PEEPHOLE
2013-12-31 09:29
A:аа донгосч л байхгүй юу
Сэтгэгдэл(8)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 897 удаа
жилийн өмнө яг өдийд улс төрийн байдлыг хурцатган давхар өөрийгөө шийтгэсэн алдаагаа энэ жил давталгүйгээр даван туулжийдаг.
ямар ч байсан одоогийн байдлаар.
он солигдтол хаа юу болж, маний толгойд жүжгийн ямар санаа хэрхэн харван орж ирж, жүжгийн зохиол бичигдэн, өөрөө гол дүрд тоглон, яваандаа дүрдээ орж даамжруулан, дайн дэгдээн, уран бүтээлийн сангаа хэрхэн арвижуулахыгггггг....
ирэх жил чадвал ста авчихиймсан тээ...тэхх

зъя энэ жил чэнн юу хийж бүтээв ээ гэхээррр..."аа донгосч л байхгүй юу" ангиллын хэдэн бамбаралдаан нэмж, бяджсан нь үнэхээр гялалзсан амжилт байлаа.
мөн түүнчлэн, dars гэдэг цайны ямрыг нь хаагуур ямар үнэтэй зардаг, бяслагийг хаагуур ямар үнэтэй зардаг, хатаасан жимсийг...тансаг хэрэглээ болох өндгийг...гэх мэт онц ач холбогдолтой мэдээллийг цуглуулж даата бааз үүсгэж чадсан нь нэгэн сайхан гэрэл гэгээ тусгасан явдал болж өнгөрлөө.
нөгөөтэйгүүр, цалингийн төлөө цагаа хамт үрдэг хүмсийг хорон үгээр утаж, хатааж, зулгааж, идэж, зажилж, залгиж пъү хэмээн тургихаар санаархан үгсээ дотроо бодсоор, бэлдсээр яваад өнөөдрийг хүрсэн нь алдаа дутагдал байсан ч өнөөдрийн үдэд ажилаа дуусгасны тэмдэг болгож бөгдөөр цай уун боов бичээн идэхдээ нэг саййййыыыиииннн хэлж авы, хэлж авчихаад гараад гүйчий гэж сэтгэж байгаа нь өөрөө их шинэлэг юм аа.
гэхдээ... багын найз мэнн фээсбүүкийн найз мэнн болж, байн байн мөнгө арвижуулдаг шидэт зургийг байя аа гэтэл шээрлэхэд нь лайрхаж түвэгшээснээ нуусан чиг лаик маикаа харамласаан...тэхх. засарна аа.
тэхкүй болохоороо л ббббби гүүр давж амьдарч дийлкүй, булган шүүб нөмөрч гангаркүй, баар ирстраанааррр орж гаркүй...
энэ сүүлийнх нь худлаа болчлоо доо.
улбар шар өнгийн нэхий дээл ч бий нь бийм, даанч дургүй хүн ижил өнгийн юм өмсөөд байхаар нь тийм өнгийн бүхиймаа баглаад хаяцан, зус.

зьа тэгээд ирэх жилдээ "аа донгосч л байхгүй юу" ангиллын бамбаралдааныг эрс цөөлөн устгаж, "амьдралд хэрэгтэй долоон зөвлөлгөө", "эмээ болохын өмнө хийж амжуулах 13 зүйл", "аз жаргалтай арван худалдан авалт", "ээгсийг иигрэг болгох эм хүний цөөн мэх", "оюу толгойн луйварчдыг илрүүлэхэд иргэни миний хувь нэмэр", "сайншандын аж үйлдвэрийн цогцолборын байршлыг тогтооход шаардлагатай байсан зүйлс",...гэх мэт улс эх орон, ард иргэддээ хэрэгтэй ангиллаар бамбаралдуулах, болкүй бол ядаж тэгэхийг эрмэлзэх байдал гаргаж ажиллана аа.
ухаарлаар дүүрч чихэлдсэн он байлаа...
атуусанд суухын өмнө мөнгөө бэлдэж атгах, урагш очиж жолоочийн бүхээгийг налж зогсон хөлөө чангалах, ирстраанд захиалга өгөхөөсөө өмнө мэнюүг үл тооцон, юу юу гарч байгааг нь эхэлж асуух, муухай амтат цайг 100 гараамаар уу, 125 гараамаар уу гэдгийг тодруулан магадлаж 750 гараамд хуваан, исткаанаар нь цувуулж авах уу, шилээр нь бөөн авах уу нягтлан тооцох, зам тавьж өгөхийг горьдонгуй харах жолоочтой харц тулгарахгүйн тулд эгц чигээр бодлогошрон ширтэх...гэх мэт.

сүүлийн хэдэн жил ч ийм байгаагүймббб. иөрөнхийдөө сайхан жил байлаа, бараг амгалан.
таануудын хувьд, мэдээж маний хувьд ирэх 365 хоног иймэрхүү амар амгалан өдрүүд, шөнүүд байгаасай гэж хүсийда.. миний хүүхдүүд ээ


Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(хундага | )
2014-01-08 | 09:50
Эрхцас
хөөрхөнг мэнн яаж мэдчү?

шинэ оны мэнд хүргэе ээ! өнгөрсөн жил олж авч амжаагүйгээ энэ жил бүгдийг олж аваарай гэж ерөөе ээ.

Холбоос | |
(Зочин | )
2014-01-02 | 18:28
Ухаажиж, бидэндээ хэрэгтэй мэдээлэл хүргэхээр шинэ оныхоо тэргүүн зорилт тавин суугаа хөөрхөн Хундага аниадаа шинэхэн эхлэн буй шинэ оны мэндийг хүргээд, бөөн бөөн хайр илгээе ээ ирмэх

Бөөн бөөн хайр илгээсэн Эрхцас

Холбоос | |
(Зочин | )
2014-01-02 | 18:27
Ухаажиж, бидэндээ хэрэгтэй мэдээлэл хүргэхээр шинэ оныхоо тэргүүн зорилт тавин суугаа хөөрхөн Хундага аниадаа шинэхэн эхлэн буй шинэ оны мэндийг хүргээд, бөөн бөөн хайр илгээе ээ ирмэх

Холбоос | |
(хундага | )
2014-01-02 | 13:55
3040
өдөржин шөнөжин..ай?

Холбоос | |
(3040 | )
2014-01-02 | 10:59
завгүй болохыын байнадаа, ирэх 365 хоногт.

Шинэ оны мэнд хүргэе

Холбоос | |
(хундага | )
2014-01-02 | 08:42
Kahn, Bat
шинэ оны мэнд хүргэе!

Холбоос | |
(Bat (зочин) | )
2014-01-02 | 01:22
Shine oni mend

Холбоос | |
(Kahn | )
2013-12-31 | 12:27
Шинэ жилийн мэнд хvргье.

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)