PEEPHOLE
2010-10-27 21:57
A:бичүүлсэн эзэн нь уншихгүй дэмий үгс
Сэтгэгдэл(12)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 635 удаа

даруухан... аятайхан...бордуу.. чихшик. тэгээд яадын, тийм байхаар яадын.
ээжийг ийм өнгөөр ярихад би дургүй. нэг тийм.. юу гэхийм, зүгээр нэг байдаг л зүйлийг машшш нууц, машшш болдоггүй юмыг охин минь гэж чамдаа л хэлье гэж байгаа байдалтай, хориотой сэдвийг хөндсөндөө үл ялиг өөрөөрөө бахархсан шинжтэй, сүүлийн үгийн төгсгөлийг асуусан маягтай өргөсхийгээл... ямрав дээ? гэсэн янзтай. ямар байдын, яадын, надад ямар хамаатайн, яадын, яасан ч яадын, бүр ухаад асуучихъя.. гээл..
би асуугаагүй л дээ. асуувал.. аягүй бол муу ээж минь надад санаа нь зовчихно.
даруухан, бордуу болон түүний хамтрагчид тэгж ингэж хэлээд, тэгэхээр нь ингэж зөрүүлээд гээд... баахан л "ы" төлөвлөгөө төсөөлөн бодож сэтгэл ханах шахав. мэдээж хэзээ ч хэрэгжүүлэхгүйз.
биеэ барих.. биеэ барих... тэхх, биеэ бариад, чив чимээгүй,  "их зантай" өнгөрүүлэх. ихэмсэг гэдэг үг арай л томдоод байхым.
хор шараас арай өөр, гэхдээ хорвоогийн бүхнийг хор шар ба хор шар бус зүйл гэж хуваавал хор шар гэдэгт багтах нэгийм.. пор пор пор.
энэ далимд ээжийгээ "муулж" тайвширахад, шилжилтийн насанд эр эм энээ тэрээ гэсэн салбарын асуудлаар нэг их ач тус болохгүй, хэрэггүй шахам дутуу дулимаг “мэдээллийг” дэлгэмэр аядахдаа ингэдэг байсан нь бүр тархинд “дургүй!!!” гэдэг товчийг дарж орхиж. “охидын 100 захидлын хариу”, “1001 шөнийн үлгэр” этр дэргэд нь хамаагүй үнэтэй сурах бичиг минь байв даа. зиа тэр яахуу.


энд гэнэт хүйтрэв. хойд нутгаад нь цас орж гэнэ. хэд хоногийн өмнөөс л энд тэнд ханиасан хүн таарахаар өрвөсхийж сэжиглэсээр байтал өөрөө би ханиад хүрчээ. хоолой ам нэг л биш ээ. эм уугаад гайгүй болов уу даа гэжийтал л өнөө өглөө богоонд хажуугийн хүн ханиаснаар өвчин дахин сэдрэв ээ. сэжигч дурак юмаа.. ч гэж дээ, биеийн эсэргүүцэл этр нойл заачижээ.

хүйтрэхээр нь гангарааны ганц, ногоон өнгийн ноолууран цамцаа гаргатал хоёр газар хорхой идээд нүхэлчихэж. тэрмуу хорхой ханиад хүрч хоолой нь тагларч, хамар нь бөглөрч, хохимойн яс нь ангалзаж, ходоод гэдэс нь эвгүйцээсэй билээ гэж ерөөгөөд өмнөө байгаа нэг шил улаан дарсыг ингэсгээд талыг нь үлдээх үү, эсбөгөөс барж байж унтах уу гэдэг маш бэрх асуудалтай тулгаран суугаа энэ оройн мэндийг өргөн өргөн дэвшүүлээд... хүүхэн манийг сангийн аж ахуй гэдэг оюутнуудын “пионерын зуслан”-д комбайнаас унаж үлдсэн төмс “өсгийдөж” явахад анх хорвоод мэндэлсэн “контролийн ажил” гэдэг амээрк ардын богино дууг та бүхэндээ зориулъя аа.
ай тэртээх 84 он мину зэ.

 

уур хүрчлээ.. даруухан, аятайхан чихшиккк.. харин миний дүү гэхэд хачин гоё залуугийн хуруунууд “миний муу хундагууш эгчийг.. ” гээл бичихээр нь сэтгэл уярч, сиймгэр алчуурыг ниламсаар норговой.
энэ дарсных уу? эсвэл даарсных уу?
хонгор хүрэн үст, хөөрхөн цоохор хамартдаа хайртайшд, эгч нь.

