PEEPHOLE
2011-10-14 10:20
A:ннннн..
Сэтгэгдэл(9)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 1013 удаа

эртүүд "зүүдэнд ч оромгүй явдал"-ыг үзсийн. үзэх болгонд л элэг эгших шиг болдог кино.
сая үзээд бас л баахан нусаа татав.
- киноны сайн муугаас үл хамааран, энэ кино маний сэтгэлд айхтар хоногшсон яггггг тэр үе нь манид гүн мөр үлдээсэн өөр үйл явдал болсон үетэй давхацдаг
- хөгжим /гэдэг нь "последняя поэма" гэж дуу нь/
- үйл явдал /энгийн, хиймэл бус, найдвар төрүүлсхийгээд орхих төгсгөл/
- сайн орчуулга, сайн дуу оруулалт /бараг үг, өгүүлбэр болгон нь маш дотно, яг л "орос" царайтай монгол хүмүүс яриад байгаа мэт/
- кадр болгон нь, баатруудынх нь үг, үйлдэл болгон нь утга учиртай шахам

зиа тэр сүүлийнх нь нус татах шалтгаан биш болчив уу яав. тэр үеийн ах нарын кино.. нэг тийм .. үйл явдал, үг өгүүлбэр, дүрслэлээс гадна үйл хөдлөл, өнгө зүс, хэлбэр дүрс болгонд шигтгэсэн дохио тэмдгээр учир утга илэрхийлээд, заримдаа тэрийг нь хөөж "тайлж унших" гэсээр ядмаг тархи мэнн цуцаж гүйцдэг байжилээ.

гээл аигуу багаасаа кинонд анализтай ханддаг байсан болллтойм, ай!

нэг иймиймний зургийг авчихсан суужийхийм, би. төрөөд хэд хоносымб дээ, ямар ч байсан хүний хайр хүрэхээр л зүстэй болчихсон байсан. зөөлөн нинжин сэтгэлтэй, хөөрхөн хүмүүс түүнийг хүйтэн гудамжинд хүмүүсийн хөлд зүгээр орхиж зүрхлээгүй тул хүйтэн хүрэл чулуун зүрхт би хүртэл ингээд зураг авчихаад суужийхийм гэж зүүдэлсэнгүйэ. турьгүй, жижигхэн туранхай, өрвийсөн юм хэзээ унаад өгөх бол гэмээр салгалаад, бас даараад байгаа болтой дагжиж чичрээд яваад байхаар лавтай тийрээд унагаачих адын хүсэл төрөхгүйгээр үл барам өөрийн өмсжийсан ноосон оймсыг тайлж мешок хийж өгсөн байшд. ямрав?

ингэхэд амьтны дөнгөж төрсөн зулзага яагаад тийм царай муутай байдым бол? голдуу нялцгар нойтон, онийсон байдаг болохоороо? ккк. эх нь долоож арчлаад үс мүс нь сөрвийгөөд ирэхээрээ арай дээр болдог, үстэй амьтны хувьд. яг одоо санаанд орж байгаа нь дөнгөж төрсөн унага, өндөгний хальс цоолоод гарч иржийгаа тахианы үр төл л арай дөнгүүр харагдсым байна, маний үзсэн зулзагас дотор. хүнийх бол нэлээн олон хоножийж, хөгшин хүнийх шиг үрчгэр улаан нь арилж нялх төрхөд орж бумбайдаг биддэ?
бараг бүх амьтны зулзага төрснөөсөө хойш хэсэг азнаад хайр, энхрийлэл төрмөөр төрхтэй болдог нь жишээ нь хүн гээч дайсны бол сэтгэлийн утсыг хөндөж, өрөвдүүлэн амь үлдэхийн тулд уу, эсвэл хүн гэдэг байгалийн амьтныхаа тулд, учиргүй өлбөрч үхэж, аюулд тулгарчихаагүй л бол аливаа "амь"-ийг хайрлан энхрийлж, амьдралыг үргэлжлүүлэх зөнтэй нь холбоотой юу, эсвэл энэ бамбаралдуулаад байгаа ойлгомжгүй өгүүлбэр мэт үгс нь нэг зүйлийн хоёр тал уу? цагаан арьстнуудын хүүхэд багадаа бүгд хөөрхөн байгаад, шар арьстнуудын хүүхэд тийм байдаггүй нь юутай холбоотой вэ? аа бас..

