваад үргэлжлүүлнээ гэцэн байжийгаа.. тэгээд цадсан тул.

the cove буюу “буландахуй”, “тохойдохуй” гэдэг баримтат киног асар товчилвол, японы Вака-яма мужийн Таижи гэдэг 3000 гаруйхан хүнтэй жижигхэн хотод байх далайн нэгэн тохойд далайн гахайнуудыг хөлөг онгоцоор тууж авчраад буландаж, тохойдож байгаад хэрхэн зэрлэгээр поольдож, тэр булан тохойг цусан далай болгож байгааг барууны киноны групп асарррр нууцаар, тэгээд бүр чадварлагаар зурагжуулж, түүнийгээ эвлүүлэн боловсруулаад дэлхийд цацаж, япончуудын булайг дэлгэж, хэд хэдэн том наадмаас шагнал хүртжээ. киног бүтээхэд ур чадал, туршлага мундаг хүмүүс оролцож, тэр чинээгээрээ үзсэн хүн хэрдхиймээр зураглал, дүрслэл, дуу авиатай болжээ.

энэ киноны сураг гарах хүртэл загасан хүнсэт япончууд дунд далайн гахайг иддэг нэг хэсэг байдгийг мань мэт бол огт мэддэггүй байснаар барахгүй энүүхэнд алхаж яваа захын японоос асуусан ч мэдэхгүй л гэнэ.

япончууд, ялангуяа далайн эрэгтэй ойр нутгийнхан нь хүнснийхээ гол хэрэгцээг загас жараахай, далайн элдэв хорхой шавьж, өвс ногоо гээд далай тэнгисийн гаралтай бүтээгдэхүүнээр дангаар хангаж байсан нь гадаад харилцаа, худалдаа өргөжиж, барууны элдэв соёл нэвтэрч, далайн чанадаас махыг түмэн төрлөөр нь импортолдог болсон дөнгөж саяхныг хүртэл юм шүү дээ. бид таван хошуу малынхаа хишгийг хүртдэгтэй л ижил. амь насанд халгүй бөгөөд аюултай эвгүй амттай л биш бол бараг бүх төрлийн загас жараахайг иддэг улс. түүний дотор монголчууд бидний үлгэрийн номноос л сургийг нь дуулж, зургийг нь харж өссөн халим хүртэл орно. хууль ёсыг дагадаг, хуулийн цоорхойг олохдоо гарамгай, өөрөөсөө хүчтэй талтай тэр бүр муудалцаад байхыг хүсдэггүй япончууд орчин цагт бол дэлхий нийтээр агнахыг хориглочихоод байгаа нэг төрлийн халимыг “судалгааны” нэрийн дор тоншчихоод байдаг арга чаргатай улс. баян улсыг балаг тойрохгүй ээ, бас л халимны эрхийг хамгаалах олон улсын байгууллагынхантай байнга “мөргөлдөнө”, байсгээд мэдээгээр нь ”халим судалгааны” онгоцыг мөрөөрөө халимаа “судлаад”, хаа нэг задлан шинжилгээ хийгээд, шинжлэгдсэн халимны махыг хаяхаас хайран тул ходоодондоо хийхгээд явжийхад нь хардаж сэрдэж элдэв дайралт хийсэн тухай гарна.

