PEEPHOLE
2012-04-17 14:05
A:аа донгосч л байхгүй юу
Сэтгэгдэл(27)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 1381 удаа
виикэндээр вэртлёотонд сууж энкбаярыгаа эргэчихээд ирлээ. зайлуул, уг нь өөрөө л паарнаас унацым байлээшдэ.
гэхдээ тэр саатуулан баривчлах үйл явцыг хэргээр өөрийгөө өрөвдлийн харагдуулахаар тооцоолж, хэргээр тийм байдалтай, хар оймстой хөлөө гозогнуулсаар ачигдахаар бодсон чүмчик санагдах нь зөвхөн маний хар сэр ихийнх буйза. би байсан бол бүр тод өнгийн оймс өмсөх байсым.. эрхий хурууны үзүүр гальт цоорхой.
энэ сонгууль ч гоё болох нь дээ, эртнээс дээл, гутлаа бэлдэхийм шүү.
миний хүүхдүүд тэр нам мамаа яасан ч түргэн сольж холбирцгоож байхым. "хувьсгалын" үзэл санаа, үзэл бодлоороо биш хувийн ашиг сонирхлоороо нэгдэж нам мам болохоор л тэгцгээдэг байх даа. хүүхдүүдийг өрөвдөхийм. тэдний араас орохоор нам мам дагаад амбийцтай гүйлдэж буй өсвөр залуусыг харахаар бүр ч эмгэнэлтэй. эмгэнэл гэдэг үг чэнн эмгэн гэдэг үгнээс гаралтай.
гээлү.. 

эмээ нь сониноос, нүд өвдсөөн. өвдөөд нялга улаан болсон. өглөө ирэх замд зарим машаан зогсож өгч ч байх шиг. яалаа гэж хоёрын хоёр улаан гэрэл зэрэг асахав дээ, үрс минь.
улайгаад, аргаад, тороод эхлэхээр нь өөрөө дур мэдэж баахан эмчлэв. ээжээр долоолгов, зааны сүү дусаав, нивэа тос түрхэв, дургүй хүнээ ширтэж хорсгож хүртэл үзэв. нэмэр алга. сайхан залууд мөргөв, өвдгөөр домнов, хойлогны мах идэв, чонын хэл тавьж боов,.. боов гэнүүдэ?!

боов моов гээд ч нэмэр алга. нээтээр хайв... нүд... улайх... ханиад... ингэж өөрийгөө оношилчихоод, ямар эм хэрэглэхийг нээтээр хайгаад олоогүй тул эмнэлэгт үзүүлэв, ингээд эмтэй болов.нүдний ханиад гээчийм туссан байна гэнэ, маний оноштой таарав. ойролцоогоор хагас сараас нэг бүтэн сар хэртэй "өвдөхийм" байх. бүр хурц нь нэг, хоёр жилээр ч өвддөг сураг байна. вирусээр үүсгэгддэг, вирус нь бохир гар мар, агаарын зам мамаар халддым байх. нүдний салс бүрхэвч мүрхэвчийг нь үрэвсүүлээд алаад хаячдаг гэнэ.
хүүхдүүд мэнн, газраас юм түүж битгий идээрэй. түүсэн ч фьү фьү фьү гэж гурван удаа тарнидан үлээх хэрэгтэй шүү.

ингээд эмээ нь эсгийн цех дээрээ нүдэндээ шилтэй, нүүрэндээ пүүдэртэй, үсэндээ бигүүжтэй, өөрөө баяр баясгалантай сууна. яагаад гэвэл самбаачлан бусдад халдааж амжсан.
олсноо олуулаа. мөн үү?
аа харин шил зүүгээд ямар ч нэмэргүй гэсэн, гэхдээ яадын.
нөгөө бохь шалчигануулдаг тачигнуулдаг хүүхэн "комын хамгаалалттай шил зүүгээч" чихшикк. чи өөрөө ком за, чи өөрөө наад бохио зовхиндоо наа за. гүйцээ.

Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(хундага | )
2012-05-09 | 18:10
хаи хаи

Холбоос | |
(3040 | )
2012-05-08 | 19:55
"оймсыычин өргийшүү" гэдэг яриа гарсан гэжуугааз...ккк

одаижиниии..


Холбоос | |
(dao | )
2012-04-24 | 15:37
ий.. айлаа..

