PEEPHOLE
2013-08-21 11:05
A:аан гэжээда..
Сэтгэгдэл(24)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 615 удаа
оронгуут нэхх араас гэнэт цочтол гарч ирээл асуудын, эмч:
- эмээ хэдэн настай билээ?
- ... ануухан шдэ эмээ нь
гээллл аальгүйтэн тодрохыг оролдсон чэнн
- эмээ мэнн, би ажлаа хийжийшү!
гшшсссссн.

"тэнэг" эмч. гурав очиж үзүүлэхэд гурван удаа асуусын, маний насыг. гэхдээ зүгээр ээ, сайн эмчийм байгаам, тийм болохоор тэнэгийг нь хаалтанд хийчлээ... ноднин үзүүлж тариа тариулахад манид гэдсээ чимхүүлсэн эмчийм байгаам.

за тэр яахуудэ хүүхдүүд мэнн, гайхуулж сонирхуулах зүйл байна:
ноднин скаи-н үүдэнд гарсан ногооны зах дээрээс олж авч ууж дахих гэтэл дууссан байж
хайж нэхэж байж дахин 
авч ууж этр. нэр нь оновчгүй ч амт нь дажгүй. 
энэ жил байх нь уу, гүй юу.
учиргүй нэрмэл ханххийгээд байхгүй хэрнээ часхийсэн амттай.
зөгийн балтайм гэнэлээ, шошгоны зурагнаас ойлгомжтойздэ.
үнэ нь бүр гоё оо, 3500 төгрөг/0,5
энэ болбоос уб-д олж авсан хамгийн хямдхан бөгөөд үнэтэй нь харьцуулан авч үзбээс
тунчиг дажгүй хуурай дарс. гэрийн ойролцоохон, 6500 төгрөг ч билүү,
7000 төгрөг дотор л юм даг.

цаадах дэвсгэрийн хөндлөн судалтай нь...маний өмд
энэ үнэн домбоо. монголын "цэц хаан" маан гэсэн нэг компани савладаг юм шиг
байлээ. баахан химийн бодис найруулаад тавьцан, хуурай "найруулдаг жүүс" байсан даа,
тэрүүнэрхүү л эдийм шиг байгаам. мах дарж марж шарж марж иддэг хүн болж
бузгайткээд хямдхан гээд авсан чэнн..түй чоорт байсан.
онгойлгоод буцаагаад хувцанцар таглаагаар нь таглацан байсан нь буудаад алсийшд.
битгий аваарай! үнэгүй өгсөн чиг л.
энэ бас хөөрхөөн, амт нь бол хямдхан үнэндээ ванлий. параанцых гэжийгаа, бас.
энүүний хувьд лавдаг оновчгүй сонголт болоогүй болобчиг эмээ нь болбол
ерөнхийдөө болбол манайд зардаг хямдхан параанц дарс авахгүй байхыг эрмэлзэж амьдардын... тэхх.. гэдэг нь үнэтэйг нь авдаг гэсэн үг биш шдэ, авч дийлдэггүй л хэрэг.
энэ бас их дажгүйэ, аргентиных. үнийн байдлаас авч үзвэл амт нь данга.

ер нь хоёрын хооронд параанц мараанц дарсыг хямдхан аваад уучих
санаатай тодорчийснаас ойролцоо үнэтэй чили, аргентин, испани, австрали, бразил, 
болгари, өмнөд африкийн бну, унгар мунгарын гээд "шинэ тутам" дарс үйлдэрлэгч голдуу улсынхыг авсан нь амттай бөгөөд эдийн засгийн хувьд үр ашигтай юм. 
зиа энэ болгари дарс байсан байх аа. тэхх...мидаальтайм.
тээр жил нэг сүрхий хүүхэн манийг "ёстой гоё дарс байгаа...олон улсын мидаальтай"
гэж ирээл нэхх дайлж билээ. баярлалаа.
яахуудэ, өрөөтэй олон дарснаас ялгагдаж сонгогдох гэж иймэрхүү дугуй цаас маас зүүж каакрах тохиолдол элбэг байдаг бөгөөд гагцхүү үүнийг мидаал хэмээн андуурч болкүй л байхкүюуда. дээр нь үсрээл "олон нийтийн талархал хүлээсэн" гэх мэт л бичээстэй байдым.
үнэ амтны харьцаа нь перпендикуляр. ойлгосон биддэ.
ер нь бол хямдхан атлаа боломжийн л гэсэн утга шүү дээ.
огцом ..хуушуур. наадмын. 1500 төгрөг. стадионы гадаанаас олж идэв.
хүмсийг дуурайж ингэж зургийг нь автал хуушуурын цехийнхэн хялалзаж этр. 
ердөө ганцхан хуушуур авч идсэн болохоор тэгсэн байх.
аа энэ харин ёстой гоё хуушуур байсаан. бас стадионы гаднаас. 4000 төгрөг. нэг хуушуур нь шдэ. хоёр годгор өгөрцийний хэрчимтэй. ийм гоё, тос нэвчдэггүй цаастай.
харахад хэмжээ бага ч мах, сонгиныг боломжийн чихсэн байсан нь бахархмаар.
1500-н хуушуур гурвыг авсантай тэнцэхүйц сэтгэл ханамж. мах нь бол мах л амтагджийлээ.
нэхх амтлагчаар зодоогүй.

