PEEPHOLE
2007-12-09 00:45
A:教訓なので...保存版に決定
| Сэтгэгдэл бичих
хундага

чи өөдгүй...

юм даа. дэндүү өөдгүй юм. мэддэг бүх муу үгээрээ чамайг зүхмээр, тааралдсан болгонд газар дор ортол чинь муу хэлмээр, үзэн ядмаар... санагдавч энэ нь чамайг бодох, чамайг санаж хүсэх, чамаар хайрлуулахсан гэж мөрөөдөх сэтгэлийн минь хажууд хумхийн тоосны ширхэгээс ч өчүүхэн юм даа. гашуун боловч дэндүү үнэн. өчүүхэн хийгээд үлэмжийг “би” хэмээх жинлүүрийн хоёр тавганд тавиулж, жинлүүрийн нурууг газар шүргэтэл нь хазайлгаж чадсан чи өөдгүй юм. өөдгүй чамд сэтгэлээ өгсөн би өөдлөхгүй байна. ийм арчаагүй би ч өөдгүй юм уу. үгүй ээ, би биш, чи өөдгүй. ингэж бодсон нь амар юм.

горь т...

2007-05-19 21:16
A:教訓なので...保存版に決定
| Сэтгэгдэл бичих
хундага

чи өөрөө л энэ бүгдийг эхэлсэн...

миний энэ бүх шаналгаа, энэ бүх гуниг ганцаардлыг чи эхлүүлсэн. анх эхлэхдээ гайхалтай санаандгүй байсан. ингэж зовж шаналахаа мэдсэнсэн бол гэж зүхсээр нэлээн хугацааг барж. чамтай учирсан, чамайг таньж эхэлсэн тэр мөчийг, тэр өдрийг үзэн ядаж байна. анзаарахын завдалгүй чи намайг санаж байснаас минь өндөрт хөөргөж, үүлэн дунд хаячихаад...ганцаар үлдсэн би хар эрчээрээ доошоо унаж байна, унаж дуусахгүй байна. замд таарсан бүхнээс зуурах хүсэл ч төрөхгүй байна. удаан унаж байна. дэндүү шаналгаатай унаж байна. ийм арчаагүй унаж байгаа өөрийгөө тавламаар байна....