Холбоос | |
(хундага | )
2012-04-23 | 13:05
дао
тэгж давраад байвал бүх ард түмэнд "оймсыг чэнн харуулышү"

зочин
ямарррр?

Холбоос | |
(Зочин | )
2012-04-21 | 20:57
бас нэг өөр газар тааралдах шиг санагдсан.үндэс ястанаар нэртэй,мөн үү.

Холбоос | |
(dao | )
2012-04-19 | 15:55
odoo tegvel naad ugiig chen tuvt ashiglanaa.. udur tsaindaa garahdaa buh ard tumen ulsuj bgaa bolhoor bi tsaindaa garlaa entr geel хэлээ гаргах

Холбоос | |
(хундага | )
2012-04-19 | 12:37
бүх ард түмний өмнөөс ингэж ярихыг бүх ард түмнийг төлөөлөн би чамд зөвшөөрлөө

Холбоос | |
(zapza | )
2012-04-19 | 11:53
bi bas tegj shalga j baiyadaa..

gesnees suuldee bichlegneesee urt urt commentuud.. unshihaas shuud zalhuu hurmoi.. ulsturtei l holbootoi bololtoi..

buh ard tumnii neriin umnuus enhbayriig demjihgui bgaa gesnees enhbayar ingej yarij boljiigaam chen bi bas tegj bolno bidee

Холбоос | |
(хундага | )
2012-04-19 | 11:17
амээркийг дуурайх муурайх тухай биш л дээ.

буруу зөвийн тухайд гэвэл:

хариуцлага тооцох нь зөв
хариуцлага тооцохоор авсан арга хэмжээ нь зөв
арга хэмжээний арга хэлбэр нь буруу
сэдэл, ашиг сонирхол нь буруу

ингээд 2 зөв, 2 буруу. ничея-ингэж бичдэг билүү? кк

цөөнхийн иймэрхүү самуунаас олонх хожиж байвал зөвдөж л таарах байх даа. олонх гэдэг нь ард түмэн гэгддэг хүмүүс.

Холбоос | |
(takara | )
2012-04-19 | 11:07
amerikuud odoo oort n xaryaagui xumuusiiig delxiin ali ch tsegt xureed xonoogood bdagiig bi bas mash buruu gej boddog, daranguilagchdun esreg oorsdoo daranguilagch bolj ijil tuvshind xureed bx es zui ethics ene ter n aldagdsan mash gaj, xuchtei n xuchguigee gesen araatnu ertontsiin l jamaar bgaad bdag xachin eree tseergui yavdal, er n tegeed xun gej butexgui adguus ym doo
tegeed zaaval amerik tegdeg geed muug n duuraix albagui shuu dee, Enkhbayar buruutai bxad buruutgaj bna geed gaj uildel xiideg, ter n oort n ashigtai bolchixdog, onooxiig n ard tumen ninjin setgeltei omoorch xuleej avaad buruug n shuud tsairuulaad daraagiin songuuliar songood gardag, estoi ooroo oorsddoo taarsan udirdagch songono gedeg n bolox biz, esvel ter Putin orsoldogchoo shorond xorichixdog shig xoriod bdag songuulitai xolbootoi show yum bol, odoo bgaa ardchilsan udirdagchid n onoox Enkhbayaraasaa oorstgui etgeeduud bolj taarnaa daa, medexgui, bi lav buruu l gej bodoj bna

Холбоос | |
(хундага | )
2012-04-19 | 10:51
Такара
харин тийм нь тийм л дээ.
гэхдээ, амээркүүд өнөөх каддафи, хусэин этрийг яалаа даа, тэрүүн шиг, цаад этгээд нь хэрээс хэтрээд явчихаар хэрээс хэтэрсэн арга хэлбэрээр зүтгүүлэхээс өөр аргагүй байдал үүсдэг л юм шиг байна шдэ.
тэгээд дээр нь арга хэмжээ авч байгаа талд нь тэр "буруутан"-г, гэдэг нь энхбаярыг гэвэл, зөвхөн хуулийн хүрээнд хариуцлагад татаад шийтгэхээс өөр илүү ашиг сонирхол үүссэн үед ийм юм болоод байх шиг байна даа.

