PEEPHOLE
2012-07-24 13:17
A:аан гэжээда..
Сэтгэгдэл(11)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 1012 удаа
чи уг нь уяхан, зөөлөн хүн шүү дээ. мэдрэгддэг. чи өөрийгөө хүчээр хатуу болгоод байх юм
гэж дүгнэжээ.
хариуд нь
щаа щаа... гэхснээ ёс суртахуунтай, эмгэн хүн гэдгээ бодолцож, зөөлрүүлэн за битгий наагаадэ гэсхийж тэнэгтэв. энэ зэрэгт уярч үгэн ташуурын буултыг зөөллөж, өгүүлбэрэн гинжийн боолтыг суллана гэж горидсоны гарз, миний хүүхдүүд ээ.

гэх мэтчилэн нийгмийн хэв журмыг эвдэх үг, яргын арга хэрэглэн суугаа нь ээлжит хямрал, гутралаас үүдэлтэй уламжлалт арга хэмжээний үеэр бусад талуудад үгүйсгэгдэн, няц авахуулснаас тэрийм. энэ дуусашгүй хямрал, гутралыг хааш нь хийх вэ.
гэхдээ тоохчгү, сая би зөндөө удаан хөдөө явсым чэнн! гоё байсым чэнн!
нар мандах, шингэх, гэнэт бороо хаях, ой модод цэнгэг агаараар угтах, өвс ургамал анхилуун үнэрээр мансууруулах, үүлс өөрчлөгдөн хувирах, нарны туяагаар будагдан солонгорох, уулс цэнхэртэн дүнхийх, уужим тал униартан цэлийх.., .. эхийнхээ хөх дэлэнгээс сөгдөж зуурчихаад зам дээрээс холдохгүй байх зөнөг хурга ба түүний эх хонь, сониучирхан харах хэрнээ гэнэт үргэж цовхчин давхиж сүрэгтээ нийлэх буржгар сүүлт унага ба түүний ээж бололтой цэмцгэр гүү, түүний аав дэл сүүлээ намируулсан сүрлэг азарга, пөөнийсөн хөөрхөн сарлагийн тугал болон түүний... за донгосох яамай, ямартаа ч энэ хорвоо дэлхийд харж, мэдэрч баясах зүйл зөндөө байсныг, байгааг зах зухаас нь харж, сэрэх чадвар хэвээр байсым чэнн, нэг хэсэгтээ гайгүйздэ. хөдөө явсан тухай хожимхон.

явахаас өмнө гэж, "тэнгэрийн хүү" гэдэг "түүхэн туульсын" гэх тодотголтой жүжиг үзэв. уг нь аль ноднин тоглодгоо тоглоод шагнал магнал авчихсан жүжиг бололтой. Модун Шаньюгийн тухай. Наранбаатар гэдэг залуу найруулжээ. хэдэн ч жил театрт жүжиг үзээгүй байсымб. хамгийн сэтгэлээс гардаггүй нь Шээкспирийн "зуны шөнийн зүүд". үүнийг бас Наранбаатар найруулсан гэж байсан байх шүү. тасалбар зардаг газраар нь дамжуулан утсыг нь хайсаар олоод сайхан жүжиг болж, баярлалаа гэхэд гайхангүй байжилээ. үүдэнд заржийсан цэцэгнээс авч ороогүйдээ их харамссан. олон жилийн өмнө өө. хөгжим, хувцас гээд тэр үедээ манайд байгаагүй шинэлэг, гоё тавилттай.
тавилт гэнүүдэ?!!! 

тавилт гоё ч түр хойш тавиад (ахиад л тавих!) үргэлжлүүлэхэд, "тэнгэрийн хүү"-г үзэв. гурван цаг. эхний хоёр цаг орчмыг анзаарахгүй шахам өнгөрөөсөөн. 19:55-аас хойш л эвгүйдээд явчихсан даа. жүжиг 18:00-аас эхэлсийн. гэнэт л сунжраад явчихсан. хоёр өөр хүн хувааж аваад найруулсымү гэмээр. сүүлийнх нь жаахан нуршуу найруулагч уу даа, гэмээр. сэдэв нь өнөөгийн нийгэмд байгаа бүх чухал асуудлыг хамрах гэсиймүда, газар шороогоо худалдах, эх орноосоо урвах, гадны эзэрхийлэл... хятад, солонгос энээ тэрээ.