 

жич:

төмс өсгийдөх – талбай дээр торойн хоцорсон овор жижиг олиггүй төмснүүдийг ороолттой хөлөөр жийсэн орос бакаалын өсгийгөөр газрын хөрснөө чихэх гарамгай үйл ажиллагааг хэлнэ.

үр дүнд нь бакаалын өсгийнд баахан шавар багшран наалдаж, баргийн хүүхэн боломжийн өндөр болох бөгөөд тааран шуудайнд төмс цуглуулан чирэх тамын ажлаас чөлөөлөгдөж, талбай дээрх овоолж хатаасан хогийн ургамлан бухал дээр тарвалзан жаргаж, тачаал хөдлөвөл унтаж амран, трактор комбайн, траак машаан хурдлах чимээнээр сандчин сэрж шуртхийн босож шуудайн ёроол дах цөөн хэдэн төмсийг оройн хоолны дараах охид хөвгүүдийн халуун ярианы үеэр түүдэг галын үнсэнд булж идээд түүний дараа таанц үсэргэх хүртэл мөнөөх өсгий байсаар байдаг бөлгөө.

дурсамж сэргэв, дурлуулсан биш дурласан залуугаа тоолсоор... 1, 3, 5, 7, 13, 27, 39, 41, 57, 65, 77, 83, 99 ... фүүү.. гүн амьсгалаад... сээлф контроол!


Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(хундага | )
2010-11-02 | 11:38
Дао

лагиймаа..

МАР2
зүер

Даина
хүмс тоонд ийм дуртай байх гэж кк..

Жамба
чи ч бас ялгаагүй, тоог л олж харж.

нээрээ хүмс өөрсөндөө хамгийн дөхөм, ойлгомжтой мэдээллийг түрүүлж "хардын" гэнэлээшд уахаха

Холбоос | |
(jamba (зочин) | )
2010-10-30 | 16:27
хоорхии зовжиигоон бна даа. 100 аас хоишхи ни бутэх болтугаи.

Холбоос | |
( Зэрэглээ | )
2010-10-30 | 15:05
aldag gar ai. 99 deer togtjeevel 100dahi n amidral bolohiim bizdee.
amjilt husey.

Холбоос | |
(MAR2 | )
2010-10-30 | 07:33
CHBM>dandaa end tailbar orchuulga hiidegt chin talarhjiinaa, chi shu

hundaga>controliin ajil ardiin duu taalagdav баярлах

Холбоос | |
(dao | )
2010-10-29 | 11:12
би бол өөрийн санаачлагаараа газар булах санааг олсон кккк

Холбоос | |
(хундага | )
2010-10-29 | 11:07
dao
аан.. би эхний өдөр мэдэхгүй бүгдийг нь нэгбүрчлэн түүгээд орой нь дээд курсын эгч нарт хэлж шоолуулаад тэгээд л туршлагажсан даа ккк

солиноо..мөдхөн өөрийнхөө зургийг тавина Snakeman
өчдөрийнх бол үсээ хусах хүслийг илэрхийлсэн байв

Холбоос | |
(dao | )
2010-10-29 | 11:03
яахуудээ яг иймэрхүү нөхцөл байдалд орж байсын. залхуурсандаа талаас илүүг нь газар булсандаа. маниусд мөнгө өгч төмсөө хураалгасан этгээд ихээ хохирсон гэдэгт итгэлтэй байна энтр :р

сонин байна. одоо ахиад солих уу.

Холбоос | |
(хундага | )
2010-10-29 | 10:58
dao
хаха чи яаж мэддийн? залуухан юм байжийж.

аваатраа солиод.. бас ахиад түүнийгээ сольчлоо. ямрээна?

зочин
хөөрхөн үедээ хөөрхөөн, муухай үедээ муухай кк. бас л нэг бие хүн-эмэгтэй юм даа.

ээжийгээ "бурханчилдаг" үзэл манид нэг л төлөвшиж өгдөггүй нь бурханы шийтгэл үү?
бурхан яаж ч шийтгэсэн, бид хоёр эх, охин хэв хэвээрээ, бид хоёрын хооронд байх хайр бас хэв хэвээрээ.

тийм үү?

