|
|
амжиж |
пацаанууд юм хийж сураагүйм байж нэг л их хээхийж хоохойсон улс. өөрийн чадал, туршлагыг бодит байгаагаас нь хэдэн мянга дахин илүү үнэлсэн пээдгэр хүмс. хүнээр зандруулан байж, жоол жуул зүйлийг хөл гарын үзүүрт зарагдангаа "хийж гүйцэтгэх" гэдгийг бараадуулснаа том амжилтад андуурсан, үнэлүүлэхийн тулд зүтгэл чармайлт гаргаж хүлээн зөвшөөрөгдөх хэрэгтэйг ухаарах байтугай санаанд нь ч орохгүй том гарууд. наад захын ёс, дэг, соёл мэдэхгүй, түүнийгээ юунд ч боддоггүй билэг танхай бүлэг баагий. жаахан нүүр өгөнгүүт байр суурь, дээр доор, захирах захирагдах гэдгийг огоорон үүрд мөнх мартдаг. чөлөөтэй, нээлттэй, ил тод харилцааг найзан дундаа "ажиллах" гэж эндүүрдэг. багийн тоглолтыг үзэн яддаг. байнга өөрөө цойлж сондгойрон гялалзахыг хүсэвч чадал, чадвар хүрэхгүй. бөөн амбиц. гайлээна. эхлээд жаахан түнхэлцэнэ л биз. живхнээс нь гаргаж горшооконд суулгаж сургах хэрэгтэй. эхлээл баахан норгоцгоох байх даа, өмд хамдаа, үэхэхэ. - алив цай хийгээд ир, ёотон нэгийг. ямар шингэн юм бэ, дүрсэн цайгаа хийгээд аваад ир. - ёотон ахиад нэгийг нэмцийшү.
шууд алчаач, манийг. гэхдээ эхлээд амжиж тэднийг...
|
|