найруулга - сайн
тайз - гоё
хувцас, жижиг хэрэглэл - гоё
үг хэл, яриа - маш гоё
кьастинг - дунд зэрэг
хөгжим - дунд зэрэг
өрнөл - эхэндээ зүгээр, сүүл рүүгээ биш ээ
за тэр зохиол мохиолыг мань мэт дүгнэж цэгнэх чадал, ухаан хүрэх биш. үзсэн ихэнх хүмүүс гоё л гэх байх, ийм сэдвээр өлсөөд суужийгаам чэнн.

үйл явдал гэвэл, нэг хаан байдын, нэг их наргиж цэнгэсэн. их бага хоёр хатантай. тэднийхээ нэг нэг, нийт хоёр хүүтэй. том нь сэлэм жад эргүүлэхдээ гарамгай, нутаг усаа боддог сүрхий... гэхээр нөгөө бага хүү нь үүний эсрэг дүр байж таарна аа даа? эрхийн балай, гавьтай хийж чаддаг зүйлгүй, яджийж муу санаатай. хоёр хатан бас эсрэг тэсрэгийн туйл. хааны хажууд төрийн гээд нэг зайран байдын, энэ их нуруутай, голч, юм хум үзээд л. үүний эсрэг дүр нь бага хатны нагац билүү юу билээ, нэг ван хааны хажууд байдын, уг нь зүүн билүү баруун хилийг товхинуулах учиртай ч хааны архидах, наргих цэнгэхэд оролцож амбицлах гээд тийш явахгүй байсаар дайснууд дайраад... гэхээр ер нь үйл явдал ойлгомжтой болоод явчиж байгаа буйза. өөрснөө үз.

би угаас түүх мүүхэнд маруухан, сүжиггүй. маруухан болохоор сүжиггүймү, сүжиггүй болохоор маруухан уу, бүү мэд. тийм болохоор Модун Шаньюгийн намтар түүх, тэр үеийн үйл явдал, хувцас хунар, үг яриаг сайн мэдэхгүй ээ. оносон үгүйг нь мэдэхгүй. ямартаа ч хувцас хунар, дүрс, хөгжим, бусад жижиг хэрэглэлийг жүжигт оновчтой ашиглаж байгаа, тайз гээд нүд баясгасан зүйл зөндөө. ёсолгоо, нийтээр хэлэх мэндийн, хүндэтгэлийн уухайнууд гээд бодож хийжээ гэмээр зүйл олон. ёсолгоог нь олон нийтээрээ "дагаж мөрдөх" ерөнхийлөгчийн тушаал заавар гарсан гээд байв уу даа, нар сарыг авий өжий гээд, гараа алдалж өргөөд, тв-ээр гараад байсан даа. сургуулиа сайн хийгээрэй, миний хүүхдүүд ээ.

