PEEPHOLE
2007-07-18 10:19
A:
Сэтгэгдэл(23)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 1399 удаа
 

ингэдийн... тэгээл би явжээдийн... өө!! гүй шд... суужээдийн... өнөөхтэй хамт... өнөөхийн яриаг төөрүүлэх гэж зүтгэжээдийн... зүтгэл талаар болдын... өнөөхийн яриа нь төөрч өгдөггүйн... зүг чигээ алддаггүйн... тэрүүхнээсээ ховхордоггүйн... бүүүүүррр гүнзгий юм ярих гээл байдгын... ”би уг нь...нэг юм... хэлье гэж бодоод...” гэж мэгж үзжээдийн, манэр... ”танай хоёр яг хэзээ ирэхийн?” гэж гэнэдүүлдийн, манүүхэн... авааль эхнэр, амин голын үр хоёрыг нь сануулдын... манэр санадын... нэг хэсэг яриа овоо төөрдийн... манүүхэн амьсгаа авдын... амьсгаа авангуутаа “гэр бүл”, “хань ижил”, “үр хүүхэд”, “ээж аав”, “эгч дүү” гэдэг сэдвүүдийг гаргаж ирдийн... ар араас нь гаргаж ирдийн... ахин дахин гаргаж ирдийн... манэр түг таг гээл байдгын... манүүхэн анзаараагүй царайлдын... гаргаж ирсийм чинь гээл сэдвүүд дээрээ өөрөө ажилладын... тулж ажилладын... ажилдаа түүртээл нэг хэсэг мартдын... “чиний ********-г хүмүүс гоё гэдэг үү?”... манэр асуудын... хариу цохилт хийжээдийн... шал далий сэдэв гаргадын...  ингэж хүүхэн эргүүлдэг гэнээ ээ э э э э... кики... боже мой гсн...  харин манүүхэн далийдаггүйн... чигч шулуун байдын... гаргасан сэжүүрийг нь өмнөх сэдэвтэйгээ шууд холбодын... холбонгуутаа ярьж гардын... ярьж гарангуутаа хажуугаар нь дэсээрт иддийн... дуртайм чинь... тэхх... гоё амттай байдын... тэгсэн чинь ингэдийн... манэр “би ер нь хэлчий” гэдийн... “зиаа...юу тэрэв?” гэдийн... ямар ч масс аваагүй царайлдын... гэнэн хонгор наасан... жүжиглээд наасан... “чамайг бодоод байдаг болчлоо...” этр гэдийн... бас “:._?%,_....:”%,” этр гэдийн... тэгснээ ингэдийн... “тэрнээс болоод уу, ойрд эхнэртэйгээ таарамжгүй болчлоо“ гэдийн... манүүхэн хэрүүлийн алим болсон байна шд... тийм үү? мэдээгүй шд... гэдийн... гудлаа гудлаа тэгээгүйн... тэгмээр байдын... тэвчээд өнгөрдийн... сонин алимаа байшд... алимаа гуай та хариуцлагаа үүр!! гэх нь үү... үүнийг шивж суухдаа санан санан... тэхх... сонин санагджээшд... бас ингэдийн... “чамайг нөхөргүй байгаа болохоор чинь ингэжаагаан биш, нөхөртэй байсан ч хэлэх л байсан” этр гэдийн... элэг бариагүй гэж хэлжаагаан байлгүй... би ингэж л ойлгодын... өөр юу гэж ойлгодын... элэг барьжээна гэж би уг нь бодоогүй шд... яахххсын илүү дутуу юм сануулж... хүүхэн панаалдаж сураагүй наасан... эв дүйгүй гар... өмнөөс нь би ичээд наасан...  