хариуцлага тооцох нь зөв.
харин тэрийгээ буруу хийхээр "хариуцлага тооцох" гэдэг зөв үйлдэл нь тэр чигээрээ буруу мэт болчихлоо л доо.
яагаад гэвэл хариуцлага тооцох сэдэл нь өөрөө гажчихлаашдэ, саяын тохиолдолд.

зазззз нүдэндээ эмээ дусаалаа кк

Холбоос | |
(хундага | )
2012-04-19 | 10:35
С.Эрдэнэ гуайн аль дээр бичсэн нэг ил захидал байдаг даа, энхбаярт хандаж.
тэрийг олж нэг уншийда.

“Н.Энхбаяр холын бодолтой улс төрч биш, холын шуналтай хүн юм” гэж мэгээд.

өнөөдөр нээрээ чийг дараад шороо босохгүй байна шүү.

Холбоос | |
(takara | )
2012-04-19 | 10:33
n. N. Enkhbayar oroo buruutai baij bolno, buruug n il todoor soeltoi shuuxiin shiidveriin daguu, durem jurmug xatuu barimtalj shuuxiig oroldox estoi bolxoos bish, zugeer neg tiim xelber galbir ene teriin aldaa geed l ongorood bval bid yund ch xurexgui yun ter tsengeliin manlaid xurex ve gex met
tiim uchir buruug n buruu barivchilj bgaa xumuust bas medruulj arga mehtodikiig n orchin ueiin bolgodog ch yum uu neg yum xiixgui l bol, xuniig odoo zolbin noxoi shig achij boldog geed xuleen zovshoorchixoj bgaa yum bish uu, Enkhbayar buruutai uchir tegej achigdaj baij bolox estoi yum bol
ee tegeed adaglaad neg bie bienee axaa egchee gej saimsarch duudaad baidaggui yum aa gexed neg bolovson argaar duudaj boldog ug zoxioj niited taraamaar ch yum shig, yaponu san manai guai shig, ter guai geed xen negiig duudchixval barag l xogshin gelee doromjilloo gedeg bolox biz, noxor ter, noen ter, xatagtai avxai ene gej duudaj duuduulax niitsexgui l sonsogdox bol

Холбоос | |
(хундага | )
2012-04-19 | 10:22
Такара
ялааны ханиад гэж нэрлэдэггүй л болохоос ялаагаар дамждаг зөндөө л өвчин байдаг байх, тээ.

Энхбаярын хувьд, томоохон хариуцлага тооцох ёстой л томчуулын нэг шүү дээ. ил дэлгэгдээд байгаагаас цаана зөндөө л муу муухайг хийсэн, хийлцсэн гэх нь дуулдахым.
энэ удаад эрх баригчдын арга хэлбэр нь л буруудсан болохоос.
жирийн иргэдийн хувьд угаасаа хууль дүрмийг завхруулагч нарын золиос болоод л ирсэн шдэ. жишээ нь, морь хулгайлсан сэжигтэй нэг иргэнийг ингээд ачсан бол үсрээл гэрийнхэн нь шар сонинд жаал гомдоллоно биз.

дарга байсан болохоор нь,
дарга болохоор нь,
их идэж уулцсан хүмс нь бас дарга болохоор нь,
ингэж сүржигнэлээ гээд өөр бусад олон дагавар эрх ашгууд хангагдах болохоор нь
л сүржигнэцгээгээд байгаагаас биш байсан л асуудал, байгаа л асуудал. уг нь байж болохгүй л асуудал, арга хэлбэрийн хувьд шдэ.
сонгууль, нөгөө саүс гоби, өөр бидний мэдэхгүй зөндөө асуудалтай хамсарсан ажил явдал биз.
харин үнэхээр энхбаярын эсрэг хийгдсиймү, эсрэг хийгдсэн нь эерэг үр дүн болж эргэх нь үү, эсрэг хийгдсэн нь эсрэгээрээ үлдэх нь үү..зазззза нүдээ л эдгээх мэнн

Холбоос | |
(хундага | )
2012-04-19 | 10:11
улаанкаа
нүд рүү харах марах ямаррррр ч хамаагүйэ, вирүсээр үүсгэгддэг болохоор. ширтэлцэхэд яах ч үгүй байлээ кк.

инна
ямар олон амьтан мэддийн!
дигваранз гэж мэдэхиймү, тэгүүл

зочин
доомо, гоё дуу байнаа.





Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)