PEEPHOLE
2009-04-05 10:52
A:ннннн..
Сэтгэгдэл(19)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 876 удаа

хүн гээч бусдын үйлдэл, үг яриа болон хүрээлэн байгаа орчинд болж буй үйл явдал, өөрчлөлтөөс өөрийн л шанаганы хэмжээгээр, өөрийн л хутгаж авч дийлэх давтамжаар хутгаж авах нь аргагүйм. ер нь тэгээд өөрийн хэр, үзэмжээр буюу өөрийн шанаганы хэмжээгээр ангилсан буруу зөрүү ойлголт, түүнийгээ үнэн зөв гэж муйхарласан мунхаг үнэмшил дунд амьдарсаар насыг бардаг байх. гэхдээ жаахан баримжаатай айн. юугаар баримжаалахав гэж үү? өөрийгөө хэрхэн үздэгэв гэдэг чинь том баримжаа шүү дээ. дөвийлгөөд байх ч , дараад байх ч аль аль нь утгагүйм. заззз иймийм бичкээкүймаа.

энд бөөн юм болжийнаа, хойд солонгосын ахан дүүс минь зүгээр суухаар зүүний хүчин чадлыг баталжийя гэсхийгээд хиймэл дагуул хөөрүүлж тоглох гэтэл энэ арлын эрх баригчид бөөн сүр хүч, бөөн шуугиан дуулиан. энд тэнд пуужин устгагч зоогоод л, энд тэнд 25 цагаар батлах хамгаалахад бэлдээд л. америк зүгт чиглүүлж хөөргөх замд зарим нэг эд анги нь салж унахдаа Япон тэнгис болоод арлаас 100 гаруй км зайд Номхон далайг сонгох болтоймаа. хэдийнээ энэ сонголтоо хийсэн чиг бололтойн талаарх шуурхай мэдээ тв-ийн дэлгэцний хээддэр, фүүттэрээр гүйгээд амраахгүй байна. өчигдөр гэнэт л "өнөөдүүл чэнн буудчихлаа.." гэж ирээд л өмд гутлаа хумиад баахан гүйлдэцгээсэн чинь радаарын илрүүлсэн ямар нэг биетийг хойд солонгосчуудын пуужин байна гэж эндүүрэн бажгадсан болж таараад  сайд майд нь "ёстой нээмчүрка шүү" гээд өнгөрсөн. тэр нь харь гаригийн хөлөг байсан байх аа. тээр 10 хэдэн жилийн өмнө америк, орос хоёр бие бие рүүгээ пуужин нүүлгэж эхлэн алдсан шиг юм болоогүй нь яамай. хүн гэж хөгийн юм даа ч гэж дээ, эрх ашиг гэж хөгийн юм даа, нэг нь айлгоол, нөгөө нь айгоол. олдсон олдсон дэвсгэртээ багтаал, байгаагаа хуваагаал, байхгүйгээ гуйгаал, наймаалцаал байжийвал яадым бол.

гэснээс хойд солонгостой чинь манай улс их ходийшдэ. өмнөд солонгостой нь ч муугүй. америкт бид хөлгүй. хятад, орост тал алдаж болохгүй, японд эрхлэхгүй бол болохгүй. бидэнд уг нь их завшаан юм шүү дээ. нааш цааш ирж очоод л, дайснуудын үгийг хооронд нь зөөгөөд л, зохицуулаад л.. далим дунд нь өөрсөндөө бас бус юм унагаад л. юун төлөө өмнөд, хойд аль алинд нь итгэмжлэх жуух бичгээ барьсан Элчин сайдтай билээ дээ. тэгээд бас хангүг хэлтэй гэж байгаа... даанч манай улсын ерөнхийлөгчийн сонгууль болкээдийдаг...

гэснээс өчигдөр 4-р сарын 4, 4-4 буюу японуудын цээрлэдэг "үхэл", "үхэх" гэдэг ханзтай ижил дуудлагатай тоогоор илэрхийлэгдсэн өдөр байсаншд.. "ши", "шинү" гэдийн.


Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(хундага | )
2009-04-07 | 22:38
Дэпсээ
бууны нохой.. арай бишиймаа.

Зэрэглээ
за их гялайжийнаа.

Холбоос | |
( Зэрэглээ | )
2009-04-07 | 16:33
unshchlaa.

Холбоос | |
( Зэрэглээ | )
2009-04-06 | 11:42
yamarch baisan unelchlee. daraa tuhtai sain unshnaa. odoogoor hed honog kom zuragtaas choloogolgdson tul zugeer mend mechii gesii. hulgaigaar yavnaa tsaa chin.

Холбоос | |
(Pearle Deppsu (зочин) | )
2009-04-06 | 09:44
Пай базарваань, бууны нохой хийх нь гэсэн ккк...

