PEEPHOLE
2012-01-15 08:57
A:"би"-гийн аялал
Сэтгэгдэл(5)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 1136 удаа
урд шөнийн зүүдний дундаас баахан мэлхий зүүдлэв.
нэг тийм.. өвс мөвсхөнтэй л газраар явжийх болтой, эхлээд нэг мэлхий. тийм ч муухай биш. цааш алхтал ахиад мэлхий, тэгээд ахиад мэлхий... ахиад мэлхий, ахиад мэлхий...бас нэг мэлхий, гэхдээ тэр нуруун дээрээ "зулзаган мэлхий"-тэй, төрөх гэж байгаамү даа... ахиад мэлхий, ахиад мэлхий.. намайг урагшлах замд оочэрлоцгоогоол ээлж ээлжээрээ гарч ирцгээгээл.
бүгд нэг ижил "царайтай", биеийн гадаргуу нь нялцгар нойтон биш, хув хуурай. дулаахан, хуурай ногоон өнгөтэй.

дундуур нь яг одоо санаанд орж ирэхгүй байгаа.. гэдэг нь хэзээ ч сэргээж санахгүй гэсэн үг, .. тийм кадрууд байгаад, тэгээд үргэлжилсэн зүүдэнд гарч ирсэн нь муур. ч гэж дээ, муурын зулзага. жижигхэн, турьгүй, өхөөрдөм, сэгсгэр, цэвэрхэн, цагаан шахуу шаргал өнгөтэймү, цагаан дээр шаргал зураастаймү. ийм муурын зулзага авч дээ гэж бодсон нь хөөрхөн хүний тухай.
тэгтэл хулигаан царайт муур гэнэт гарч ирээд өнөөх цэвэрхэн цайврыг шоглоод байх болтой.

хулигаан царайт гэдэг нь хөөрхөн хүн ганганааг "оршуулсан" тухайгаа надад тайлагнаснаас хоёр хоногийн дараа мөнөөх "дуудаагүй байхад ирж өндөр оноо авагч" нь амьтны дэлгүүрээс авчирч өгсөн муурын зулзага бөгөөд зургийг харангуут маний санаанд "хулигаан!"-аас өөр нэр орж ирээгүй, нэг тийм хүнд гарын царайтай муурын зулзага. өнгө нь ч гэсэн. гудамжны мухар, хашаа хорооны ёроолоос биш амьтны дэлгүүрээс мөнгө төлж авсан гэхээр боломжийн зиндааны муур байх магадлалтай ч харах царайны л хулигаан шинжийн, ккк. хулигааныг жүгэмү гэж нэрлэсэн гэсэн. их дүрсгүй гэсэн. амьтны дэлгүүрт байнга хоолоо булаалгаж байсан шинжтэй, бэлгэнд хүргэгдэж ирсний дараах хэд хоногт хоол өгөхөөр өлөв гулав хийгээл, булааж ирээл, бараг архирч "хуцаал", хахаж цацаал иддэг байсан юмсанжээ. төд удалгүй... зиа тэр яахуу. ер нь л чонын хольцтой муур байж магадым. араатан шинж давамгайлсан.
жаахан амьтан юм болохоороо бас тэрүүхэндээ өхөөрдмөөр өө, гэнэн тэнэг царайлаад унтжийгаа, утас элдэж үсэрч цовхорч байгаа этр нь.

шоглоод ирэхээр би жаахан эвгүйцээд, бараг микро айдас маягийн юм ч төрөөд байгаамү. хэн нэгнийг дуудаад л, "аяархан" хашгираад л. цайвар зулзага энд тэндээ цусанд будагдаад, удалгүй сүүл нь тасарцан ч байжийх шиг... тэгтэл ахиад нэг цайвар зулзага гараад ирчихсэн сууж байсан, хажууд нь. эхний цайвраас царайлаг.
тэгээд өөр кадр руу шилжсэн. ямар кадрууд байсныг санахгүй байна, гэдгийн шалтгаан нь мань нь унтахдаа кадр тасарчихаад, үнэн зөвөөр бол кадраа таслуулчихаад.., кадр маань таслагдчихаад.. байсных юм болуда. бас л хар санаатнууд ууж байсан цайнд нэг тийм... сонин амттай... юу гэхийм дээ, нэг тийм... ном сударт бичсэн дарс гэж юмны амттай ойролцоо зүйлийг хийсэн байсан бөгөөд би тэгж хорлогдож байгаагаа мэдэлгүйгээр долоон зуун тавин грамм цай уусан нь алдаа байсым. ай мөн энэ гэнэн цайлган итгэмтгий зангаас нэг болышү.

