PEEPHOLE
2012-02-09 12:10
A:аа донгосч л байхгүй юу
Сэтгэгдэл(6)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 869 удаа
гриин карэдсан. айхтар халуун байсан болобчиг сөхөрч бууж өгөлгүйгээр идэж барав.
гитдууд мөнөөх л хорон үйлдлээ хээвнэг давтаж, маний уужийсан сүүтэй цайг муухай үнэр, амтат цайгаар сэм сольсныг хөөрхий ноомой даруу, ядруу доройн улмаас мэдэлгүй баахан ууж хохирсон ба хорт цайн балгаар харих замдаа хошуу юугаа хайрчээ. ингээд улаан хамартай, улаан эрүүтэй, ногоон дээлтэй, цагаан бүстэй, саатай алчууртай саак хүүхэн сахлаа илэн, сүүмийсэн нүд гарган бамбайн сууна даа.

улаан өнгөтүүдийг нуух санаатай хүмсийн анхаарлыг тарамдуулахаар холцруутсан түнтгэр хацрыг тодоос тод улайлган оодсон нь үзэмж төгөлдөр бөгөөд духаа улайлгачихвал шооны 5 нүх мэт харагдах буйза. аа харин шоо бол 4 нүхтэй талаараа буусан.
уруул урд оройн хүйтэнд нэрвэгдэн, хуурайшиж хагарсан тул байгалийн өнгөөрөө дорвойх нь "өөхөн тос түрхээд өгөөч ээ" гэж гуйн арчаагүйтэх мэт ээ. хорт цайг хоолой давуулахад голлох үүрэг гүйцэтгэсэн түүнийг энэ чигээр орхиж хатуурхав. будаад байх хэрэг алга.

Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(3040 | )
2012-02-26 | 03:16
Кк маныы нүүрийг Шууд даалуу болгожоогоомчинь.


Холбоос | |
(хундага | )
2012-02-24 | 11:30
3040
хаха, тэгээд шооны нүх хэд байсан?

зочин
мэдээжшд cool

Холбоос | |
(Зочин | )
2012-02-24 | 02:25
He yamar gangan busgui ve!saikhan shilsen uu!? хайртай

Холбоос | |
(3040 | )
2012-02-23 | 06:47
эртүүр арьс өнгөний эмлэг дээр очсон чин..
хаана хаана батга гарсан гэдгийг яг ингэж тэмдэглэдиймдаа...

Холбоос | |
(хундага | )
2012-02-15 | 12:24
баярлалаа. би шинэ бийр авнаа cool

Холбоос | |
(amba | )
2012-02-15 | 11:56
jooxon xicheevel picasso shig zurdag bolox niee.

Холбоос | |
Сэтгэгдэл бичих

Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах
 


idiomatic-dormant
idiomatic-dormant