|
|
5. 22 |
хийж бүтээх их хүсэл эрмэлзэл гэхээсээ илүү нөхцөл, шаардлага урган гарчихаад байгаа болобчиггг,..гэвчиггг.. толгой өвдөөд ямар ч хөдөлмөрийн бүтээмж алга. ягггг тэр дэлсээд байгаа чамархайн судсаар тугалга урсаад, гүйгээд байгаам шиг. цаасны хутгаар жаахан зүсэлт хийгээд годгодуулаад ханачихвал зүгээр болчихым шиг санагдаад байлгаж суулгахгүйм. даанч цаасны хутгаар нимбэг зүсээд зэврүүлээд хаяцан байна.
судас ханах гээчийг багадаа үзэж билээ. амиа хорлох тухай бишийм. манайхыг зорьж ирсэн аав, ээжийн нутгийн хүнийг дагуулаад Равдан гэдэг хүнийх рүү явдым, аав. би бас зүүгдээд. Равдан гэдэг нэр халтар жаал надад их содон сонин байсан тул цээжлээд одоо болтол санадаг байх нь. тэр үед бол Аравдан шүү дээ. Аравдан гуай гэж том биетэй, халзан толгойтой "хөгшин хүн" байсан. тэр үед томчуул бүгд л хөгшин харагддаг байж. нэхх том хулдаас дэлгэж байгаад мөнөөх нутгийн хүний хаана нь ч билээ хатгаад л хар хүрэн цус годгодуулаад л. би хэрэндээ айж эвгүйрхэн аавдаа наалдангаа бас хараад амжсаан. улай үзэх хүслэн надад ч бас байсан нь тэр шүү дээ. явахад надад будаа шиг жижигхэн хэрнээ олон янзын тод өнгөтэй, көөмөн сонин сайхан чихэр өгч билээ. одоо бодоход цагаан будааны гурилаар хийгээд өнгө оруулсан чихрээр бүрсэн эд байсымүда. улаан цувныхаа хармаанд хийчихээд гэр хүртлээ нэг нэгээр нь шувуу мэт тоншсоор явжийлээ.
өглөө уулзсан нэгэн алдартай эрхэмд, толгой өвдөөд би ууртай байна гэж бахархан ярьтал "сээгсийн ханамж аваагүйгээс тэр шдэ"...ооохохохохохххххо...ягшд, ярьдаг ямаа чэнн. манээр ч үнэхээр ярих нь яриад байдымаа, сонирхолтой. тамхи баагиулах нь бэрх. хармааны үнсний сав нэг бийг өгнөө, манийг голонгуй ч болов хамт ажилласны дурсгалд. өөдөөс нь нар сарны таталт түлхэлт ярилтай биш.
зиа тэр яахав. ирээс идэхжийж төмөр ломбоо суга татан ховхлов. буцааж углав. ахиад нэг суга татав... ингээд улмаар хэд хоногийн дараа талхтай холин залгидгийм байгааз дээ. өнөөдөр ломбодуулахаар тариа тариулахдаа эмчийн гэдэснээс тасралтгүй 5 секунд чимхэж алдар суугаа дуурсгав. "хөөе чи наад гэдэс чимхэхээ боль". ягшд тээ, ичсэн нүүрэндээ тэр чигээр чимхсээр байгаал тариаг дуусгасан, угийн тийм зуршилтай хүн шиг л. аа харин эмч бол магтсышү, маний шүдний мэтаалуудыг. "эртний, үнэтэй эд байна"
зиа бас... өвчин л ярих гээд байхым.
өөр ч юу байхав дээ. энкбаир даргыгаа харж эр зоригийн дуулийг нь бишрэнхэн сууна. 72 цаг өлсгөлөн зарласан хүн яахаараа ч тэгж салаавч гаргаж, баас маас ярих тэнхээтэй байдымб. салаавчийг бүр хослуулан гаргажийдаг шүү. гайхамшиг юм. гэж бодтол цаадах чэнн бас бясалгал мясалгал хийгээд, өлсөж ангахаа зохицуулж удирдаад байсан болтойм. сүрхий эр ээ. бясалгалд суунаа, ерөөсөө. нэгэнт л энэ бамбаралдаан "улс төр" рүү гальтраад орцым чэнн үргэлжлүүлэхэд, манай ээж ман гэдэг намын гишүүн болцым байна. саяхан мэдэв. яасан гэхээр, эгчийн дунд охиныг хүрээд ир гэтэл "намын хуралтай" гэнэ. юу донгосныш? гэнэ биддэ. гэтэл "нам нь эмээг хоёр хүн элсүүл гээд тэгээд ?,"_₮эхр бид хоёрыг элсүүлциймаа, тэгээд намаас нь хуралд суу гээд загнаад дуудаад байна" гэдийм даа. олон хүн овооролдоод байгаа лангуун дээр юу байгааг заавал үзмээр байдагархуу реакц руу л хөтлөх санаатаймдаг уу даа, энэ олон "гишүүнтэй" намууд.
дээхнэ, гальт улай үзэх тухай дурьдлаашдэ. байшингийн орой дээрээс хүн нисэж бяцарч үхжээ, машинд дайруулаад няц явжээ,... бяц..няц.. тэнд олигтой юу л харагдав гэж. гэтэл хүмс яагаад тэнд овоорч цуглардаг вэ? төсөөлөхөөс аймаар зүйл харна гэж мэдсээрэн авчиг яагаад заавал махан нүдээрээ харах гэдэг вэ? ердөө л улай үзэх гэж тэр шүү дээ, миний хүүхдүүд ээ. цусанд нь араатны, адгуусны чанар нь байнаа л гэсэн үг шүү дээ. аа харин манийх бол бага балчир амьтны сониуч зангаас тэр. гэж л өөрийнхөө "нэр төр"-ийг авч гарыда.
|
|