PEEPHOLE
2013-01-05 22:39
A:ннннн..
Сэтгэгдэл(13)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 918 удаа
их сургуулийн нэг күүрсэд байсан "бололтой" залуутай уулзав. баахан ярьж суув, биш ээ, яриаг нь баахан сонсож суув. хэдэн сарын дараа улам илүү сонсохсон гэсэн чин хүсэлтэй салав. 

дэмий балай зүйл донгосчихгүйхэн шиг тэвчихийн тулд байдаг хүчээрээ гуяныхаа дотор талаас чимхэн суусныг маний муу уранхай жиинс л мэдэх буйза.

"бололтой" гэсний учир нь осолдохгүй нэгдүгээр күүрстээ нэг күүрсэд байсан, би бол түүний нэрийг сонсоод царай зүстэй нь нэгмуу маччинг хиймэр аядаад байсан, харин тэр манийг өнөөдөр харжийж л аа нэг иймэрхүү этгээд байсан ч шиг санагдах ч шиг...маягийн. бүх ангийнхнийг нийлүүлээд нэг күүрсээр нь бөөнд нь хоёр гурван хичээлд суулгадаг, тэрхүү зуун хэдэн оюутны нэг нь би, бас нэг нь тэр байж л дээ. хоёрдугаар күүрсээс тэр гадагшаа явж гэнэ, тэгээд өнөөдөр уулзаж байгаа нь энэ ээ. гадагшаа явсныг нь ч, төгсөхөд тийм оюутан байгаагүйг нь ч мань нь огт мэдээгүй хэрэг. харин ангийн найз охин дотуур байранд хамт байсан, сангийн аж ахуй хамт явсан гээд манийг бодвол оюутны амьдрал нь хамаагүй баялаг өнгөрсний ачаар тэр эрхэмтэй уулзах завшаан мань мэтэд гарсан нь энэ ээ.

дашрамд гайхуулахад нэгдүгээр күүрсэд бүгд сангийн аж ахуй явахад ургамлын тоосны харшлаараа шалтаглан явалгүй сугаран үлдсэн ч сургуулийн архивт сар гаран ажиллаж баахан тоостой бичиг цаас нааш цааш аялуулж билээ хөөрхий. хичээл эхлэхэд бүх оюутнууд хөдөлмөрөөр нөхөрлөн эжий ахай болсон улс шуугилдан орж ирэхэд хэнийг нь ч танихгүй би вээр баганын ард нуугдан тэр олон хүнийг атаархангуй харж зогссон мэнн саяхан мэт ээ.
дараа жил нь бас л ургамлын тоосны харшлаар гэж шалтаглан сугарч үлдээд архивт ажиллахад бэлдэн мааск бээлийгээ зэхэн суутал эх орныхоо төлөө төмс хураахаар явахгүй бол ард түмэн өлсгөлөнд нэрвэгдэх осолтой тул гэсэн зайлшгүй учир шалтгааны улмаас огт өөр ангийн, огт өөр күүрсийнхэнтэй нийлүүлэгдэн ачааны машааны тэвшин дээр донсолгож байхдаа бас л хэнийг нь ч танихгүйдээ уйлмаар ч, үхмээр ч юм шиг санагдан бачуурч байсан мэнн саяхан мэт ээ.
гэх мэтчилэн нэг күүрсийнхэнтэйгээ харийн мэт өсөн хүмүүжсэн тул таних хүн бараг үгүй амжилтаар оюутны дөрвөн жилийг үджээ.

за тэр яамай, 
ер нь л цаг хугацааны хувьд маньд нэг тийм turning point гарч ирэх учиртай мэт санагдаад байсны эхлэлийг үүгээр тавихсан гэж үнэхээр их хүсэж байна. маш их.

Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(хундага | )
2013-02-02 | 14:51
харин ч бүр гаргаад уншчиж, би өөрөө гаргаж уншиж ч дийлкүй л сууна

Холбоос | |
(Зочин | )
2013-01-30 | 11:36
3аас дээш уншаад ч ойлгодоггүзй ээ тэр юу цоолоод бгаан болдо, Оюутан байхдаа дэмий даруухан зан гаргаждээ
шшшшшшшшшшшшшшшшшшшшшшшш


Холбоос | |
(хундага | )
2013-01-23 | 20:07
сэнхрүүлэгч лут хархүү байна, танай эхнэр алзахгүйэ cool

Холбоос | |
(Манхүү | )
2013-01-14 | 00:48
одоо л буцаад миний хөөрхөнөө хэвээрээ болжаах шиг байна хэхэхэ~

сайн сэнхрүүлсний ач байж магад эсвэл хАЙрын увидас ч байж мэднэ.кк

ийм залуугаараа эхнэр аваад хүүхэдтэй болцон,гэж хүмүүс өхөөрддөг нь л жоохн гэцүү ярзайтал инээх

Холбоос | |
(хундага | )
2013-01-09 | 20:47
Buya
ямар муухай атаархуу хүн бэ.

төмс хураагаад шуудай төмстэй, бас дээр нь цалин авсныг сонсвол юу болохым бол оо кк

Манхүү
еээ тийм үү? тэмцээд байлгүй тэгсгээд орхисон нь дээр байх даа.