гэр
өсгийндөө зан тавиулдаггүй, ай чи мөн гэнэн хүн ээ ккк.
тоос манаргаад, бакаал дамбаалтайгаа харин ч нэг маангаадаж өгдөг байлаа даа. эх орныхоо газар тариалангийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан улс тэгэлгүй чиг яахав.

дурлалцжийвү? САА дээр

CHBM
эх сурвалж нь хаа байнав?

мэдрэл ёоёотох нь ч ёоёотдог л доо. үе шатуудын хувьд дандаа тэр ёоёотсон мэдрэлээ аврахад чиглэсэн шат дараалсан эрүүл мэндийн үйл ажиллагаа гэж боджийна.

үе шатууд ихэнх нь таарахгүй байна.. гэхээр маний мэдрэл өөр юманд ёоёотжээ

гэж дүгнийда


Холбоос | |
“Xайр судлаач” (CHBM | )
2010-10-28 | 22:48
Хайрын тухай 10 бестселлер бичсэн, “хайр судлаач” хэмээх хочтой алдарт сэтгэл зүйч Юрий Рюриков:

-Харамсалтай нь, хайр бүтэлгүй байх тусам улам их ундардаг тал байдаг. Бүтэлгүй дурлал өвчинтэй төстэй. Уй гашуу, сэтгэлийн гуниг, сэтгэлийн дарамт – энэ бүхэн бол зөвхөн мэдрэмж биш, бие организмыг маш ихээр муутгадаг зүйл. Сэтгэлийн шаналал бол үнэхээр хүний мэдрэлийг өвтгөдөг гэж хэлж болно. “Адреналины гуниг” гэдэг хэллэг ч байдаг юм. Шаналан гашуудах үеээр адреналин гормон их хэмжээгээр цус руу цацагддаг, энэ нь сэтгэлийг өвтгөдөг байх. “Мөхөж байгаа хайр” хэмээх энэ өвчнийг бусад өвчний нэгэн адил хурц үед нь эмчлэхгүй бол архагшиж олон жилээр зовоодог. Сэтгэл судлаачид сэтгэлийн шаналал эмчилгээгүйгээр хэр удаан үргэлжилдэгийг тооцох гэж оролдсон байдаг. Калифорнийн Их сургуулийн судлаачдын тооцоолсноор, сэтгэл тайвшрах хугацаа нь тухайн хүмүүсийн хамт байсан хугацааны талтай тэнцдэг гэнэ. Жишээ нь, хэрэв та хоёр нэг нэгэндээ 10 жилийн турш хайртай байсан бол мартах гэж 5 жилийг зарцуулна гэсэн үг. Харин Оросын мэргэжилтнүүд хэдэн мянган хүнээс асуулга авсны дүнд шаналалтын хугацаа 3 сараас 3 жил хүртэл үргэлжилдэг бөгөөд хайр үргэлжилсэн хугацаанаас шалтгаалахгүй байна гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Зовлонгийн үе шатууд нь харин бүх хүмүүст ижил байсан байна. Эхлээд шок, дараа нь эсэргүүцэл буюу хайртынхаа сэтгэлийг буцаах гэж оролддог байна. Тэгээд бүтэхгүй болохоор сэтгэлийн гүн уналтанд орох ба зарим нь архинд ч ордог аж. Ууртай, хортой шартай хүмүүс хайртаасаа ямар нэгэн байдлаар өшөө авдаг бөгөөд ингэлээ гээд ч гомдол, шаналал нь тайлагддаггүй. Уур нь гарсны дараа хайртыгаа буцаад ирж магадгүй гэсэн сулхан найдвар л үлдсэнээ тодорхой хугацааны дараа энэ нь алга болж байсан байна. Эцсийн эцэст нь шинэ “хайрттай” болж сэтгэлийн шаналалаа багасгаж байсан гэжээ.
Харин хүмүүс анхны хайраа хэзээ ч мартаж чаддаггүй нь дахин батлагдсан байна. Бүх насны нь турш энэ хайраа хадгалдаг агаад олон жилийн дараа ч анхны хайр нь дахин дүрэлзэх нь элбэг байдаг нь тогтоогджээ. Судалгаанаас харахад олон жилийн дараа дахин уулзсан хүмүүсийн 80% нь, хэрэв энэ үед хань ижилгүй байж таарвал, дахин нийлдэг байна.
Хайрын шархаа хурдхан шиг эдгээхийн төлөө яавал зохилтой вэ?
Азгүй байдлаас аз жаргалд суралцах хэрэгтэй: олонхи хүмүүс зовлон шаналалд орсныхоо дараа өөрийн мэдэлгүй, сэтгэл санаагаа хамгаалах “хөдөлгүүрээ асаадаг”. Хүний дархлаа эсрэг биесийг ялгаруулдагтай адил. Ийнхүү, хүний сэтгэл ч бас нэгэн маягийн дархлаа бий болгодог гэж хэлж болно.
Алдсан хайрттайгаа ижил типийн хүмүүсээс өөрийн эрхгүй зайгаа авдаг болно гэсэн үг. “Тэр хэтэрхий их эрдэм ном хөөдгөөс сексэнд нэг их дуртай байгаагүй, тиймээс намайг хаясан шүү дээ, дахиж ийм номын амьтантай орооцолдохгүй юм шүү”. Эсвэл, “Тэр хүүхний донтой болохоор намайг хаясан, дахиж хүүхэмсэг хүнтэй ойртохгүй дэг” гэх мэтээр. Шаналалаас гарахад хамгийн их тээр болдог юм нь, хүн өөртөө итгэлгүй, өөрийгөө дорд үзэн, бий ийм, тийм болохоор хаягдсан гэсэн итгэлтэй болоод байдаг. Тиймээс, шинэ хайраар жаргах эсэх нь тухайн хүн өөрийнхөө энэ комплексыг ялж чадах эсэхээс маш их шалтгаалдаг.
Анагаах ухааны доктор, профессор, академик Е. Шапошников дараахь байдлаар өөртөө түргэн тусламж үзүүлэх хэрэгтэй гэж зөвлөж байна:
- “Намайг битгий хаяж яваач дээ” гэж уйлж унжин гуйхгүй байх
- Буцаад ирнэ гэж мөрөөдөхгүй байх
- “Чи харамсанаа, гайгүй” гэх мэтээр айлгахгүй байх |улам л цааш нь түлхэнэ|
- Аль болох боловсон, дипломат байдлаар харьцах
Яг яваад өгснийх нь дараа:
Түүний гадаад болон дотоод сул талуудыг нь цаасан дээр үнэн байдлаар нь бичих. Үүний үр дүнд “Би яаж ийм арчаагүй, муу, өчүүхэн “юмыг” хайрлаж байсан юм бэ?” гэж гайхмаар ч юмнууд гарч ирдэг. Тэгээд түүний явсанд нэг хэсэг баярлан, сэтгэл тайвшрах шиг болно. Энэ бол муухай, өөдгүй арга л даа, гэхдээ одоо таны “цэвэрхэн загнах” цаг биш, сэтгэлээ эмчлэх хэрэгтэй байгаа юм чинь...