зззззззаавал шүүмжлэхиймү? ззззаавал буруушаахымү? заавал уу?
ёоё, ямар хэцүүмбэ. гоё юм үзчээд бамбайгаад суужийхад.
.
ацан шалаанд орсон учраас үргэлжлүүлэхэд байшдэ,
- дээр бамбаралдуулсанчлан арай удаан үргэлжилсэн. нурших хэрэггүй газар нуршсанаас тэр байх.
- Модун өөрөө таалагдаагүйэ, газар нутгийнхаа төлөө, за тэр хол газраас буулгаж ирсэн хатан, эмс хүүхнийг золиослохыг болдым байж гэж үзий, эцгийгээ алсан нь таалагдаагүйэ. төрсөн эцэг, эхээс илүү амин чухал газар шороо гэж ч юу байдын, надад бол ойлгомжгүй.эцгийгээ алахдаа сийгээгүйн байж хатнаа үхэхэд нь гашуудаж уйлж муйлаал. найруулагч үүн дээр жаахан тэнцвэр бариагүй байдаг шүү, нөхөөр.
гсн. мэдээж дотроо шаналаад сүйд болооздэ, эцгийгээ хөнөөчихөөд. эцэг, эхийгээ үгүй хийчихээд. тэр шаналлыг хатнаа алдчихаад гашуудаж байгаагаас уг нь хамаагүй илүү гаргасан бол мань мэт ингээд бүлтрээд сууж байхгүй л байх байж.
- жүжигчдийн сонголт яахав дээ л санагдсан.
  гол дүрд тоглосон Эрдэнэбилэг гэдэг залууг Арваадайд тоглуулсан бол гэж бодов. Арваадай гэдэг нь хааны бага хатнаас гарсан, бага хүү нь. дайсны тал. Эрдэнэбилэг гэдэг хүний олон тоглолтыг үзээгүйэ, гэхдээ л нэг тийм хурц, ширүүн, хүчтэй, түрэмгий юмнууд санаанд ороод. өөрийнх нь байр байдал бас нэг тиймэрхүү шд. түүнээс нь огт өөр дүр бүтээлгүүлсэн бол гэж бодов. 
даанч Арваадай гол дүр бишийм даа. манээр бол сайн тоглосоон, сайн жүжигчин байналээ.
  Сувд гуайн дүр нь их хатны дүр. Мандхайцэцэн хатан л харагдаад болж өгөөгүй.
  хаанд Жаргалсайхан. нас явах тусмаа тос даах нь үү дээ, маягийн.
  Болд-Эрдэнэ, энэ нэрийг тогтоож авсан. урд нь дэлгэцнээс зөндөө харж байсан, нэрийг нь мэддэггүй байжээ. маш таалагдсан. зайрангийн дүрд, бас элчийн дүрд гээд хоёр огт өөр дүрд сайн хувирав.
  Дэмидбаатарын дуу гарах шиг болдым, жүжгийн нэг туслах дүрээр. сайн жүжигчин тээ. хошин шогт л хэсэг шогтсоноос биш. яагаад дуу нь гэсийм гэхээр, ихэнх жүжигчдийнх нь дуу сул, амны хайрцаг уг нь сайн л баймаарын, зарим хэсэгтээ хэн нь юу гээд байгаа нь тод дуулдахгүй байсын, Сувд гуайнх хүртэл. тэр дунд сэтгэл сэргэтэл авсан л даа, Дэмидбаатар.
  бага хатанд Уранчимэг. сайн жүжигчин. сайхан биетэй. нүүр будалт дээр арай илүү анхаарсан бол гэж бодогдов.
  Цэрэндагва гуай урвагч вангийн дүрд. угаасаа хаанахын ч ван байсымб. гоё хүн, гэхдээ сайн жүжигчин биш.
  тээр хойно Модуны "бие хамгаалагч" болдог нэг шинэвтэр жүжигчин байнаа, Цэрэнболд гэвүүдэ. сайхан хоолтойтой хүн байлээ.
  Модуны эхний хатанд Ганцэцэг. таатай биш хурц харцтай хүүхэн. нүд нь хувирдаггүй болохоор гарамгай сайн л жүжиглэхгүй бол өнөөх л жүжигчин хүүхэн байгаал байдаг. таалагддаггүй.
гээл исто бүлт бүлт авчийнаа. дэлгэцэн дээрээс томруулж харсым шиг л. энэ хүргээд зогсоочэ...амгайгаа татав.

хамгийн тэнэг байсан нь үзэж байсан улс утсаа унтраахгүй, бас учир ойлгохгүй жаахан хүүхэд дагуулж ирсэн явдал байв. утас нь дуугараал байна, дуугараал байна, хүүхэд нь уйлаал байна, хашгираал байна.