Холбоос | |
(хундага | )
2009-04-05 | 14:56
Дао
амсахаас гадна бас бидэр чэнн нум сумтай улс гэдгээ үзүүлж сүр хүчийг илтгэх бөөн шаанс байсан биддэ.
тирконд савангийн өөдөснүүдийг хийхээр нэгэн цул саван болоод аймээр хөөсөрдийшд кк.

Кээчүб
би ч өвөлжингөө л өмслөө, 80 дээльийн(?)хийг.

Холбоос | |
(ketchup | )
2009-04-05 | 14:31
таагүйгээсээ илүүтэй таатай дурсамж нь олон. тайлахдаа таатай. тайлсан хойноо бүр ч таатай... харин энэхэн мөчид л таагүй байна. ай хөөрхий яасан ч олон таатай таагүй наддаа таарсан дурсамжууд вэ.


ай даа хавар ч ирлээ дээ. мөн ч удаан хүлээсэн дээ. тиркондоо оръё байз.

Холбоос | |
(dao | )
2009-04-05 | 14:22
тэр триког бас банк дээрэмдэхэд өмсдийм шиг байлээшд зурагтаар тийм юм гарчээсэн гэхгүй юу хэ хэ. японууд аргагүй байхөө тээ тэр нэг юмыг нь биеээрээ амсцан улс юмий чинь

Холбоос | |
(хундага | )
2009-04-05 | 14:11
би ч хар талдаа болохоор цайвардуу харагдах гэж өмсдөг. сайртай, зузаан арьс маань хүйтнээс хамгаалж дөнгөдийм л даа үэхэхэ.

шилэн тиркогоор тос түрхэж сойздсон гутлыг зүлгэхэд янзтай гялалзана шүү дээ.

гэснээс чи тиркотой холбоотой таагүй дурсамж олон болтоймаа.

Холбоос | |
(ketchup | )
2009-04-05 | 14:07
ер нь яаж тийм заваан юм өмсөж чаддаг байна. эмэгтэй хүмүүс жоохон гаж талдаа байх шүү айн. тиймдээ л сахал ч ургадаггүй байх хихи.

Холбоос | |
(ketchup | )
2009-04-05 | 14:03
бор харагдах гэж өмсдөг ий whew!

Холбоос | |
(хундага | )
2009-04-05 | 13:57
эгээ нь эндүүрсийм байлгүй дээ. сая японууд мэдээлэл дамжуулахдаа андуурч эндүүрсэн шик үйл явдал олон жилийн өмнө гараад хоёр том гүрэн пуужиндахаа алдсаныг л бичсэн ухаантайм. нээмчүрка.

Дао
сүржин шдэ, японууд. нисүүт дунд устгагч манай цонхоор лав хоёр ширхэг харагджийна кк.

Кээчүб
зундаа хөлөө сайн борлуулвал чиний түрийвч хэлмэгдэхгүй гэж хүүхэндээ хэл. аа бас хумс хуруугаа анхаарах.

Холбоос | |
(ketchup | )
2009-04-05 | 13:40
тэр бүсгүйн далан дундуур оймсны эрзээнээр чавкдчихад бараг болох л юм байгаан, со мо гээд улс төржүүлээ яахав.
арван жилд эрзээнгүй оймстой л туужийдаг байвшд. хоёр хуруундаа гогдоод охидын шилэн тирко руу зэс утас нисгээ л. ай бүткү ээ. өөрөө амьдрал дээр гараад үйлийн үрээ эдлэвшд. бүсгүй хүн яаах гэж тийм балай юм өмсдийм болаа айн. оёод нөхчиж болкү. түрийвчний барам.

Холбоос | |
(dao | )
2009-04-05 | 13:40
ганц энд ч биш тэнд ч бас сүржин гаруул байдийм уу big grin

Холбоос | |
(ketchup | )
2009-04-05 | 13:36
эгээ гучин төдөн оны өмнөхийг арван хэдэн жилийн өмнө гээд он тооллынх нь хувьд жаахан буудцаан тэ. тухайн хамгийн том хоёр гүрэн уралдаа л төд төдөн пуужингуудаа устгаа л буужин биш чанпайн буудуулаал, сүүлдээ бүр мөсөн дээр шайбаар ч байлджийх шиг юүүпээ тэ. дунд нь сэтгүүлчид л хамаг нойроо хугасалж, эрүүл мэндээ алжийгаа байхгүй юү.

Холбоос | |
(хундага | )
2009-04-05 | 13:34
зиа тэр бүсгүй рүү пуужин нисгий гэвэл эгээ нь хойд со нарт хэлж өгч болжийна.. яахав?
шанагаа сонсруулан эргэлдүүлэв.

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)