кинонд авч хэлэлцэгдсэн Вака-яма мужийн Таижи гэдэг хотод жил бүрийн намар 9-р сард далайн гахайн агнуурыг гэхиймү, буландалт, тохойдолтыг гэхиймү, хийдэг бөгөөд зөвхөн энэ жижигхэн хотоор зогсохгүй японы зүүн хойд эрэг дагуух цөөнгүй газарт хийдэг ажээ. далайн гахай нь биеийн хэмжээ томоос гадна хачин ухаалаг сэргэлэн загас тул тор юм уу, дэгээ хаячихаад мангайж зогсоод баригдахааргүй бэрх амьтан болохоор манайхаар бол чоно авлах үед хөөж, шахаж, отдогтой ойролцоо аргаар “буландаж, тохойддог” бөгөөд “зэлтэрийн гацаа”-нд хийж хашиж аваад бөөнөөр гэнэт дайрч жадалж паанигтуулж агнадаг ажээ. энэ хэсгийг нь үзсэн хэнд ч жихүүдэс төрөм зэрлэг балмад авирлацгааж байгааг хальснаа буулгасан хэдий ч асуудлын гол нь үүндээ биш, ихэнх япон хүмүүс далайн гахайг агнаж, хүнсэнд хэрэглэдгийг мэдэхгүй шахам байхад далайн захын энэ жижигхэн хотод олон тоогоор агнасан далайн гахайн мах хааш хэрхэн далдарч байгаа нь киног бүтээгчидийн анхаарлыг татсан бололтой. хотынхныхоор бол загас агнуурын хишгийг сургуулийн өдрийн хоолонд нийлүүлдэг гэх хэдий ч хүн амын тооноос үзэхэд сургуулийн хүүхдүүд идээд идээд цаана нь уул овоо шиг их үлддэг, харин түүнийг нь халимны мах нэрийн дор ийш тийш нийлүүлж залилан үйлдэж байна гэсэн сэжигийг төрүүлж түүнийг киноны нэг хэсэгт баталж байгаа нь үзэгдэнэ. зиа яахав, нэг загасны махыг нөгөө загасны нэрээр зарсым байгааз гээд уучилъя гэтэл далайн эрэг хавьцааны үйлдвэрийн газруудын хаягдал шууд болон дам замаар далайн усанд нийлдэг, тийм орчинд өсөж торнисон далайн гахайн маханд мөнгөн ус гэх мэт хорт бодис ихээр агуулагдаад байхад таанууд японууд тоохгүй идээд хордож үхлээшдэ гэсэн санаа зовсон мээссэжийг уг киногоор хүргэхийг зорьсон бололтой. харин өөдгүй муу японууд барууныхны сайхан сэтгэлийг үл ойшоож, бидний хооллох соёлыг үл хүндэтгэлээ, хулгайч зэлгийч мэт нууцаар нэвтэрч новширч байж авсан зургаа эвлүүлчихээд яасан сайхан идеал ярьдым гэх маягтай хүлээж авав.

энэ кинотой шууд холбоогүй ч байсгээд л япончуудын хүнсний аюулгүй байдалд халдах оролдлого хийгддэгийн нэг тод жишээ болох үйл явдал саяхан болж өнгөрсөн билээ. Вашингтоны гэрээнд нэгддэг орнууд энэ сарын 18-нд Катарт болсон хуралдааныхаа үеэр Монакогийн оруулсан “Атлантын далайгаас гадаад худалдааны зорилгоор хар май загас агнахыг зарчмын хувьд хориглох тухай” шийдвэр гаргуулах саналыг хэлэцээд японуудын аз түшиж дийлэнх олон "энэ удаад яахым" гэсгээд буцааж будаа  болгожээ... гэж мэгээд яриад байтал ахиад өлсжийна. энэ тухай дараа дахин өгүүлэхээр үлдээгээд, тос даасан шаргал ааруул хүлхээд давсанд мордохоор ухасхийвэй.. үргэлжлийшдэ


Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(Зочин | )
2011-10-25 | 20:42
хайртай

Холбоос | |
(Манхүү | )
2010-04-01 | 21:17
би лав адуунд их хайртай. сайхан амьтан тэ? гэхдээ би адууны мах иддэг, тэр амьтаны зүйл төрөлд хайртай ч идээд л байгаа юмдаа. амьд байхдаа хонь нээх хөөрхөн амьтан бишээ, гэхдээ бид хонины маханд дуртай л байдаг. хайртай ч гэсэн хайргүй ч гэсэн, дуртай ч гэсэн дургүй ч гэсэн алж иддэг хорвоо юмаа.
нээрэн солонгочууд нохойн мах иддэг гэсэн, нохойг чинь уг нь хүний үнэнч анд нөхөр гээд байдаг биздэ? найзыгаа ч хүртэл алж идэх юмаа. гэхдээ тэр алуулжийгаа нохой бол өрийнх нь найз биш учираас алуулж байгаа. хүн өөрийнхөө найзыг бол хэзээ ч идэхгүдээ.