муурын тухайд, орой нь хөөрхөн хүн "оршуулганы" дараахан фэисбүүкдээ оруулсан байсан "үүрд дурсана" таитлтай ганганаагийн зургийг үзсэнээс болсон байх.. эвийдэ.
цус нөжний тухайд, хар санаат хүмсэд хорлогдонгоо уусан цайны хачир болгож үзсэн драма дээр сэтгэл засалч эмчийн өвчтөн нь "өөрийнхөө хүүхдийг буцааж авахаар" хөл хүнд эмчийн гэдсийг хүүлж...бла блэ бло-г үзсэнээс болсон байх.
гэсэн тайлал хийж байгаагаа мэдэгдэхэд таатай байнаа.
мэлхийн тухайд, биш ээ, мэлхийнүүдийн тухайд бол... мэдэх юм алга.

- ёо.. өдөр өнжжийж уужийя аа, долоон зуун тавин грамм цайг!!! улаан цайг! хундага аа!!
хундага өгүүлрүүн:
- хннгггг... хундагыг хоосон байлгадаг гэнээ, муужирлаа.
гээд тэрий хадах гэтэл дотроо "цайтай" байсым гэнэшү.

Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(хундага | )
2012-01-23 | 02:56
конфи
баахан ханхүү болж хувирцгаагаад сүйд хийвэл яана, манийг булаацалдаж зодолдоцгоогоод үэхэхэ

Такара
наадмуу чэнн харин овоо муу гарууда. өөрчлөх гээл зүрхлэхгүй л байна.

чи гүн сайхан унтдым байна л даа. би дараа өдөр нь балкон дээр хоёр аймаар том шувуу ирчихсэн, цонхоор орох гээд байхаар нь яг нэгнийх нь хамрын өмнүүр хөшиг хаагаад.. шувууны хошуу нааш төвийж гарч ирээл.. гээл бас аймаар тод зүүдлээд.
бичихснээ "ичээд" больцышд, амьтны хүрээлэнд байгаамү хайшаам

Холбоос | |
(takara | )
2012-01-22 | 10:24
tailal n yanz yanz ym bna http://www.experienceproject.com/dream-dictionary/Frogs-dreams
http://www.dreammoods.com/dreamthemes/animals.htm
scroll down to cats and frogs, googldsen exnii linkuud iim ym xelj bx ym, lavtai ooroo yamar negen oorchlolt change tai esvel tulgaradaad esvel xuseed esvel jaaxan bolgoomjlood bgaa bololtoi ym
xumuus odoo yaasan ch olon torliin am'tan zuudendee uzdeg ym be dee tegeed, neg moson nad shig zuudeldegguinuud n tegeed am'drald yamar ch zug chiggui yavdag bololtoi ym

Холбоос | |
үнсээд үзэхгүй (конфи (зочин) | )
2012-01-22 | 09:55
баахан мэлхий байсан бол хамгийн гайгүй гэснийгээ үнсээд үзэхгүй яасым бээ, юу ч болж хувирах юм билээ ккк

Холбоос | |
(хундага | )
2012-01-17 | 08:46
зиа байзу..тайлбарлачихаар гошин шог болчих байх даа

чонын хольцот чэнн шинээр ирсэн муур, зүүдэнд бас орсон муур..бас.. хулигаан

Холбоос | |
(takara | )
2012-01-17 | 02:23
ee chonyn xol'tstoi muur tegeed zuud bsan ym uu, unen ym uu, unen ym bx geed unshaad bsan, odoo bur ym unshaad oilgoxoo bolij bx shig nas togtox saikhaan gej

Холбоос | |
Сэтгэгдэл бичих

Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах
 


idiomatic-dormant
idiomatic-dormant