|
|
эр хур |
товчилцымаа, эрээвэр хураавар гэдгийг. ямар ч ямар нэгэн эр юм уу эрэгчиний тухай бишийм. би зочингоос уучлал хүсдиймү, гэж санагдах нь адгуус гэдэг үгийг өөр нэг зочин хэрэглээд түүнийг нь зээлж авч хэрэглэтэл эхний зочин "адгуус" гэдэг нэр аваад унаснаас боллоо... гээд бичжийтал эхний зочин өөрөө л угаасаа эхлээд хэрэглэсийм байшд гэдгийг гэнэт санав.
адгуус гэдэг үг муухай нь ч юу байхав, түүнийг ямар утгаар хэрэглэж байгаа нь муухай болохоор л мануудад муухай санагджийгаа нь тэрэз. нийт 3 муухай. адгуус гэж нэрлэдэг тэр амьтдаас өөрснийгөө илүү гэж үздэг болохоор их л доошоо хийж байгаа ухаан нь байх, адгуус гэж нэгнээ нэрлээд. гэхдээ бид л өөрснийгөө амьтан, адгуус шиг зөн совин, байгаль эхээс заяасан дадал заншлаас гадна, гадна шүү, сэтгэж, мэдэрдэг гэж хэтийдэн үнэлдгээс биш явж явж бид ч бас л нэг адгуус, амьтан билээ, биорообот гэдэг гадаад гоё нэртэй. зарим нэг цоорсон цөөнх маань л бидний өөрснийн төсөөлдөг "хүн" гэдэг нэрэнд дүйхүүц байдаг байх. тун цөөхөн нь. тэд нээлт хийж, хэдэн үед дуурсагдах уран бүтээл туурвиж, бусдыг соён гэгээрүүлж... нөхөн үржихээс бусдаар ямар нэг онцгой үүрэг гүйцэтгэдэг. бусад нь бол тэгээл биорооботоо хийгээлллл. дор бүрнээ л үүрэгтэйм.
хажууд суугч нааш дэлгэц рүү шагайжийхийм. толгойгоо эргүүлж харахгүй ч маний харааны өнцөг чинийхээс өргөн болохоор харагдаад байна л даа, таны шагайжийгаа чэнн. үсэг нь жоохон юм чэнн яг юу бамбаралдуулжийгаа нь харагдкү л дээ, замамиро. нисдэг хүн маний блогийг олж уншаад "энэчэнндоо юүүвэ?" гэжийна гэж зүүдэлсэн. блог! энэчэнн блог, за.
хаб болохымсан гэж байн байн бодогддог боллоо. хаб гэдэг нь хотын төвийн замын уулзваруудад тавьсан баатар дарга бат-үүлийн /тавьсан баатар гэнүүдэ?!!/ номин цэнхэр хувцастнууд шүү дээ. тэр улсууд номин цэнхэр өнгийн хантааз, малгайгаар ижилсэн гартаа улаан гэрэлтэй шидэт дохиур барин явган голдуу "хөдөөний" зорчигчдыг хэзээ гарцаар гарахыг удирдан залдаг хүмс. би арай өөр хаб болмоор байгаам. хаб болчихоод би.. машаанаа буруу байрлуулсан: гарц хааж тавьсан /тавьсан?!!/, 2 машааны зайд нэг машаан тавьсан, хөндлөн тавьсан,... яасан олон тавьсан болчив оо, бусдад түвэг болохоор тавьсан гээл хэлчихэд болох байж, замын хөдөлгөөнд буруу оролцдог: цагаан зураас дээгүүр хөндөлдөөд аль ч эгнээнд орохгүй зам голлоод 30 км/цагийн хурдаар явдаг, эгнээ байр солихдоо дохио өгдөггүй, байр буруу эзэлдэг, холын гэрлээ сольдоггүй, бусдад саад болохоор хурдаар салгалдаг, зам тавьж өгдөггүй, өөрийнх нь эгнээ урагшлах аргагүй битүү байхад нэмж орж түгжрээ үүсгэдэг ... жолооч нь царай муутайм байж аальгүй...гэх мэт машааныг журамлан, торгохыг торгож торгохгүйг нь цоолно, мэдээж үнэмлэхтэй хамт байдаг нөгөө юмыг нь шдэ... талоныг нь. эсвэл улсын дугаарыг нь хурааж аваад өгөхгүй, азын дугаарыг нь шууд улсын орлоно болгож өөрийн танил талд боломжийн үнээр зарах гэх мэт. энэ бол замын хөдөлгөөний хувьд. зиа тэгээд байр орон сууцанд амьдрагсадын хувьд, цонхоороо хогоо хаяхгүй, давхартаа хогоо тавихгүй, хажуу хавиргын айл амьтанд тээр дараатай дуу чимээ гаргахгүй..., хөдөө зугаалгаар одогсод хогоо хаяхгүй байх, хотоор явган таваргагсад нус, цэр, бохио хаяхгүй байх, хүний мөр шүргэхгүй байх, зам тавьж өгөх... гэх мэт гэх мэтэд зааварлан сургах зэргээр... хаб хиймээр зүйл энэ нийгэмд дэндүү олон юм. хэв журам тогтоомоор санагдаад л, ямар сайндаа хаб болох хүслээ цухасхийлгэхэв дээ. цалин хэдийм болдаа.
гэснээс манай энүүхний, зүүн 4 замын уулзварын хойд талд, хойноос уруудаж ирээд баруун гар тийш энхтайвны өргөн чөлөө рүү эргэдэг гарцан дээр зогсдог хаб аа!!! чи харах болгонд чихэндээ хөгжимтэй, гар утсаараа оролдоостой, гэрэлтэй шидэт дохиураа салтаандаа хавчуулаастай, хайнгахан гиюүрэн зогсдогоо болиоч ээ!! та бидний татварын мөнгөөр цалинжжийгаа хүн шүү дээ. анхаарал тавьсанд баярлалаа. гэхдээ чамд номин цэнхэр өнгө гоё зохидышү!
тв-үүдээр гарчийгаа мэдээ зэдээ нэг л янз. каамэраар авсан дүрсний өнцөг л өөр байх. энэ олон тв-ийн ириклаам, нэвтрүүлэгэрхүү зүйл дотроос санаандгүй олж авч олзуурхсан нь sbn гэдэг телевизээр гарах "the mentalist" хэмээх цуврал. харамсалтай нь сүр дуулиантай зарлах "ажлын өдөр 22:30-аас" гэх цагтаа эхэлжийсан удаа тун цөөхөн. өмнө нь 17:30-аас гардаг байхдаа ч тэр. гарах цаг өөрчлөгдсөн, өмнөх нэвтрүүлгийн цаг сунгагдсаныг урьдчилан зарлахгүй нь бахдалтай бөгөөд утасдаж лавлатал өөдөөс утсаа тассссс.. хабдахымсан, таамуусайнуудыг, Паатрик Жэинтэй мэнн цагт нь уулзуулж байгаачэ. гоё хүн шүү, тэрүүхэн тэндээ нэг "янзтай". Жүүд Ло мэнн битгий хардаарай.
зиа... өөр чэнн... дарснаас дэвшиж шарз уумаар бас санагдахым. яван чангарах маягийн. өнөөдөр бантан зуурангаа коопии цайнд хэдэн дуслыг хийж долоов. сайхан эд юм аа. ням ням ням...и бямба. шарз чэнн байхуу цайг конгогоор хэлжийгаа нь тэрэз дээ??!!!
|
|