PEEPHOLE
2009-10-14 09:20
A:бичүүлсэн эзэн нь уншихгүй дэмий үгс
Сэтгэгдэл(11)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 599 удаа

борогдуухан гэр ба бор цаасны төлөө зүглэдэг газрын хооронд унадаг албан тэрэгний түлшний гэрэл,
хэмжээ багассаныг мэдүүлж ёлтого хийснээс хойш 75 км, түлш шавхагдаж байгааг мэдүүлж тасралтгүй ёлтойсноос хойш 20 км лав явчихдаг болохыг тогтооосон амжилтаар энэ өдрийг угтавай. баргалжил 100 км.

Налайх орж тарваганы боодог цохиж, таанатай айраг шимж, танагтай авгай шинжиж, тарган адуу харж хийморио сэргээчихээд буцна гэсэн үг. уг амжилтыг тогтооход тэргийг ээлжилж унадаг япон авгай эзгүй 2 хоносон явдал ихээхэн түлхэц өгснийг дурьдах нь энэхүү манийн бомбогор, бамбагар биеийн удирдаач, эмээхийг үл мэдэх хэнэггүй тархийг хариуцлагаас чөлөөлөх ач холбогдолтой гэж үзжийна. монголд байсан бол ундааны хуванцар саванд хийсэн амь тариа ардаа хийчихээд, түлш нь барагдаж оцгонож эхэлтэл нь зүтгүүлэхгүй юу. даанч эндхийн хүмс тийм аз туршиж, адреналин, супрарэнин, эпинэфринээр цусаа дүүргэн буцалгаж, экстриим амталж, элгийг догдлуулж, эстрээсийг дээд хэмжээнд хүргэх эрдмийн амтыг мэдэхгүй болохоор би нэрэлхэхийм даа.

энд нэг зүйлийг заавал цохон тэмдэглэхгүй бол алдас болох ба юу гэхээр, дээрх амжилтыг тогтооход өөхлөг бөөрөнхий биеийг илүү хөдөлгөөн хийлгэж эцээхгүйн тулд өрөөгөөр нэг бөмбөрөх эрдэмд гаршсан өөрийнхөө ур чадварыг ашиглан тэргийг энерциэр нь өнхрүүлж, эвийг нь олон хэдэн зуун метрээс хэдэн км хүртэл зам хороож, зай шомбодох арга тэхэнлоогийг амьдрал дээр амжилттай хэрэгжүүлсэн сайхан жишээ болж маний жолоодлогын намтар түүхэнд мартагдашгүй нэгэн хуудас нэмсэн явдал юмаа.. өөрөөрөө бахархжийшдэ, болнэздэ?

маний жолоодлогын намтар түүх болбоос наян жилийн өмнө, намрын нэгэн шөнө дунд, усан бороон дунд, бага тойргийн байрнууд дунд, шавхай шалбааг дунд зогсох акул хоншоортой бээмбэ дунд.. биш ээ, дотор эхлэлээ тавьсан билээ. маргааш нь гадаад явах найзыгаа үдэхээр айлчилж очоод шөнө дөл болтол ам хуурайгүй чалчин суусан манийг авахаар ирэхдээ анхны хайрын эзэн ахынхаа бээмбэг аргалж хөлөглөн ирсэн нь тэр байжээ...

гэж яг бичээд суужийтал мээсэнжрээр мэнд мэдсэн хүнээс анхны хайрын эзний тухай сураг сонсоод.. тэгээд энэ хүрээд үргэлжлүүлэх идэвх үргэн, ор тас алга боловой.

хүссэн бүхнээ сонссон, гэтэл
хүлээстэй мэт тарчлах нь яагаад?

яагаадыг хэн мэджийлаа.. ч гэж дээ, би өөрөө сайн мэджийгаа л даа. гээд яахав, механик тэргийг хэрхэн хурд авахуулж, хэдийд нь хэд рүү араа сольж, хэрхэн өнхрүүлэх, саад бартааг хэрхэн аядуу зөөлөн гаргах.. гэх мэт гэх мэт олон зүйлийг зааж сургасан ардын багш маань тэр байсан нь үнээн.

санаандгүй олж харсан өнөөдрийн зурхайд ингэсэн байхым, "та хатуу сонголт хийж сур. та нэг бол юу хүсч байгаадаа шууд хүрнэ, эсвэл сайхан амьдралын тухай удаан мартах болно"

сайхан юм хумыг мартмааргүй л өнхөрмөөр байна даа.

нэг иймэрхүү. 


Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(bayasum | )
2009-11-05 | 18:42
sain oilgosongui..
uuchlaarei..

Холбоос | |
(хундага | )
2009-10-26 | 20:55
Хүү
тэгээл хийнэ л гэжийшд, хэлээ хазмар вэ.

Фриска
үнэн гээч царай муутай гэж үү?

би бодоод байсан чинь өөртөө хайртайдаа л тарчлаад байгаа болтойм.

Зэрэглээ
жаа... их гялтайжийнаа кк





Холбоос | |
(Friska | )
2009-10-26 | 20:42
зүйтэй

Холбоос | |
(xvv | )
2009-10-26 | 12:08
@Фриск
Худал тэгээд царайлаг уу тормолзох хэлээ гаргах царайлаг байвал тарчлахгүй?

Холбоос | |
( Зэрэглээ | )
2009-10-26 | 11:58
ihed y7aaruu yavjiin mendelcheel garii.

Холбоос | |
(Friska | )
2009-10-26 | 11:41
үнэн царай муутай байдаг болохоор л тарчилж байгаа нь тэр үнсэлт

Холбоос | |
(xvv | )
2009-10-26 | 11:24
Тэгвэл тэгээд шууд хатуу сонголт хий!!! мэдүү!!! ярзайтал инээх

Холбоос | |
(хундага | )
2009-10-25 | 19:56
Баясум
ер нь бол дээрэлхэх гээгүй бол иймэрхүү сэтгэгдэл үлдээх хэрэггүйшд. сонин санагджийна.

зочин
тэгвэл тэгээд л "сайхан амьдралын тухай удаан мартах" юм шиг байна даа. харин би мартмааргүй байдаг.

Холбоос | |
(Зочин | )
2009-10-23 | 13:18
хатуу сонголт хийхгүй бол яах юм бол?

Холбоос | |
(bayasum | )
2009-10-23 | 12:57
баярлах <-өнхрүүш

Холбоос | |
(bayasum | )
2009-10-23 | 12:57
1 -т ...

гэж мэгцэн..

баярлах

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)