нэрэлхүү гар... үгийг нь заагаад өгчмөөр санагдсан... тэгснээ ингэдийн... за за... товчилчий... өө тэгээллл зөндөөөөө л юм ярьдын... би бас зөндөө л “аан за аан за” гээл суужээдийн... өөр юу гэдийн... өөр юу ч гэдэггүйн... тэгж тэгж надын үг хэлэх ээлж ирдийн... би ингэдийн... “аан за, баярлалаа хө” гэдийн... өөр үг хэлснээс энэ нь дээр санагддын... тэхх... тэгээд л талархдын... алимаа нь талархлаа илэрхийлдийн... тэгээд ингэдийн... үнэн ч бай, хуурамч ч бай, хэн нэгэн чамд “дур”-гүй бус, “дур”-тай байхад юундаа ч эвгүйцдийн... “баярлаад” л өнгөрөөх хэрэгтэй байдын... тэр нь өөрт өлзийтэй байдын... тэр залууг өлзий гэдэггүйн... энээ тэрээ гэж манүүхэн өөртөө хэлдийн... өрөөл болсон манэрт бас хэлдийн... манэр нэгэнт ам нээснийх уушигаа нээхжаах шиг байдын... улам гачин далий долий, солиу гажуу юм ярихгээдээдийн... сонин шд... одоо болоо шд... энэнээс хэтэрвэл утгагүйшд... бичил армаантигаараа дуусвал бээст шд... тэгсэн чинь ингэдийн... манэр хэлжээдийн... “чи одоо намайг ингэж хэллээ гээд маргаашнаас өөр болчих байх даа” гэдийн... юу гэсэн үгийн... юу гэх гээд байгааийн... яалгах гээд байгааийн... яамаар байгааийн... манүүхэн хэлдийн... жоохон хүүхэд биш дээ яав л гэж... гэж хэлдийн... насанд хүрсэн хүмүүс хэн хэн нь иймэрхүү юм үзсэн л байлгүй гэж хэлдийн... бөөрөнхий наасан... ийм юм байдаг шүү дээ гэдийн... “дур”-г нь “юм” гэчдийн... кикики... яадын... байдаг л юм чинь... “юм” үзээгүйн биш... тэгснээ ингэдийн... өнөөдөр өнөөдрөөрөө л дуусаг, маргаашнаас би урдныхаараа байж чаднаа... этр гэдийн... оооооёоёо чухал үг хэлчдийн... тэгснээ бас ингэдийн... элэг барих тухай хэлснийг нь санадын... санангуутаа ингээд хэлчдийн... иймэрхүү юм ярьж байгаа чинь миний хувьд эхнийх нь ч биш, бас эцсийнх нь ч биш байх... гэчихжээ манүүхэн... сүрхий “юм” үзсэн наасан... ингэж тэгсгээд бичил армаантиг “оройн зоогоо” өндөрлий даа гэж боддын, манүүхэн... үргэлжлүүлэх гээд байдын, манэр... тэгэнгүүт нь жоорны цохилтоо гаргаж ирдийн... адилхан эмэгтэй хүн, эхнэрийг чинь гомдоох хүсэл алга аа... гэдийн... эхнэр чинь надад сайн байдаг, хоёулаа ч гэсэн найзууд хэвээрээ байя аа гэдийн... төвийг сахидын... тийм л байя гэж үнэнгээсээ боддын... тийм байж чадах юм чинь... итгэлтэй байдын... ингээд дуусдын... гэх гэсэн чинь дуусдаггүйн... манэр бас жоороо задалдын... айлын нөхөр авгайнхаа хажууд дүн шөнөөр манүүхнийг зүүдэлсэн гэжээна... зүүдэндээ гарыг нь атгасан гэжээна... тэр зүүдээ шалгана гэжээна... тэгэхэд мэдэрснээ дахиулъя аа гэжээна... чиний гар мөн байсан үгүйг үзье гэжээна... чи хэн бэ??? айн?!!... би хэн бэ?? айн?!!... үгүйййй гэсэн... сонин гар... шог гар. уусан дарсны нөлөөгөөр уушиг ялимгүй сагсайсан.