зүгээр дэхий нийтээрээ мах идэхээ, амьд амьтаныг алж идэхээ больцон нь шудрага биздэ. ямар нь идүүлээд ямар нь идүүлдгүй иийн, хонинууд бослого гаргаж чаддаг бол гаргах л байсандаа. биднийг ч гэсэн хуулиар хамгаал мммай мммай гээл. хэлээ гаргах

Холбоос | |
(xvv | )
2010-03-30 | 01:03
Хайрыг минь булаасан хайртай хонгоруудын маань нэг нь тэр нэг далайн амьд биет чинь байгаам. Би ер нь энэ хүн гэдэг хоёр хөлтэй, хохимой толгойтой амьтанд тийм ч дуртай биш ээ. not talking

Холбоос | |
(хундага | )
2010-03-29 | 23:40
учрыг хэлэхийг хүсииииий

Холбоос | |
(xvv | )
2010-03-29 | 23:30
Далайн гахайн талд оржийгоо гадаадууд.

Холбоос | |
(хундага | )
2010-03-29 | 19:55
Гэ84
гадаадын сэтгүүлд гарвал гарналэз. ил далд, их багаар л гэхээс бид гэгээрч, мацаг барьдаг л биш бол бид бүгд л бусад төрлийн амьтан, ургамлын "амийг иддэг" улс шдэ.

цуйван цайнд хийж идэх.. сайхан сонсогджийх чинь вэ.

Архангайн Тамир гэсэн чинь шууд загас л санаанд орлоо кк

Хүү
ёоооноо..аль гадаадынхны талд? муужирлаа skull

Холбоос | |
(xvv | )
2010-03-29 | 15:04
Би бол гадаадуудын талд байна ярзайтал инээх

Холбоос | |
(g84 | )
2010-03-29 | 10:08
хальтхан сонирхож үзсэн сүртэй л хийсэн кино байна билээ .
Ар хангайн тамирт өлсөж явсныг ч хэлэх үү хэсэг гал бүр ямаа авч боодог хорхог хийсэн юм. Хорват, Швед нөхөдтэй хамт явж байсан, мал муулах ажиллагааг хэвтэж нэг босож нэг аваад л зураг дарж сүйд болоод шүлсээ залгиад байсан... өглөөдөө өндөг талх ч болтугай байхгүй юу гэж гуйдаг байсан нөхөд аргагүй ч биз. тэгсэн нөгөө хооллох соёлоор биднийг дагуулахгүй наанадаж 6 хэл устай боловсролтой нөхөд чинь алхаар цохиж унагаасан, амыг нь барьж голыг нь тасалсан 4, 5 мал хараад уйлсандаа хөөрхийс... Дараа нь манайхны нэг та нөхөд европын сэтгүүлд эвгүйгээр гарав даа гэж хэлж билээ... магадгүй малын эрхийг хамгаалах нийгэмлэг байгуулаад баримтад кино хийхээр хүрээд ирвэл баларлаа шүү... гэхдээ бид хүнийг хоолоор дайлчхаад хоолны материал авах зардал ийм болсон гэж хээр хөдөө хүнээс мөнгө нэхэхгүй л улс даа...

ажилдаа цүнхэлж ирсэн цувангаа цайнд хийж идье дээ....
олонхын итгэл үнэмшлээ гэж үнэн бол тэр болж таарах юм даа... эртүүд нэг өөрөө асуугаад байсан санагдах юм

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)