PEEPHOLE
2012-09-12 22:38
A:бичүүлсэн эзэн нь уншихгүй дэмий үгс
Сэтгэгдэл(2)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 940 удаа
хардаад байгаам шиг л санагдаж байгаа байх даа.
0,99%-ийн магадлалтай л даа. за болий...1%. заримдаа тоглоом хийнгээ жүжиглэж хүч оруулаад ... тэгээд замраад.. юу болдог билээ дээ?
бантан л болдог шүү дээ.
ийм бантангийн дараа олон жилийн өмнө тохиолдсон явдлыг хэзээ нэгэн цагт ярьж таарахаар "аахаанннн.. тэгээд л.." гэж мэгээд сул доройг мэнн илчилчихнэ биддэ. онцгүй л юм. жаахан тоомсоргүй байнаа, ерөөсөө.
заримдаа тоглоод муухай хармар аядахаар өөдөөс нүд нь нээх олон янзын харцаар... эргэлзсэн, сандарсан, асуусан, ээ битгий л дээ ... харцаар слаид гүйлгэжийгаам шиг болно оо. алдас болно байгаа даа.

ойрд тэнэг тэнэг зүүд их зүүдэлжийнаа.
ухаантай зүүд ч гэж юу байдымб, чааваас. аймаар хүнд тоо моотой ай, гүн ухааны онол монолтой ай, эсвэл аймаар амьдралын хар ухаантай этр кк. урд шөнө маний амьдралд хамгаассссссссссс хар өнгийн бөгөөд дарамттай, хараал идсэн юу гэхиймб, ямар ч үгээр бичсэн тэр үг хайран санагдмаар тиймийм үлдсээсэн новшийн "дарга" зүүдэнд ороод. бараг л хар дарсан гэсэн үг л дээ. зүүдэндээ мань нь их байна аа, хээхэгнээд л. дарга цэрэг биш болчихсоноо бас нэгмуу мэдмээршүү аядаад байгаа бололтой. эртүүд жоол новшоо нааш цааш болгожийхдаа дарамтын бичиг цааснаас үлдсэн хэд гурван юм гарч ирснийг уншсанаас л болдым байх даа. энэ тухай бичихээр интэрпоолоос ирээд хаппп дараад авах бий вий хэмээн аюужихуй. сэжгийн амьтан. үнэннннн сэжгийн. тийм амьтантай энэ яваа насандаа ахиад таарахгүй буйза. даваад гарсан би юутай баатарлаг.
хэмээн өөрөөрөө бахархан суухуй дор тэр цагт уршигт этгээдийн  дарамтат үг хэл, 
балагт үйлдлийн улмаас муудаж доройтсон мэдрэлийн хэдэн судал мэнн чис час хийх нь эцэстээ тултал чивчирч чивчирч тасралгүй үлдсэн баяраа хийн тодорцгооно уу гэлтэй.
хэдэн дэвтэр мэнн гарч ирсэн, мөнөөх хорлонт бичиг цаасан дундаас. бүрэн биш байлээ, зарим дэвтэр нь алга байлээ. ээф-би-аи-ынхан авсан байх.
гсн.
тэрхүү дэвтэрнүүдэд огноог ягштал бичсэн байхаас гадна, тухайн өдөр хэнтэй, хаана, ямар хэргээр уулзсан, хэн, хаанаас, ямар хэргээр утасдсан, хэн, хэзээ, ямар хэргээр орж ирсэн, түүний мөрөөр хэнд, хэзээ, юуг дамжуулсан, ямар арга хэмжээ авсан, ямар хариу авсан, түүнийгээ хэзээ, хэнд, хэрхэн хүргэсэн, үр дүн нь юу болсныг цаг, минут, секундээр нь бичиж, холбогдох хүмсийн нэр, гурван үеийн намтар, ял шийтгэл, шагнал урамшууллын байдал.. кк, утасны дугаар, нэрийн хуудасны хуулбар, шаардлагатай бичиг, материалын жижиглэсэн хуулбар зэргийг ярайлган бичихийг нь бичиж, нааж тогтоохыг нааж тогтоожээ, зайлуул мэнн гэж. өнгө мөнгөөр нь ялгаж тэмдэглээд бузгай хүүхэн байж гэм. хамгийн гол нь энэ бүхнийг мөнөөх сэжиг хүргэгчид хэдэн цаг, минут, секундэд дамжуулж, ямар хариу авсныг тодорхой бичжээ.
ч гэж дээ, тэгдэг байсым. өөр ч зөндөө юм байна. эргээд буух баримттай гэж. алхам тутамдаа баримт бүрдүүлдэг байж, өөрийгөө асуудлаас авч гарахын тулд. яагаад г эвэл надаас тэгж их өө хайдаг, хазгай гишгэхийг мэнн анаад сууж байдаг, тэгээд манийг нухчин дарж, шалд нь буулгахаар зэхээд байж байдаг байсан гэж хэлэхэд хилсдэхгүй. юутай олон бай- болчив доо.
донгосоод унахаар нь өөдөөс нь харж байгаад дэвтэр дээрээ бичдэг, аахаан... за... аахаан... гэж бичиж бичиж, зиа та ингэж хэллээ, тийм үү? гэж мэгж магадлаж асуухаар дэлбэрнэ, "тиймээ!!" гэж мэгээл.. үэхэхэ. хөгийн ч юм их болсон доо. бодохоос дургүй хүрэхийм. таануудад ярьвал "ямар гоё шидэт - реалист - тэмцэлт - хүчирхийлэлт үлгэр вэ?!" гэцгээн шагших нь гарцаагүй. ингээд бамбаралдуулаад суужийхад л гол судас дэлсээд уналаашд, энэ олон зуун жил өнгөрчихөөд байхад.
зассссс... хожим хүүрнэмз, хуур дарж сурч байгаад.... зээ...энэ цагийн эхэнд гэнэммм..♪♪... гээл суужийхийм биддэ. хуучир ч гоёымү? шанз ч чигсэн. энэ хоёр ёстой "муухай" сээгсии зэмсэг тээ?

хүүхдүүд, дуу сонс:
 

Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(хундага | )
2012-09-30 | 23:57
чамд инээдэм, маньд ханиадам

Холбоос | |
(3040 | )
2012-09-16 | 16:42
хэлмэгдэлтээр явахаан дөхсөн бйанашдээ..кк

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)