гэх мэтийг хольж хутган суугаа нь дээрх кинотой хэрхэн холбогдох вэ гэхээр байшүдэ, кинон дээр ганцаардмал, хонгорхон хэрнээ уйтгартай төрхтэй уран зохиолын багшдаа гол дүрийн хүү, охин хоёр гудамжнаас муурын зулзага олж авчирч өгөөд.. ганцаараа үлдсэн хүүхэн муужгайг тэврэнгээ "ингээд муур тэвэрсэн хөгшин авгай болдым байжээ.." гэж хэлдгийг л санасан хэрэг. дуу оруулсан нь, Карма байх аа. одоо ч чихэнд сонсогдсоор.
хамранд сонсогдуул аймаар л даа, үэхэхэ.
хнннггг.. добрмэн л зүгээр гэж бодож суув, би.
гэтэл.. энэ чигээр нь өсгөж томруулдаггүй үйлчилгээтэй тариа хийчхиймсан гэж бодонгоо зураг оруулаад суужийх нь муураар хооллодоггүй болохоороо л тэр байх даа. тугал, хургыг ингэж бодохгүй дээ, лавтайяа.
муур ч томрохоороо... зиа тэрийг хожим бодийдо.


өнөөх чэнн пума болчихсон байдал.
зиа энэ од модыг би хийгээгүймаа, нинжин сэтгэлт хөөрхөн хүмсийн ажил.

дашрамдахад, дээрх киног үзэх бүрт нус татуулах бараг гол хүчин зүйл болдог дууны үг Таагүрийнх гэдгийг хожим мэдсэн бөгөөд маний нус гоожоод байдаг нь мэдээж гайхамшигтай хөгжмийнх нь л дөө. А.Рыбников гэдэг хүн зохиожээ.

хүн гэдэг яаж ийгээд хайрлах биет болон биет бус зүйл олоод, түүгээрээ тэжээгддэг болтой.


Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(g84 | )
2011-10-21 | 21:24
би айлд байхаар нь сэмхэн гутал аа арчиж орхидог юм... сэгсийсэн юм байж байхаар нь

Холбоос | |
(хундага | )
2011-10-18 | 17:30
Гэ84
тэгж бодоогүйэ, байх л гэж бодсон.

хамрыг чэнн нулиад өгөхөөр чи угаасаа үнэр авч чадахгүй болноо Twisted Evil

нээрээ "муухай" амьтан юмаа, муурын зулзага гэж

Холбоос | |
(g84 | )
2011-10-17 | 02:11
наад муураа надад өгчих оймсны чинь үнэр шингээгүй бол элгэн дээрээ тавий

Холбоос | |
(g84 | )
2011-10-17 | 02:07
тэгвэл уншиж байсан байх нь хогийн амьтан байна гэж бодов уу
хүмүүс ийм байдаг гэж бодов уу


Холбоос | |
(хундага | )
2011-10-15 | 19:16
зочин
Таагүрийнх. хүсвэл шүлгийн эх энд оросоор бий:
http://www.liveinternet.ru/community/1726655/post112737835/

Эс и
жижигхэн охион..чи яагаад ийм жижигхэн төрчихсийм бэ?
гэдэг билүү кк. баатруудынх нь үгийг бүгдийг нь цээжилчихмээр.

Гэ84
би ч уг нь нохойнд илүү дуртай л даа, тэгээд нэг иймийм болчлоо.

чиний тэр блогийг мэдийшү

Баасан
мансуурсан байхаа..нэлээн унтсышү
cool

хөгийн хөгийн орчуулга зөндөө, киноноос тусдаа инээд, уцаар зэрэг зэрэг төрөөд

бүртгүүлчүүл хамгаалалтгүй л гээд байна, админы арга заль болтой

Холбоос | |
(Fryday | )
2011-10-15 | 12:08
soniimaa. oimsoo tailj uguxuur xurtel sedhel garcheedee. Dulaaxan l bval uner tanar ni ch duurchee tee.

Deer ued orchuulga, duu oruulalt undur tuvshind xiideg baij. Odoo bol orchuulga ni ch, duu oruulax jujiglelt ni ch aidas turuulmeer. Shuud kino uzex xuselgui bolgoj bna.

Spam xamgaalalt dasaxaar shiidlee.

Холбоос | |
(g84 | )
2011-10-15 | 00:11
өмнө би орон гаран явсан юм шиг л хуучны кинунуудыг үздэг юм

Таагуртэй дахин танилцлаа аугаа ба завшаантай хүн юм даа

Монголд төрсөн муурнууд өрөвдөлтэй дандаа чулуу шидүүлж байдгийм
Надад ийм нэртэй нэг блог байдийм ш дээ нээрээ зүүдэнд...

Холбоос | |
(se (зочин) | )
2011-10-14 | 22:50
minii huvid "iim negen yavdal" gej hed ch uzeed uiddaggui neg kino bna aa. anh uzej baih ued yamar negen "yavdal" boloogui bolhoor nus nulimsandaa hutgaldah ni arai gaigui ee баярлах

Холбоос | |
(Зочин | )
2011-10-14 | 22:49
дууны үг Таагүүрийнх юм уу? энд тэнд гитар дараад хүүхдүүд Зүүдэнд оромгүй явдлыг дуулдаг гэрэлт он цагууд..Одоо ч энэ киног сэтгэл догдлон үздэг.
Хайрлах биет гэж гоё томьёолжээ.

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)