PEEPHOLE
2009-08-13 18:50
A:аа донгосч л байхгүй юу
Сэтгэгдэл(6)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 756 удаа
олон жил завсарлаж завсарлаж блогмн рүү нэвтрэх аз таарч бөөн баяр. эхлээд тулгамдаад баахан тойрч давхилаа. нөхөр Админий зүгээс тайлбар хийсэн байх болов уу гэж баахан хайгаад олсонгүй. эмгэн маний нүд муудав уу, энэ Админий суртахуун муудав уу.

МИАТ-ынхан нэг иймэрхүүсэн. онгоц цагтаа хөөрөхгүй, буухгүй аль ч тохиолдолд тэд бодит мэдээллийг шуурхай өгөхийг цээрлэдэг бөгөөд энэ нь зөвхөн зорчигчдоо тайван байлгахын төлөө. онгоцны дугуй хагарсан, түлш гоожсон, урд шилэнд ан цав гарсан, урагшаа дарга нар зугаалахдаа унаж явсан онгоц эвдэрсний улмаас таанарын зорчих онгоц тэднийг угтахаар нисээд хожимдож ирэх тул арав гаруй цаг хүлээх хэрэгтэй зэргийг тэр дор нь мэдээлнэ гэж огт байхгүй. хүлээлгэж хүлээлгэж цаг уурын таагүй үзэгдлийн улмаас гэдэг сайхан үгээр санааг минь амраана. зорчигчид бол, мөнгөө төлчихсөн, МИАТ-ын онгоцноос өөр сольж суугаад нисчих хөлөг байхгүй шахам, ядаж ачаагаа барьцаанд өгчихсөн болохоор ацан шалаанд орохын шилдэг жишээг үзүүлэх хэрэгтэй бөгөөд ямар нэгэн тайлбар нэхвэл арай хийж хөөрөнгүүтээ "агаарын хүчтэй урсгалын улмаас" гэдэг тайлбартайгаар хэд сайн донслуулж гэдэс дотрыг чинь эргүүлчих ч юм билүү... гэж бодоод би лав дуугай л суужийдаг, үнэгүй өгдөг улаан дарсыг нь балгаланхан.. мөнгөө төлчихсийм чинь.

гэж бичээд суужийтал бодогджийна шүү.. мөнгө төгрөг төлсөн ч биш, хөөрхий муу Админд юуны учир гомдол санал тавих гээд байнав даа гэж. мань мэтийн юм ядаж л бүтээл туурвилаараа хүн урамшуулж блогмн-ийг нойр мойрноос сэргээх их үйл хийж дийлэх биш, өдөр бүр блогоо шинэчилж, төр улс, засгийн эд, ёс хүн, хөгжлийн хүн, байгуулалт бүтээн, санаа шинэ, зөвлөлгөөний сээгэс, тээстийн зүйн сэтгэл гэх мэтийн талаар бичих, хуулах, зөөх зэргийг хийж хүчрэхгүй атлаа элдэв юм нэхэх нь илүүц хэрэг ээ.

гэж бичиж суугаа нь энэ арлын хаа нэгтээ бүгчим агаар, бөөн уйтгарт цохиулан үхэх сэхэхээ үзэж суугаа хөөрхий нэгний солиорлоос хэтрэхгүйм доо.

Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(хундага | )
2009-09-27 | 23:33
Nasty

Холбоос | |
(yuki | )
2009-09-27 | 20:14
0528

Холбоос | |
(хундага | )
2009-08-15 | 10:52
би ер нь сайжраад байгаа, сүүлийн үед ккк..
тогны мөнгө алж өгнөз, амиа хорлолтой биш гээл түрийвчээ алкээл бэлдээл суужийна даа.
харин ч энэ зун рэика, 5, 6, 7-р сар боломжийн байлаашү, тийм ээ?

Холбоос | |
(amor | )
2009-08-15 | 09:54
хэхэ, суурин дээрээ шууд буруу бодож байгаа ухаараад явчдаг сайн хундага..
халуун гэснээс тогны мөнгө алж өгнө дөө энэ 2 сар яана даа..
үхэлтэй нь биш...

Холбоос | |
(хундага | )
2009-08-14 | 13:59
Twisted Evil

Холбоос | |
(Алмас | )
2009-08-14 | 13:24
Хүмүүсийг ч залхааж, өөрөө ч хүлцэл өчсөөр залхжээ. гуниглах
Ямартай ч цаашид сайжруулахын төлөө хичээх болноо. ярзайтал инээх тэврэлт

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)