PEEPHOLE
2011-04-15 09:14
A:аа донгосч л байхгүй юу
Сэтгэгдэл(16)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 1175 удаа

сонголт хийх чухал мөч ирлээ.
- хүний янз үзэх
- согтуугаар машаан барих
хоёрын алийг нь болих вэ?

хүний янзыг үзэж ясыг нь тогшиж ан цав үүсгэх нь маний эртний зан бөгөөд уламжлалт үйлдэл мөөн гэдгийг оюутан ахуйгаас үерхсэн ганц найз минь магадлан итгэмжилсэн нь саяхан билээ. тэр хүртэл би энэхүү буруушаамаар зан авир, заваан аягийг ноднингийн цагаан сарын өмнөхөн ахмад настныхаа тэтгэврийг авах гэж оочирлож суухдаа ард байсан бор дээлтэй өвгөн маний хавирга руу хатгаж ташраар нь хугалснаас болж түүнээс халдварласан гэж итгэсээр байсан ба энэ хугацаанд маш цөөн тооны хүний олон тооны ясанд ан цав суулгаж амжсан өөрийгөө жигшин зэвүүцэж, ядаж гиипэсдэж өгч нүгэлээ наминчлах сэтгэл төрөөд болохгүй байгаа нь .. аяа юутай ариун явдал вэ.
нэрээ сольж Хү Янз Ү гэдэг гитэд нэр авдымү.

аа харин согтуугаар машаан барихын хувьд.. ойлгожийгааз дээ?
согтуугаар... машаан... барих.. гэж.
согтчихоод хөл дээрээ тогтож байвал зам дээр зогсож гараа өргөн машаан барих, хөл дээрээ тогтохоо байчихсан бол замын хашлаган дээр сандайлж суунгаа гараа өргөн машаан барих ...  асуудлын гол нь согтуу манийг дээрэлхээд илүү дутуу мөнгө авчих гээд байх нь шаналантай тул согтуугаар машаан барихаа больдымү л гэж... аяа мөнгө тарчиг хүний зовлон юутай их вэ.

ингээд жинлээд үзэхээр эдийн засгийн хувьд хор хохиролтой тул согтуугаар машаан барихаа больж... гэдэг чэнн нөгөө заваан авир хэвээр үлдэх нь ээ.
- хүний янз үзэхээ болих     0 санал
- согтуугаар машаан барихаа болих    1 санал
авч илт давуу саналын тоогоор хоёр дах сонголтыг хийхэд хүрлээ.

гиипэсдээл гиипэсдээл явчдаг байх даа, хөөрхий гиипэсчин бүсгүй.

ингээд ясандаа ан цавтай, хараахан бороолж амжаагүй нийт хохирогсоддоо удахгүй болох дэлхийн хөдөлмөрчидийн баярын мэндийг хүргээд гиипэсдэх нь нэгэн сайн сайхан хөдөлмөр мөөн гэж цохон тэмдэглээд сонгуулийн үйл ажиллагаагаа өндөрлье ээ, баярлалаа.

жич: заваан зангийн тухай нэгэн жишээ... түй түй бузарваань


Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(хундага | )
2012-02-20 | 11:07
тэгээл болино гээд байгаам бишү, наад хүн чэнн

Холбоос | |
(j (зочин) | )
2012-02-20 | 09:19
uzex, barix, yasan ch olon uil ugev. sogtuugaar yanz uzej, xunii mashaan barival bur tarchig l bolox bxdaa.

Холбоос | |
(хундага | )
2011-04-20 | 19:05
Dao
түүнийг Балхжав битоёр таашгүйэ

Зурай
кк гэхдээ л каифтайшдэ..түй түй засарнаа тээ.

яадын
ярзайдын
яасан хүзүү гозойдын

гэж л мэдэхийн байна

ээжийн үглээсийг хүлээн авав.

Холбоос | |
(Zurai | )
2011-04-20 | 17:27
Хүний янз үзэх ч бас л эвгүй л дээ, тэхдээ яаху 2 гэцүүгийн арай хүнд гэцүүг нь сонгосым чинь.
Янз үзүүл ясан гүзээ помпойдын билүү домбойдын гдг билүү ярзайтал инээх
заза ямар ч байсан хамаагүй тэгж согтуу хөлчүү ганцаараа тэгж мэгж явж болохгүй ээ. эсгүүл найдваргүй нөхдүүдтэй цуг уухын ч хэрэг байхгүй шөө /ээж шиг үглэсэн/

Холбоос | |
(dao | )
2011-04-20 | 16:06
энэ хугацаанд дахин сонгууль болкуймуу

Холбоос | |
(хундага | )
2011-04-20 | 15:53
гүййййэ.
сонгууль дууссан, хэтийн зорилго гэхиймү даа, манай улсын. ойрын 10 жилийн.

Холбоос | |
(dao | )
2011-04-20 | 15:48
тэгээд согтуугаар машаан барихыг сонгох санаатай байгаамуу :р

Холбоос | |
(хундага | )
2011-04-20 | 15:40
тэгэхээр тэрүүндээ найдаад улам илүү ан цав суулгах байхаа, би засрий л гэж боджийна.

Холбоос | |
(dao | )
2011-04-20 | 15:32
хойлогний мах ясаны гэмтэлд сайн гэнэлээ.. идүүл их түргэн бороолдын гэнэлээ.. ахиуханыг олж аваад хав дарчийч.. хэрэг нь гарч л таараа..

Холбоос | |
(хундага | )
2011-04-20 | 13:44
шар дүрсэнд их дуртай болжээ, үнэхээр нүдээ дэрвэгнүүлмээр байгаамү, эсвэл зүгээр суухаар гэж тэр үү.

дүлж дүлж дөнгөж хий гаргаснаас дээриймүдаа.

Холбоос | |
(Зочин | )
2011-04-20 | 01:46
Оросын зүйр цэцэн үг “Уул дүлж, дүлж байгаад хулгана төрүүлэв” тормолзох

Холбоос | |
(Зочин | )
2011-04-20 | 00:11
Зочин
"заааа.а.а.. ..... болсонд нь баяр хүргэе ээ. аз жаргал хүсье ээ"
тормолзох quoted.

Холбоос | |
(хундага | )
2011-04-19 | 19:00

пээ ямар үзэл сурталгүйм, тийм хүүхнүүдийг үзэн ядацгаая!

Такара
юунд л баяр хүргээд байна даа, юутай ч талархав.
ахисан шатны жишээг хожим хэрэг хуучрахаар оруулж магадым.

бичлэгэнд бас талархав аа.



Холбоос | |
(takara | )
2011-04-16 | 07:55
orei ni, kore, o tanoshimi ni
http://cuteroulette.com/#/

Холбоос | |
(takara | )
2011-04-16 | 07:54
xaalttai bichlegees xoish orj ireegui yum uu daa, xuntei suusan esexiig sain oilgoogui, za yu ch gesen bayar xurgee
xuuchin bichleg unshix goe blaa, axisan shatny orgil ene ter jisheenuudiig n unshix yumsan

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)