PEEPHOLE
2014-07-25 15:10
A:аа донгосч л байхгүй юу
Сэтгэгдэл(4)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 786 удаа
мань нь сайхан наадсаан, миний хүүхдүүд ээ... тэхх
хацар дээрээ туг далбаа наагаагүй чигсэн, машаандаа туг далбаа намируулан салхи зүсэж давкиагүй чигсэн, түрүү бөхийг 15-нд мэдсэн чигсэн, хорхог хийж халуун чулуу базлаагүй чигсэн, истжооны гаднаас хуушуур авч идээгүй чигсэн
аа харин бусдын ацарсан хушуурнаас бол идсэн

хангайгаар лав ногоо цагаа сайхан гарчээ, мал морь ч арьс нь язрах нь уу гэлтэй таргалж, үс ноос нь тос, лав түрхциймү гэмээр гялалзаж гялтганаж харагданалээ. ялангуяа тэр адуу гээч мал. сайхан амьтан шүү, тээ.

элсэн тасархайд жуулчдыг зугаацуулдаг хэдэн тэмээ хүртэл бөх мөх босоо, өнгө зүс сайтай. нэг нь бүр цав цагаан "болцон" байлээшдэ.

хөдөөнөөс орж ирсэн чэнн хотын мэнн дэнхэл донхолтой зам тэв тэгшхэн санагдаж этр, энхтайваны өргөн чөлөөний зүүнээс баруунчээ явдаг замын 3-р эгнээнд эмх замбараагүй байрлах тараншээний нүхнүүд элгэмсүү зөөлөн харагдаж, дайруулаад өнгөрөхөд гарах чимээ нь өдөн хөнжил рүү гар утсаа уурлан чулуудах мэт зөөлөн аядуу ажээ.
эхний 3 хоногт лав ингэж санагдана.

ер нь хөдөөний зам муу байдаг нь хотын замд талархах, хотын зам түгжрээтэй байдаг нь хөдөөний замд талархах сэтгэл төрүүлдэг ажээ... халуун ус тасардаг нь ирэх үеийн тэр их баяр хөөрийг авчирдаг бол дүлэгнэж дүлэгнэж хүчтэй, сүртэй айлчлан ирэх харшлын найтаалт нь оргазмтай дүйцэхүйц байдаг билээ. ямар ч юманд хайгаад л анзаараад л байвал өлгөж авч өлгийдөн хайрлах зүйл заавал л байдаг ажээ

ажээсэг щсн

хөдөөний тэр олон сумдын захиргааны хийх ажлыг би олчоод ирсийшдэ, миний хүүхдүүд ээ. ялангуяа тэр хүн амьтан шавж очдог уул ус, хөшөө дурсгалтай нутгийнханы.
орон нутгийн "хөгжүүлэлт", орон нутаг дах аялал жуулчлалын "хөгжүүлэлт" гээчиймийг анхаарах хэрэгтэй болсныг мань мэтээр хэлүүлэлгүй манай монголчууд аль хэдийнээ олоод харцан л хогоо тариад, жуулчлаад, аялаад яваадаагаз, сүрхийм чэнн. тийм их боломжийг яагаад ашигладаггүй хөдөөний молчуудымб, шуналгүй дээ л тэр байх, энэ тухай хожим өгүүлсү.

зъя... дуу сонсоод суужий за, зураг оруулахснээ залуу хүрчлээ, мань нь баруун зүгт зорччоод ирий, бүр горхой хүрээд байсын
кангарүү коорт хийж "морь" болжийгаад ирий


Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(хундага | )
2014-08-06 | 15:04
Бат
харлацан
одоо хилээр яаж гарна аа

запза
панзчин болж л дээ, алмас

Эрхцас
о еэ

Холбоос | |
(Erhtsas | )
2014-07-25 | 23:47
Зураг хөрөг хараагүй ч тэр сайхан зуншлага болсон нутгийг, тос даасан морь, малыг бас хөдөөгийн нэг тийм үнэрийг таны бичлэгээс хараад, үнэртээд л уншлаа. Бас тэр хөдөөгөөс хотод ирэх мэдрэмж бараг л мэдрэгдээд явчихлаа шүү, хэ хэ

Холбоос | |
(zapza | )
2014-07-25 | 23:02
almas neg aylal mayalal zohion bguulaad bdag yum hiigeed bh shig bn leeshd

Холбоос | |
(Bat (зочин) | )
2014-07-25 | 19:29
her borlov баярлах

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)