- Нэг цэг рүү гөлрөн, сайхан мөчүүдээ санан санан суухгүй байх
- Цаашаа яаж амьдрах тухайгаа шууд бодож эхлэх. Ганцаараа удаан байхгүй би, сайн хүн олдоно хэмээн цааш нь ургуулан бодох
- Аль болох хүмүүсийн дунд байхыг хичээх
- Танилын хүрээгээ өргөтгөх
Tанд өөр зөвлөгөө байвал хуваалцаарай.




Холбоос | |
(гэр (зочин) | )
2010-10-28 | 15:20
яг тэр үөийн дуу байх чинь.сонссон чинь аж ахуй дээр орой болдог бүжиг санаанд орчихлоо. би бас бакаалныха өсгийнд шавар наагад өндөр өсгийтэй болсон гээд явж байсан чинь бакаалны өсгий шавраа даахгүй уначихсан.дэгэн догон гээд талбайгаар өсгийгөө хайгад бдггүй.тэгэд нөгөө өсгийгөө авч хаясан түүхтэй гж Сэрэлт кино шиг ярья даа.

Холбоос | |
(Зочин | )
2010-10-28 | 11:58
ээжүүд ээжүүдээрээ л үлдэнээ.тэр нь юунд ч юм тууштай бөгөөд галзуу, эрч хүч,ухамсаргүй хайр нь хайр хөдөлгөөд бас өөдөөс нь сургаал урсгамаар,өрөвдмөөр.
хөөрхөншт ээж!

Холбоос | |
(dao | )
2010-10-28 | 11:02
Өсгийдөхийг иймэрхүү ч юм байх боловуу гэж бодсон бараг таарчээ энтр :р.

аватараа сольчиж

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)