дараа өдрөөс нь хуучин янзаараа байя гэж бодсон. дандаа байсан шигээ найзууд хэвээрээ байя гэж бодсон. хүний нутагт хэн хэндээ тус дэмтэй. эхнэртэй ч гэсэн эр хүн юм хойно хазгай гишгэх дөхөө л биз гэж... харь газар цөөхүүлээ болохоор хань татаа л биз гэж... жоохон хүүхэд шиг нүүр буруулж элдэвлээд яахав гэж... жаахан зай барьж байтал эв нь олдоно биз гэж... гэтэл үгүй юмаа. гэтэл тэр өөрөөр бодсон байна. таг чиг. хүүе хайяя гээд эхлэхээр буруу ойлгогдчих болов уу гэж би санаа зовлоо. хүний нөхрийг уруу татсан болох вий гэж болгоомжиллоо. хүслийг нь дагаагүй би гэмтэн мэт, хүрье гэхэд нь гараа өгөөгүй буруутан мэт.

үнэн ч бай, худлаа ч бай, үүрдийнх ч бай, зуурдынх ч бай...хүнд татагдаж бололгүй л яахав, хүнийг хайрлаж бололгүй л яахав. сэтгэл гэдэг чинь жолоогүй, сэрүүн салхи шиг дураараа. гэхдээ л, хүчээр сэтгэлээ битгий тулга, хүслээрээ битгий түрий барь, эхнэрийг чинь хүндэлсний төлөө, энхрий үрийг чинь бодсоны төлөө.

эцсийн эцэст би өөрөө өөрийгөө хүндлэх хэрэгтэй биз дээ. эвтэйхэн байсан бүхэнтэй сүүжрэх шаардлагагүй биз дээ. ингэхэд надад бас сэтгэл зүрх гэж юм байдын. энэ насны талаас хойш хамт байгаа мэнмээтэр гэж нэг юм байдын... тэхх... тэгээл ингэдийн.


Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
Сэтгэгдэл (хундага | )
2007-07-25 | 09:28
оооё лаг готлосон байна шдээ. күожилжаахад чинь!!!
би чамайг танижээшүү.

Холбоос | |
Сэтгэгдэл (Amaraa (зочин) | )
2007-07-24 | 23:23
Аая лаг уурласан байна ш дээ.Готлож байхад чинь!!

Холбоос | |
Сэтгэгдэл (хундага | )
2007-07-24 | 21:01
гохь чинь болог тэхүү

Холбоос | |
Сэтгэгдэл (Amaraa (зочин) | )
2007-07-24 | 15:56
Би өөрөө төөрчөөд явнаа

Холбоос | |
Сэтгэгдэл (хундага | )
2007-07-23 | 22:13
мар2 оо
мэнмээтэр удах тусам шалгуур нь иймээ тиймээ болоод байгаамуу гэсэн чинь энэ муу чинь зэврээд гаццийм шиг байна шд ууааахахаха..тосолхиймсан, оёдлын машааны тос байна уу?

sirus&Friska аа
би та 2-т шавь оръё!!!

Амараа
тэр залууг Амараа гэдийн... тэхх... тэхүү... тэгдийн, ашгүй өөрөө орж ирээд уншчиж. гэхдээ чимкээд чикээд хаяцан дунд чинь би төөрчдийн байна. бас хаанаа чимхдэгээ хэлчих...тэхүү...мэдмээр байна тэхүү

Холбоос | |
Сэтгэгдэл (yuki | )
2007-07-22 | 15:16
Тиймүү, тэгээд үнийнмүү?

Холбоос | |
XAXAXA (Amaraa (зочин) | )
2007-07-21 | 22:09
Чи нээрээ алдгийн .Би сэтгэлээ нээдийн.
Чи блогтоо бичдгийн.Хацар улайдийн.Намайг блог уншдаггүй гэж боддийн.Андуургдийн.Би уншдийн.Хамгийн
гол нь чамайг Пийпхол гэдгүйн.Нэрээ нуусан ч би мэддийн.Баталъя!! гээд хөзрөөр мэргэлдийн.Мөн байдгийн.Лаг ш д гэж дух руугаа нясалдгийн.Эхлээд ч уг нь мэдэхгүй баахан инээдгийн.Тэгснээ :
-Мань эр надархуу гар уу гүй юу ?амандаа үгэлдийн.Гэсэн чинь "Хүний нутаг хүний нутаг" гэж бичсэн байхаар цочдийн.Зүрх гурван секүнд зогсдгийн.Ус уудгийн.Гэнэт ухаардийн.Би л байна ш дээ гэж!!! .Гэснээ хажуугаар нь баярладийн.Гэснээ"би интэрнэт дээр гарсан байн ш дээ"гэж хашгирдийн!!!Хажуу талаас хүн "чимээгүй байгаач!Муу хүний дуу чанга" гээд уурладгийн.Өөдөөс нь "Хуцаач" гэж хариулдийн.Хүний блогонд кайфдаж согтоод агсан тавьж байгаагаа мэддэгүен.Гэсэн чинь сэрүүлэг дуугардгийн.Суугаагаараа унтсан байн ш дээ гэж тэнэгтдийн.Хажууд нөгөө хүн байхаар боддийн"Зүүд үү гүй юу?"гэж...Батлах гээд өөрийгөө чимхдийн!! Өвдддгийн!!!Мангар том шатдгийн Микагаас болж.Хамгийн гол нь мансуураад худлаа комээнт бичээд байхад л зүрх "үнэн үнэн"гээд л хүндэрдгийн.Юумыг яж мэдхэв гээд дахиад л өөрийгөө чимхдийн.Өвдөдгүен.
Гайхдийн!!!...

