|
|
түс тас |
найз бүсгүй шидэт саваа юм уу шидэт лаа биш харин шидэт "флоппи диск" шигийм авахыг дөхсийм байх. хүний энергийн орон зайг багажаар тодорхойлоод тэрийгээ компьютерт хийгээд зураг хөрөг үзүүлээд "чиний аүра чэнн ингэж ч муудаж, тэгж ч эвдэрч" гэж хэлээд түүнийг нь засах элдэв хэрэгсэл энээ тэрээг шахдаг, авахгүй бол үхтэл нь айлгадаг сүлжээний биизнэс дэлгэрсэн бололтойдог шүү, миний хүүхдүүд ээ. хамт очно, очно гэж байснаа оношилгооны үнийг сонсоод итгэл үнэмшил мэнн буурсан тул "мань нь бүтэхгүй нь ээ" гэж эвтэйхэн бултахыг үзүүлж найзыгаа ганцааранг очуулсан маний бие буруутайм шиг санагдахуй дор гал тогооны аар саар ажил хийсэн мэт болж улайсан хүрэн бор нүүрийг нуусныг мэдээгүй өнгөрсөн нь лавтай. хүрэн царайтай говийн би чэнн хүнлэг бөгөөд наалинхай шүү дээ. аим соори, хигэ соори, одооны соори нь хэн билээ дээ, японы. энүүхэнтэй хаикинг хийдэг хэсэг нөхөдтэй нийлэв. нэг удаагийн сүрхий цугларалт дээр нь коопии цайндаа вииски хийж очоод, нөхдийн заримыг дайлаад сануулга авав, "ийм үйлдэл хориотой шүү". ичих ч шиккк. хоёр удаа таслав. хөөгдөхийг шахав, базарваань. удирдагчаас мээсэжээр банга хүртээд дахин явав. явдал хүнддээд үхэх нь үү гэтэл үхсэнгүйэ, үхсэнгүйгээр барахгүй ичсэн нүүрэндээ түрүүлж бууж ирж этр. яаруулангуй эргэж харж этр. шогтсоон. буух нь арай хөнгөн л байж таараашдэ, өгсөхөөсөө. манийг ичээн барин анхааруулга өгөөд байсан нөхөд саяын явалт дээр манийг виискитэй коопигоор дайлж этр байгаам бус уу, юү фээ.. муужирлаа. цасны өмд авсан. уулын гутал угаасаа байсан. одоо гоё күүртик авчуул болчих гээд байдаг. бас малгай. бас үүргэвч. гээл материаллаг талаас нь л ордын, би. тэгээд цуглуулж цуглуулж сонь буураад дундаас нь хаяна. тээр жил ёга эхэлдэг хүн болоод эрэл сурал болсоор ёганы кээт гээчийм олж аваад, дэвсгэр авахын алдад сонь буугаад. одоо болтол өнөөх кээт нь хайрцагтайгаа, шив шинээрээ. гэртээ шаахайны оронд өмсөх ч хайшаам, хайран юм даа. уг нь хийгээд түүнээсээ авах таашаалаас аз жаргал мэдрэх ёстой атал хийхийнхээ бэлтгэл болгож материаллаг эд зүйлс цуглуулаад аз жаргал нь хангагдаастай. хийнэ гэдэг нь сээгэс биш ш дээ, миний хүүхдүүд ээ. ер нь хүн аз жаргалыг олж авах амар хялбар зам сонгодог нь материаллаг зүйл юм билээшдэ. үнэн хэрэгтээ тэр эд зүйлээсээ олж авч байгаа нь аз жаргал биш зүгээр түр зуурын сэтгэл ханамж маягийн. сэтгэлийн амар амгаланг аз жаргал гэдэг ээ дээ. жил ирэх тусам үүнийг бататган ойлгох ч яг хэрэгжүүлэх гэхээр материаллаг эд зүйлсдээ уягдсаар л байх юм даа. сэтгэлийн амар амгаланг олж авах нь хэцүү, мань мэтэд бүр чиг бэрх тул ийм аргаар аз жаргалд хүрэх нь /уг нь аз жаргалд хүрэх цорын ганц арга зам мөн хэдий ч/ биелэшгүй мэт санагдах тул гутал хувцасхан, цаг зүүлтхэнд ач холбогдол өгч тэднийгээ гартаа оруулж аваад түр зуур сэтгэл ханаж, түүнийгээ тэрүүхэн хоорондоо аз жаргалтай байна гэж эндүүрдэг. зиа тэгээд томчуул нь том том машаан тэрэг, ганцаараа бол цэвэрлэж дийлэхээргүй том байшин сав, газар, хурдан морь, брээндийн юм хум.. өөр юу байдын. анх удаагаа зам тээврийн осолд хохироогчийн дүрд. маний өмнөхийн өмнөх машаан замын тэхий голд зогсож ирээд хүн авдын. араас нь гүйцэж очоод гэрлэн дохио солигдохтой зэрэгцэн араас нь мөргөв. уур хүрээд. гээлү үэхэхэ. анивчиж байсан гэрлэн дохиогоор орох нь үү дээ гэмээр болохоор нь урагшлаад зогсох санаатай хаазлаад уулзвар руу ортол өнөөхийн санаа гэнэт хувирч таг тормозлосноор түс тас. яалтайв дээ, араас нь гулгаад орчижийгаам чэнн, тормозлоод тормозлоод. ингээд л жүжигт дүрээ аваад тоглож эхлэсэн дээ. заззззза дараа оруулы. энэ дуу орбитын сувгаар гүүгл хромын рэклаам дээр яваад байсын, хөөрхөн санагдаад... нэг хэмээр доншоод
|
|