эхнэрийг бол харин ухуулан сэнхрүүлвэл яасын?

3040
хаха, үүе чиний аигү их сайжирчээ

Запза
сэрсэн нь яамай даа

Холбоос | |
(zapza (зочин) | )
2013-01-09 | 01:09
harin tegj tegeed ugluu sersenshd

Холбоос | |
(3040 | )
2013-01-08 | 20:54
Аааа ойлгоцон. Жиинсэээ цоолсон бна
Гурууу дуруу удаа уншжийгаадд ойлгоцон.

Холбоос | |
(Манхүү | )
2013-01-08 | 16:50
хамаатан садангийн хувьд хамгийн жоохн нь болохоор хамаг хүмүүсийн эрхшээл дор нь... тэгээд өөрийнхөө төлөө үг хэлэхээр тэр нь эргээд намайг боомилдог, хэлэхгүй байхаар багтарч үхмээр хачин тэнэг тэнэг үйлдэлд нь эрх чөлөөгөө боомилуулдаг.. гэрийнхэн нь мааяаа нарт итгэдэг байхад, ганцаархнаа жинкэн хувь хүний эрх чөлөөнд итгэдэг байлаа гэхэд ямар сонголт үлдэх вэ?

аргыг нь олоод байя гэхээр, өөр бас бус балай балай юманд тархиа угаалгаад байгаа хүмүүсийг яаах вэ?

мөрөөрөө өөрсдөө тархиа угаалгахгүй бүр хүний эрх чөлөөнд халдаад байгаам чинь яахын.

эхнэр нь хүртэл тийм тэнэг хүмүүст тархиа угаалгах гээд байгааг хараад зүгээр сууж болохгүй биздээ? хамгийн ихээр зовоож байгаа асуудлаа хүн шийдэх гэж зүтгэнэ биздээ. зүгээр л дарлуулаад байж болохгүй биздээ?

өөрийнхөө алдааг ойлгоод байхад, хүн бүр өөр өөр гэдгийг ойлгоод байхад, тэвчээд л байхад.. ямарч үр дүн гарахгүй байна. түнэр харанхуйг зүхэж сууснаас нэг ч гэсэн лаа асаа гэж хаанаас ч билээ уншчихаад..л.. хувь хүн болж төлөвшиж чадкүү байгаа дүү нараа хараад, тийм харанхуй, хоцрогдсон үзлээр төлөвшчих вий гэж хүртэл санаа зовох юм.

нас залуугаасаа болж хамаатан садандаа хүртэл дарлуулаад баймааргүй л байна шд.хэхэ ярзайтал инээх

Холбоос | |
(Buya | )
2013-01-08 | 09:21
Цэвэр ичимтгий бүсгүй зангийнхаа ачаар хайран сайхан оюутны 4 жилээ баганы ардаас харсаар онгороочихсон юмшивдээ.

Манийг орход тэгж сангийн аж ахуй руу явуулдаггуй болтсон байждээ.Явсан бол баллахгүй юу.

Ер ни бол сар болгон цалин авдаг оюутнуудийг тэр Ургац хураалт мэтийн ажилд улс дайчлах хэрэгтэйшд гээд сэдвээс чини жаахан хазайчий.
Энэмүү улсаас цалин авдаг цалингын оютнуудад жаахан дургүй хурээд байдаг юм.



Холбоос | |
(хундага | )
2013-01-07 | 17:49
Дао
бичжийгаад тасарч дээ

тиймээ, би чамаас дээр болтой

Алмас
чи юу цоолж явсамб? яг тэр чэнн

Манхүү
тү би Манхүү.

мухардах гэдэг чиний насан дээр байдаггүй л зүйл дээ. заавал зам гаргаж араасаа хүн чирэх гээд яахав, би ер нь хувь хүн-изм-ийг баримталдаг

Холбоос | |
(Манхүү | )
2013-01-07 | 12:41
шүүд ааий гийв ап?
ор шүүд ааий жүүст кийп чэийсийнг пэийвмэнт?

түү бий ай гүүд фаадэр ор түү бий ай нот гүүд фаадэр?

олон салаа утгатай юм бичих сайхан байдаг юм байна шүү ярзайтал инээх

ойрд мухар замаас өөр зүйл харагддаггүй болцон байсан чинь, эерэгээр сэтгээд эхэлсэн чинь, бүх зүйлд маш олон зам байдаг, тэгээд өөрөө тэдгээрийг дагахуу, эсвэл миний явсан шинэ замаар бусад нь явангаа өөрт таарсан шинэ замаа олсон нь дээрүү гэж... нэг тйимэрхүү гүн биш утгатай, зүгээр л адел аниагийн дуунаас үүдсэн сэтгэгдэлээ бичэв...

Холбоос | |
(Алмас | )
2013-01-06 | 14:26
Юу цоолдог байсын? Хэн тэрэв? Яаг юу уншчив?

Холбоос | |
(dao | )
2013-01-06 | 12:10
ee huurhi bi sayhan tugschud kursiihnee tanidagguim nadaas

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)