PEEPHOLE
2011-12-29 22:43
A:бичүүлсэн эзэн нь уншихгүй дэмий үгс
Сэтгэгдэл(20)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 941 удаа
"хэлсэн" үгэнд сэтгэл хөдөлж нус татаж дуусаагүй байхад ирсэн утасны дуудлаганд хариулахдаа ханиад хүрсэн тул гэж худал тайлбар хэлэв.

маний гарамгай салбарын нэгийм даа.

цаад хүн "ханиад хүрээ юу" гэхээр "тийм ээ" гэхээс өөр ямар арга байх билээ дээ, хөөрхий ядарсан амьтан. эсбөгөөс хамар битүү, гуншингуй байгааг яг үнэнээр тайлбарлах хэрэгтэй байсым гэж үү. тийм өртөг хүрэхээргүй "харилцагч" байсан тул тэгсгээд ам дагуулаад, ханиад хүрсэн болж жүжиглэсэн нь хожим тамд очих зүйл ангид үл хамаарах  буйза. 

фэисбүүк гээчид бүртгүүлснээс хойш өөрийн сахлаар чимх төдий "бахархах" бахархал нэмэгдсэн нь хөөрхөн хүн өөрийн хуудсанд маний сахалны зургийг оруулж, тэнд элдэв тайлбарыг нэмж, тэрхүү тайлбарт мөн элдэв хариуг "найзуудаасаа" авсан, түүнийгээ манид өөрөө ҮМ-ээр "зүгээр нэг далимд" хэлсэн учраас тэр бөгөөд тэрхүү сахлын талаарх найзуудынх нь элдэв манж үгнээс үл хамааран хөөрхөн хүн манийг хэрхэн үзэж, хэрхэн хүлээж авч байгаа нь би энэ орчил хорвоод өөрийн буйг мэдэрснээс хойш "болж дээ" хэмээн сэтгэл ханасан хоёр дах том үйл явдал болсон нь энэ бөлгөө. 

зиа энэ яахав,
нөгөө зүүд зөнтэй байсан. бараг яг тэр ёсоор болсон.
1-н хувьд яг маний оронд өөр хүн явах нь хайшаам, гэхдээ нэг тиймэрхүү юм болсон. гэхдээ би гутраагүй. энэ урьдчилсан зүүдний ач тус байсан ч байж магад.
2-н хувьд,... 25% нь тийм байсан. хожим энэ нь улам нэмэгдэх боломжийг үгүйсгэх аргагүйм... баахан фантаазилав.
3-н хувьд... аириш паабад хэд хоногийн өмнө хүртэх хувь тохиосон, маш амттай байсан. хонины шарсан хавирга. 

ямар ч байсан, хөөрхөн хүн надад хоёр дах удаагаа сэтгэл хөдлөм үг "хэлсэн", энэ нь би хэрвээ хөөрхөн хүний оронд байсан бол мань мэт шиг амьтанд "хэлэх" эсэх нь, тэгж бодох эсэх нь эргэлзээтэй байсан нь л үнэн юм даг. 

ойрд тун гүн бишийм гэхэд басчиг гүехэн биш унтжийгаа. түүгээр үл барам тун гайхам хувирах үүлстэй тэнгэр зүүдэлсэн. өнгөтэй... маш тод өнгөтэй. иймэрхүү зүүдний дараа ямар нэгэн сайн эсвэл сайхан үйл явдал өрнөх нь өрнөдөг билээ.

өөрийгөө хэн нэгэнд хэрэгтэй гэж мэдрэх, ядаж л тийм гэж андуурч эндүүрэх нь хэчнээн эрч хүч хайрладгийг мэдрэх нь... заримдаа чухал байхым даа.


Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(хундага | )
2012-01-12 | 13:48
больж муу алмасыг Snakeman
бөөн баяр илгаан дашшшсаар

Холбоос | |
(dao | )
2012-01-12 | 13:46
almas chutguriin aliig n ch guihguigeer elsej chadhaar boloo хэлээ гаргах

Холбоос | |
(dao | )
2012-01-12 | 13:44
g84-g bas nemj chadah bolgochloo..

Холбоос | |
(хундага | )
2012-01-12 | 12:10
удахгүйэ..очоод золгоно доо♪♫

Холбоос | |
(dao | )
2012-01-12 | 10:43
би нэмж чадна л даа гэхдээ ямар ч хүсэлт ирээгүй дээ..

Холбоос | |
(хундага | )
2012-01-12 | 10:31
аа муу алмас чэнн
гэж хараагаад байдаг билүү кк

Холбоос | |
(g84 | )
2012-01-12 | 09:05
алмас япон явсан гэсэн

Холбоос | |
(g84 | )
2012-01-12 | 08:57
элсий гээд асуулга тавьчихаар алмас билүү чөтгөр нь оруулдым тэр нь нээтгүй бол нэг хэсэгтээ хүлээнээ
энэ дээр л хүмүүс нисээд байгаам байналээ

Холбоос | |
(хундага | )
2012-01-10 | 13:58
орж болохгүй л байна даа

Холбоос | |
(g84 | )
2012-01-10 | 10:16
https://www.facebook.com/groups/blogmn.net/

Холбоос | |
(хундага | )
2012-01-06 | 09:36
зиа чамайг олчлоо.
Такара, энэ хаягийг бичээд авчаарай.

Холбоос | |
(g84 | )
2012-01-05 | 10:11
чи намайг олчих тэгвэл арай хурдан https://www.facebook.com/groups/monblog/


Холбоос | |
(хундага | )
2012-01-04 | 13:57
Зурай
заримдаа ч сэрэнгүүтээ мартчихдийн.
сайхан байгаль зүүдэлдэг бол сайхан л учиртай байх даа, муухай зүүд зүүдэлсэн ч сайхнаар л тайлах учиртай байх даа тээ.. би их эелдэг болсоон, шинэ ондоо cool

Манхүү зүүд тайлаад байсышү. хөөрхөн хөөрхөн юм бичээд эгдүү хүргээд байсан. нэг орж ирэхгүйм байх даа.

Гэ84
яах уу гэж үү?
чармай.

Холбоос | |
(g84 | )
2012-01-03 | 14:04
зүүдээ гэж сайхиймдаа
гэснээс фб-ийдээр чамайг олмоор байхым яах уу

Холбоос | |
(Zurai | )
2012-01-02 | 20:20
...ядаж л тийм гэж андуурч эндүүрэх нь хэчнээн эрч хүч хайрладгийг мэдрэх нь... сайхан шүү нээрээ тормолзох /миний ойсон зөв бол/

Харин сүүлийн үед зүүдээ манаж сурчаагаа, давгүй юм шиг байна лээ, өглөө бүр хэн нэг юмны учрыг олох хэрэг гарч нтр

Бодоод байхнээ ихэнхдээ сайхан байгаль зүүдэлдэг, учры мэдэхгүйз?

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)