юүгдэг газрынх байлаа даа...мартаж. боловсон л газар байсан даг.
наадмын...ууш. голын эрэг дээр. шөнө 23 цагийн орчим. 
зүүн гар талаасаа хоёр дах улбар шар уултай дарс болбоос ...бас л болгарийнх байжээ.
харин тэр эхнийх нь параанц бордооКС. хэдэн ч зөөгчид засаж хэлж өгөв дөө,
их ачтай эмээ байгаам би. 
хамгийн баруун гар талынх бол армээн конъяк. авалон. миний дэлгүүр оруулж ирдийм байлээ, арараттай хамт.
зиа ингээд...дээрх зурагны баруун гар талаас хоёрт зогсоо австралиан бүүшийг
ийм маягаар савласныг олж аваад бөөн баяр хөөр гэртээ шогшиж хариад
илгаан дашиж, элгээн дэвтээж, гэдсээ илэн, уруулаа шилэмдэн...хайрцгийг онгойлготол..
цоргогүйм байлээ.
тэгээд энчэндооо ямар ганцаараа нэг дор 3л-ийг уултай ч биш дээ, үхэр ч биш дээ..
гээд хадгалцан байжийгаа. хурим найрын улирал чиг эхэлжийна, тэгжийгаад нэг
ёроолыг нь харах нартай өдөр ирэх буйза.

таанууд энэний үнийг сонсвол инээсээр байгаад үхчих биз
.
тэгээд эцэст нь хэлэхэд..хямдхан параанц дарснаас ойролцоо үнэтэй өөр улсуудынх нь гоё гэдгийг мэдцэн тээ.

Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(хундага | )
2013-09-06 | 09:16
ээ битий л дээ

Холбоос | |
(JJ | )
2013-09-05 | 23:05
teguul neg mur chadrax bizee

Холбоос | |
(хундага | )
2013-09-02 | 10:11
дани чэнн...айраг ууцан дани явжийгаад чаммууг хазвал тэгээл харшлах нь зүй бус уу??

Холбоос | |
(JJ | )
2013-09-02 | 08:37
xeleed yuxev, airag xurtel uuj chadxaan baiv.

gexdee neeren dani chini odoo issen amitan uu.

Холбоос | |
(хундага | )
2013-08-29 | 17:10
Эрхцас

за тэгнэ ээ, баярлалаа

Холбоос | |
(хундага | )
2013-08-29 | 17:09
исгэсэн эдээс харшаад байгаа хэрэг үү?
харамсалтай л юм болж

Холбоос | |
(JJ | )
2013-08-29 | 14:42
tsagaan arxi gaiguig bodoxod arxiniix bish bx.

Холбоос | |
(Erhtsas | )
2013-08-28 | 13:14
Гуравдугаар хорооллоос Гандан явдаг төв зам байдаг даа, тэрний тэнд Гандангийн автобусны зогсоол байгаа тэр зогсоолын яг урд талд улаан тоосгон байшинд ( өгнөө солиогүй бол ) " Хас " гэдэг кафе ч гэх юм уу гуанз ч гэх газар байгаа ирмэх

Тэнд очвол миний өмнөөс нэг хуушуур идчихээрэй дээ баярлах


Холбоос | |
(хундага | )
2013-08-27 | 22:47
ямар харшил? алгокольны?

Холбоос | |
(Jamba | )
2013-08-27 | 22:14
wine uudag bsan chini xarshil sederdeg bolood shar airag ter 2-oos garsan.

Холбоос | |
(хундага | )
2013-08-26 | 09:17
c
тэг

фриитаил
тогтмол ууж биеэ байнгын дасгал сургуулилттай байлгах нь зүйтэйм

эрхцас
тэр мэрлот эвгүйм байлээ, юу тохиолдохоороо тиймийм монголд авчирч найруулж зары гэж боддын
тэр хуушуур харин үнэтэй л юм байлээ, ганц удаа тансагласааан яадын тээ
гандангийн автуусны буудал гэж аль нь вэ?

зочин
яадын за

бат
хнн блог өөр нэртэйшд

Холбоос | |
(Bat (зочин) | )
2013-08-25 | 00:50
blog oo yagaad hundaga gej
nerelseniig odoo l oilgolo. ярзайтал инээх

Холбоос | |
(Зочин | )
2013-08-22 | 14:21
Yasan ikh uudag yum be chi!!! Gaikhuulaad l

Холбоос | |
(erhtsas | )
2013-08-22 | 14:08
Ха ха ха, эмч мэмчийг ажлыг нь зүгээр хийлгэж байгаа ч дээ та :-Р

Тэр Мерлот-ыг хоол хийх гэж авсан юм байна гэхдээ амт чанарыг нь огт амталж шалгаагүй юм байна шүү, дараа очихдоо тэрийг дахиж авахгүй ээ тэгвэл.

Пээш тэр хуушуур харин яасан үнэтэй юм бэ гэснээс Гандангын автобусны буудлын өмнө байрладаг Хас гээд гуанзны хуушуур ёстой гоё амттай шүү, хуушууранд дуртай бол нэг амталаад үзээрэй, би бол ганцаас илүүг бардаггүй гэж байгаа, үнэ нь 600 төг байдаг байхаа.

Холбоос | |
(freestyle | )
2013-08-21 | 21:21
австралиан бууш ч гоё шүү даа.шууд аппетит хөдлөө явчлаа.уухгүй удсаныг хэлэхүү

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)