|
|
дэспэрадо |
юу юу гэнийййй? энэ гарчиг марчиг. зүгээр л өчдөр сонссон юуны нэрийм байгаам. тогтоогоод авцан. мань нь бас хааяа иймэрхүү дэспэрадо байдалд орчоод байгаа, яавалчиг яачий.. мэтийн. яахгүй байгаад байхаар яалгахгээд байгаам бол яавалчиг яачий.. маягийн. зиа тэр яахуудэ, наадмын өмнөх синдром биддэ. наадамд дургүйэ. хүн болгон хөөрцөглөхөөр бүр дургүй хүрэхийн. багад аав тамхи татаад, бөх үзээд суучихдаг байсын, намайг тоохгүй. сувгийг нь сольж болохгүй. олон ч суваг байсым биш дээ, зайлуул. орбит тэгээд монгол. тэгж тэгж барилдаан дуусаад аавын тав гурван журмын андууд нь нийлж аваад, тамхиа баагиулаад, 501-дэх билүү дээ, хөзөрдөөд суучихна даа.
сансрын түнээлээр дээш өгсдөг зам гэж там байсныг эртүүд хэсэг бусаг улс янзалж байгаа харагдаад. найдлага тавиад өгсөх гэж үзтэл, биш ээ. хонхорхой нүхтэй байсныг нь бөглөмөр аядахаар барах уу, овон довон болгочиж. саад донсолгооны хэлбэрийг урвуулан өөрчилсөн байлээ. онгойж явахаар умайж яв уу? гутармаар чүмчиг. ийм байж эх орон морон яриад их донгосцгооноо. хятад мятдыг зайл майл чихшик. хятад ажилчид орж ирээд байна, ажил олдкүй байна, чихшик, түй чоорт. өөрснөө юм бүтээж шалихгүйм хэвтэж. дор бүрнээ хийх ёстойгоо хийсэн шиг хийхэд л энэ эх орон чэнн сэргээд ирийшдэ, дркууд аа. хөдөө бүр бүрхэг. харанхуй, мунхаг голдуу улс. ганц хоёр од бас байнаа, байна. нийтдээ нэг тийм бүрхэг. гэнгүүт хөдөө хот гэлээ мэлээ гээд үзэн ядаад унаарай даа. хөдөөнийхөн шал "хөдөө" л байлээ. тэр сонголт монголт хийчижийгааг нь харчаарай даа. сонгох ажлаа ч хийчиж чадкүй. мунхаг дорой болохоороо тэр дээгүүр байгаачуулдаа дээрэлхүүлээл, элгээ бариулаастай. хөдөөнөөс голдуу ман-ыхан гарч иржийгааз? тэгээд дөрвөн жил гонгинонэз дээ. "амьдрал болкүээна, малаа зараад гот оры". одоо гот болсоон, болсон, бэлчээрийн даац гэдэг шиг готын даац хэтэрчихээд байна. хөдөө нутагтаа сайхан амьдарцгаа, эзэн суугаад. хадлан авч чаддаггүй газарт чэнн хятад, солонгосууд ногоо тариад амьдраад уналаа.
гээд хэнд хандаад ёнгиноод байгаам болдаа, зайлуул. баяр наадмын мэнд дэвшүүлье ээ, миний хүүхдүүд ээ.
дүүгийн жулжагатай "уулзав". "комм сава?" "саваа саваа" гээл хашгираал. яг хүчтэйхэн баадуудаад тавьчихсан юм шиг, ганц секунд дуугүй байхгүй, зүгээр суухгүй, хачин "амьтан". "чи чэнн тэгээд миний аавын эгчиймү?" гаран дээр долоовор хуруугаараа тогшоостой. - чи чэнн хаанахын батрээтэймб дээ? - солонгосынх! шууд хариулсан. үнэн алиа. чиг чиг.. толгой дээр нь хуруугаа эргүүлээд - батрээг чэнн салгацышү. 5 секунд нүдээ анив уу гүй юу, - өөрөө асцан! хаха, шал алиа амьтан. үе үе ээждээ гөвүүлдэг шинжтэй. байдгаараа халууцаж, үснийхээ үзүүрээс хөлс бөнжигнүүлчээл гүйгээл байхын, гүйгээл байхын, шулганаал. хавийн амьтныг татаж чангаагаал. "түлхэлций, түлхэлций" гээл. явтал нь хэд хэд уулзчих байх аа. хамаатан юм гэсэндээ хайр хүрээд жигтэй. ээжээсээ илүү манай дүүтэй л адилхан санагдаал. генийн холбооооооо сүлбээээээ еэ гэжжжжжж.
наадам дуусаад тоос шороотой жоол холилдох байх даа. зэрэгцээд шарилжны аллерги эхэлнэз, 7.15-наас. тэгээд амиа хорлох хүсэл хэд дахин өснө. эм олж авна даа. аа бас, Манхүүд өгсөн "амлалтаа" биелүүлнэ. унхиагүй царайлчихаад юмны дороос өндийж амжихгүй байсым шүү, мартаагүйэ.
|
|