гарахад театрын тэр олон хаалганы зөвхөн нэгийг онгойлгоод зогсохгүй, тэр цорын ганц хаалганы хоёр хавтасны зөвхөн нэг талынхыг онгойлгоод хүмүүсийг чихэлдүүлсэн нь юу үзсэнийг мартагдуулж, хошин шог үзчихээд тарж яваа гошин үзэгч мэт санагдуулах гээгүй зүгээр л театртаа уях гэсэн арга башир байсныг би ч шууд мэдсэн л дээ. 
гэхдээ л гоё байсаан, театрт.


Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(хундага | )
2012-09-11 | 14:06
Дао
одоо тэгээд намайг зодох уу?

Зурай
пахх..чи бас ийм муухай үг хэлдиймү?

Хүү
хэлэхгүй бол чэнн!!!

Фриска
довтолгоонд орж амжсан биддэ? үүнээс хойш олон хоносым чэнн

кээтчуп
юун нялуун юм

Жүрж
наадмын өмнөхөн. ОУС-г олон улсын сан гэж уншаад болдоггүйэ..кк

удахгүй тааралдана аа. ми тьү.

Галавсай
сайн уу? тэр нэгэн уулзалтыг санамой.

Гишүүт
чи чигсэн гандан мандангаар даваад л..

Буяа
сайн уу? шинмаи папа

Зэрэглээ
харин ээ, надад дургүй болцым байлгүй

Холбоос | |
( Зэрэглээ | )
2012-08-26 | 18:46
bi yaad end yu ch bicheeguilee

Холбоос | |
(Buya (зочин) | )
2012-08-20 | 12:23
goyo l jujig uzssen yum bna.

Холбоос | |
(Gishuut | )
2012-08-20 | 02:41
хөдөөгөөр хэсээл, чаатр үзээл сайхан л яваам байна даа гэжж...

Холбоос | |
(Галавсай (зочин) | )
2012-08-17 | 18:22
Гутлын ул элэгдэж дуусаагүйл бна , гэртээ харих болоогүй явна би , Харин та наашаа цаашаа гүйсээр навч цэцэгэнд зугаалсаар ший жүжиг үзсээр шивж хэдэн үсэг өрсөөр л бна уу . Ший жүжгийн хувьд аргагүй урт жүжиг болжээ гэдэг нь бичлэгээс уншигдлаа . nerd

Холбоос | |
(жүрж (зочин) | )
2012-08-06 | 17:55
хэзээ нь үзсэн бэ хө. Надтай яг адилхан сэтгэгдэл төрснийг бодоход цуг нэг доор л үзсэн болж таараад явчлаа ккк. Тэхдээ нилээд урдуур суусан болтой, надад жүжигчний нүүр царай сайн харагдкуу байсан.
Тэгсэн мөртлөө телвизээр гарч байсан цагдаатай ОУС-ын гол дүрийн жүжигчин тэр дунд дуугардгүй дүрд тоглоод явж байхыг олоод харцн л даа.

удахгүй тааралды даа. Ингэж бодохоор догдлоод байхымаа баярлах

Холбоос | |
(ketchup (зочин) | )
2012-07-29 | 19:58
сайн байн уу, сайн байсан уу, сайн байжийгаарай. мэнд мэдэв. танил сэтгэгдэлчидэд ч бас мэнд шүү.

Холбоос | |
(friska (зочин) | )
2012-07-25 | 17:03
nude chihee bayasgaj yavaan bizde, neg tehiimsan, udsan baishuu soyoliin dovtolgoond oroogui.

Холбоос | |
(xvv | )
2012-07-25 | 16:23
Энэ бичлэгийг бас 2 өөр хүн найруулсан бололтой. хэлээ гаргах
баярлалаа гэхүү яах уу...

Холбоос | |
(Zurai | )
2012-07-25 | 12:23
хаха хаяаа ч найзан дундаа эвгүй эвгүй яриа ч кайфтай л байдын шүү

за тэр ч яахуу нтр, харин тэр сайхан юм үзчээд гарахдаа юу үзсэнээ ч мартагнах шахдаг нь маргаангүй

Холбоос | |
(dao | )
2012-07-24 | 17:24
ямар урт юм бэ..

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)