PEEPHOLE
2012-03-27 11:46
A:аа донгосч л байхгүй юу
Сэтгэгдэл(3)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 977 удаа
гадаа тэр чигээрээ хавар.
шуурч эхлэхээр нь яадым байгаамб.

ханиалга утааных болж таарав. хөдөө гардымү. хэдэн хонь хариулаал хээр явжийхиймсан.
хөөрхөн борлог морь унацан, сажлаал.
балин нүүрэндээ нарнаас хамгаалах тос түрхцэн, балцгар сарвуудаа нарнаас "хамгаалагчтай" бээлий өмсцөн, байцаа дэлдэн чихэндээ аиподны чихэвч зүүцэн, бараг хавтгай цээжиндээ мотоороолагаа унжуулцан, бандгар дандгар толгойдоо саравчтай малгай өлгөцөн.. бэлчээр дээрээсээ нээтэд ороол, блог бичээл. өдөр өлсөхөөрөө утасдаж пииза захиалж идээл, орой харих замаараа пааб орж ганц аяга цай хөнтөрчөөл, тэгээл хонио туугаал хашаандаа оруулаал, автмаат хаалгыг нь хаагаал, алсаас эзэмдэгчээрээ гэрлийг нь асаагаал, сонгодог хөгжим сонсгоол..унтуулаал, хонинуудаа.
өөрөө гялс мялс бүлээн савантай усанд булхаал, гарч ирээл зурагтаа асаагаал...тамхиа зууцан.
бор халзан өнөөдөр өвс бага тасдав.. хундан цагааны туурай гэмтсэнд бандэид наав... хар хуц сэтгэлээр унасан байсан тул юүтьүбээр хипооп сонсгов..
гээл тэмдэглэлээ бичээл. хонинуудынхаа зургийг авсныгаа фэисбүүктээ оруулаал... "донхор шарын им донж нь таараад ванлий еэ" гэж мэгсэн таитлтай.
яваандаа бүх хониндоо саак саак нэр өгнөө. зурагжуулаал, тэдэндээ зориулаал тусад нь хуудас муудас нэмээл. ноосыг нь самнаал эсгий хийгээл, таавчиг маавчиг урлаал..нэт шоопоороо зарж борлуулаал, хонио усалдаг худагны хажууд байх атм-ээс хэдэн төгрөг татаал түцнээс цагаан самар авч идээл.
нядалгаа эхлэхээр яахыг хожим л бодыдо, тээ.

адуу ч зүгээриймү.

адуу ч сайхан амьтан шүү. хийморьтой, гоё, уран, ухаантай. тэгээд аймаар сээгсии.
хэдэн өдрийн өмнө адууг /цаашид морь гэх/ - гэрээн дээр ингэж бичдэг тээ, зиа тэр яахуу.
хэдэн өдрийн өмнө морийг, хүүхнийг, ер нь бараг зураас бүрийг тачаангуй зурсан зураачийн бүтээлтэй учрав аа. эхлээд тэр хавиар зэрвэс хараад л дайраад  л өнгөрсөн. цаг элбэг, хийх зүйл ховор байсанд зураг дэлгэсэн байснаар дахин нэг эргэж, хараа муу бүлцэн нүдийг, тогтоол муу ядмаг тархины анхаарлыг дайчлан харваасссссс... ёо юу вэ, цусны улаан цагаан бөөмс бужигнаж, цээж хавиар ирвэгнээд явцан. тэгээд... эргэж хургаж, аан уун наануу цаануу болжийж хамгийн эхэлж нүдэнд туссан зургийг лав өөрийн болгож авав. гоё! хожим үзүүлэмз.

зурагтай ч боллоо.
гоё оффлаин ч авлаа.
хөзрөөр мэргэлэгч мадамаас хөөрхөн бэлэгнүүд ч авлаа.
одоо надад зургаа жаазлах л үлдсэн.


Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(amor | )
2012-04-04 | 15:39
haha, ineedteimbee.
goy setgehiimaaaa

Холбоос | |
(хундага | )
2012-03-30 | 15:04
үзүүлээд өгөмз

гэхээр зодно доо гэжийгаам шиг болчоодээна тээ

Холбоос | |
(Зочин | )
2012-03-29 | 12:43
honinii belcheer deer blog bichih tsag udahgui bh shu.uuriin bolgoson zurgiig chn uzehsen.

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)