PEEPHOLE
2010-08-18 23:25
A:аан гэжээда..
Сэтгэгдэл(8)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 886 удаа
ганц үг ганхийхгүй, гангалж гялбуулахгүй, гажигтаж хүчээр инээлгэхгүй, гайхшруулж уянгалуулахгүй хэрнээ энэ гурван хөх залууг ээкшиндоод эхлэхээр ингэж хөнгөн баясал төрж, хөлөө товшмоор болж, судасны цохилт түргэсэн, сулавтар инээд цухасхийх нь гайтай яа.
хэмнэлээр зодох хөгжим, хөдөлгөөнгүй хөх нүүр,
эв хавгүй хөдөлгөөн, эргэхдээ мөртэйгөө цуг бөндгөр хөх (мөөм биш өнгө), эгшин зуур нэг нь "далийх",
хэлхгэр сул хар хосыг тоомжиргүйхэн өмсөх, хүлхийсэн өмдний түрийг гуталдаа чихэх,
юухан хээхнээр зэмсэг хийх, юунд ч баригдахгүй "галзуурах"..өнгө, будаг, аялгуулаг бус аялгуу,
донгио мэт санагдах гүйлгээ хошигнол...
энэ бүхэн нийлээд гоц гойд биш хэрнээ "гажиг" сонин, "сахилга журам"-гүй хэрнээ санаанд багтамгүй ойрхон санагдах нь лайтай яа.
юьүтьүүбээр үзээд ийм байгаам чинь ер нь "амьдаар" нь очиж үзэхсэн гэсээр хэдэн арван жилийг үдсэний эцэст хавар зуны заагт үзэх завшаан тохиосонд Буддад баяр талархал дэвшүүлж, Христэд ирмэлт илгээн, Аллахад хөнгөн үнсэлт нисгэн, Тэнгэр өөд алга ташалтыг, Огторгуй тийш шүгэлдэлтийг, Сансарт энэ бүгдийн нийлбэрийг өргөн барьсан билээ.

bluemans group...арван хэдэн жилийн өмнө америкийн нийслэлийн гудманд мэндлээд, алхаж эхэлсэн даруйдаа европ түмний талархлыг хүлээж гэнэ. дэлхийн хэд хэдэн оронд дөч арай хүрэхгүй хөх залуус байдаг гэнэ. айхтар хүнд шалгалтыг давчихаад албаа хашиж байгаа нь тэр гэнэ... зиа тэгээд дэлгэрэнгүйг өөрснөө олоод үзчихнэ биз.

танхимд оронгуут зөөлөн хэрнээ ялимгүй нялуувтар, гэхдээ тааламжтай үнэр хамар өдөхөд нь тоглолтыг дуусан дуустал уг үнэрийн эзнийг эргэн тойрноосоо хайгаад хайгаад олоогүй билээ. 
тоглолтын хөөрөл нь намдаж амжаагүй үзэгчид танхимын гадна багширсан байх дунд орж явчив. тэгээд мөнөөх хөх нүүрт гурвын хамгийн царайлагтай нь зургаа авахуулав. энэ царайлаг нь тоглолтын турш над руу ширтсэн гэжийгаа.. үэхэхэ.. зураг авахуулангаа эгдүү хүрээд хацрыг нь хатгаж үзэв. тэгээд хайгаад байсан үнэрийн эзнийг олов. нүүр хувиргахад хэрэглэсэн тосны үнэр байсан юмсанжээ.
хөх өнгөнд орсон хурууны үзүүрийг хармаанд явсан цаасаар арчмар болчихоод хаалгаар гараад нэг хоёр алхав уу, үгүй юу "уучлаарай.." гэх дуунаар эргэн харвал "та гараа арчих уу" гэсээр хагас мэхийн зогсох япон хүүхний гарт нойтон салпиитаг... ай би энэ японуудад тийм ч дуртай биш хэрнээ тэдний "хийсэн бүтээсэн"-д хэчнээн татагддаг!!

аа тэхх... блүүмэнүүдийн пэнтиүмын ириклааманд тоглосон нь бас хөгжөөнтэй, юьүтьүүбээр дүүрэн бий, үзээрэй.

зиа нэг иймэрхүү.

жич: токиогийн роппонгид тусдаа байшин майшин "барьцан" үзэж таржийлээ. үзэх хүн ийшээ ороод тасалбар захиад л ок ⇒http://blueman.jp/...Жамбын сэтгэгдлийг уншаад тал засаж нэмж оруулав үэхэхэ.
бас үсэгнүүдийг хөх болгов. хэт халуун, чийгтэйд угийн муу мэдрэл нэмж муудсаных биддэ.

Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(Манхүү | )
2010-08-24 | 12:50
голын бичлэг нь ээмэр их таалагджийн. дэрь арэнт аньи эмэржэнси эгситс. кэнь юү хээрь?



Холбоос | |
( Зэрэглээ | )
2010-08-23 | 14:14
ene ner yaatsiin? heleh yum baiguul helee zalgilgui heloo hel. mtv open air uzsiin ter shono untaagui barag. pryamoi efir gehiimuda. enuugeer bichleg n oroogui baina. udku oroh baih teheer uzeerei.

Холбоос | |
(хундага | )
2010-08-22 | 23:34
Жамба
ирээд олон жил болжийшдэ, тэр дээр ураалыг нь оруулав

Дао
гялайж гөлтийв

Гэ 84
тэс өөр гэхээр жишээ нь та юу хүсэж хайж ирсэн байхав? кк

зочин
сайхан том хуруу байна

Зэрэглээ
тэрийг нь үзийда, тэнхээгээ барийда.

чиний энэ нэр..гэхснээ болив кк

Холбоос | |
( Зэрэглээ | )
2010-08-22 | 16:19
yamar gaitai hemnel ve. shal balai yum baina. ochdor shonojin mtv poen air uztsen chin eniig huleej avah tenhee uldsengui boltoi hoorhii.

Холбоос | |
(Зочин | )
2010-08-21 | 10:40
гоё шүү

Холбоос | |
(g84 | )
2010-08-21 | 01:12
сонин сонирхолтой хүн шүү амьдралаас тэс өөр юм хүсэж хайж ирсэн хүн шиг л байдаг
өнгө л таалагдлаа төрөлх миний өнгөтэй ижил юм байна гэсэн...

Холбоос | |
(dao | )
2010-08-20 | 20:47
biidoo uzej bichleg unelcheed garlaa ярзайтал инээх

Холбоос | |
(Jamba (зочин) | )
2010-08-20 | 17:44
Xaanaas uzchuu? Japand irsiimuu.

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)