Холбоос | |
Сэтгэгдэл (sirus | )
2007-07-20 | 15:58
хүсэх гэдэг нь л хамгийн чухал нь... хүсэхэд хяссан тохиолдолд ч хүн хүслийнхээ боол нь л байна... хүсчихээд хүсэх ёсгүй гэж толь руу хараад ч яриж байхдаа хүн хүслийнхээ боол болцон л явжийгаа байхкүү юу...

Холбоос | |
Сэтгэгдэл (sirus | )
2007-07-20 | 15:56
ингэхэд тархинаас хүсэл гардаггүй гэж хэн хэлээд байгаам пэ? хүсэлийг цаад чинь бодож олчоод гэмгүй сууж байдаг байхгүй юу...

Холбоос | |
Сэтгэгдэл (зочин | )
2007-07-20 | 15:54
Чи үхлээс зугтаж явахдаа наад үгээ олж, сайхан шалтаг байна дааhappy

байнга биш, хир их хүсч байгаагаас шалтгаалах буюу хүсэл бага үед тархи оролцож шийдвэр гаргаад хүслийг хориод байж болно, их буюу хорьж чадахгүй гэх үед боол нь болно. уг хүслийг биелүүлэх болон эс биелүүлэх гэсэн 2 хүслийн аль нь дийлсэнээр л. Бас заримдаа хүсэхэд хясна ч гэж байх. Тэхээр үргэлж хүслийнхээ боол байх боломж ч бас ховор юм уу даа.

Баахан худлаа наасан,
Friska.

Холбоос | |
Сэтгэгдэл (sirus | )
2007-07-20 | 15:42
ккк... энэ чинь харин дажгүй биччидэг гаруу гүү юу ккк... баахан инээдэг байна ш дээ... муу манээрийг өрөвдөчлөө... лол

хүн хүслийнхээ боол зарим үед болдог гэж юу гсн үг вэ? угаасаа бараг байнга л хүслийнхээ боол байдын бишоо... хүсэхээ болиод ирэхээр над шиг үхмээр болдог байх...

гэснээс хүүхдүүд минь хэдэн гоёо үг умшлаа... тэрнээс та нартаа...

"On ne voit bien qu'avec le cœur, l'essentiel est invisible pour les yeux" (Xамгийн чухал зүйлс нүдэнд ил харагддагүй учраас сэтгэл зүрхээрээ л хүн бусдын үнэнхүү мөн чанарыг таниж чадна).

"Tu deviens responsable pour toujours de ce que tu as apprivoisй" (Өөртөө дасгасан бүхнийхээ төлөө чи үүрд хариуцлага хүлээнэ)...

ялангуяа сүүлийнх нь их гоёо...

Холбоос | |
Сэтгэгдэл (amra (зочин) | )
2007-07-20 | 13:06
neeree menmeeter teed ulam l shalguur shaardlaga n ondor bolhiimaa tee udah tusmaa? womanmeeter bas yalgaagui yum shig bgaam...dehdee sain medqui bna. oird ajillahguim, evdercheed

Холбоос | |
Сэтгэгдэл (amra (зочин) | )
2007-07-20 | 13:01
ziak teed muu l bol erchuud biad, manneruud ai. keke. ingediishd

Холбоос | |
Сэтгэгдэл (Friska | )
2007-07-20 | 12:17
За тэр хэмжээс мэмжээс яах вэ, мэдэхгүй байжийж мэддэг юм шиг л ярьжаагааз биbig grin

Хүн хүслийнхээ боол заримдаа яг болдог юм, тэр үедээ өөрийгээ зөвтгөх шалтагаа бодоод олчдог юм...хаширсан хүн шиг авч өгжийнаа..аяа агуу хүслээс айж явья аа ардуудаа...хохохо.

Цагийн аясаар тэгээд хүслүүд хүртэл багасаад ирдийм шиг байгаан, тээр жилийнх шиг тэгтэлээ их дурлахгүй энэ тэр.

Холбоос | |
Сэтгэгдэл (хундага | )
2007-07-20 | 12:06
гарын 5 хуруу киноны дуу
ёоооонооо, би таг хязгаарладаг шд, тоормозлоод л хаячдий шд. бодоод байсан чинь наад үг чинь эвгүй оржээшүү, энэ толгой руу...

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)