PEEPHOLE
2013-06-05 13:55
A:аа донгосч л байхгүй юу
Сэтгэгдэл(11)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 791 удаа
жэмчээг пялгадсан шувууны баас, сангас 10-аад орчим
бага насаа дурсан дурсан идсэн маасал саахартай талх 13 зүсэм
мөн адилаар идсэн молкоотой талх 1 зүсэм
бороонд норсон 3 өдөр
цасан шуургатай шөнө 2
салхи хүүгээд унтаж чадаагүй шөнө 7
салхи хүүгсэн ч дугжирсан шөнө 3
00-н цаасны хэрэглээний нэгж 1-2 зүсэм
дуусгасан нойтон салпиитаг 1,5 боодол
уусан, хэрэглэсэн цэвэр ус 5 литр
бясалгагч улс дунд шургалж, гүрийж суухыг шахсан хугацаа 36000 секунд
ингэнгээ дэмий бодолд автсан нийт хугацаа 396000 секунд
ингэнгээ унтаж, хойш савах шахаад цочиж сэрсэн тохиолдол ... тоолшгүй олон
мөн адил унтаж, урагш бөхийн хамраараа шурган унаж халцалсан тохиолдол ... арай цөөн
чих шуугисан хугацаа ... удаан
толгой өвдсөн хугацаа ... бас л удаан
уусан толгойны эм 2 ширхэгээр 5 удаа
гүйлгэсэн тоо 21 удаа
эсэргүү асуулт асууж, унтууцагдсан ... маш олон удаа
үүнийг сонсонгоо инээд алдаж, манийг шоолсон хүний тоо ... нэлээн олон
маний туршлагаар "олж" мэдэж, баталсан онол Гаутамагийнхтай дөхөж, Гоэнкагийнхтай нийлэхэд башийсан нь 3 удаа
"чи ниигэр үү?" асуултад хариулсан тоо 6
жэмчээгийн түлхүүрийг алга хийлээ гэж сандарсан хугацаа 2 цаг
хүмсийн идэж уухдаа гаргадаг чимээнд дэлбэрч устсан мэдрэлийн эсийн тоо ... маш олон "сайтар хүргэсэн"
хүмсийн хэхрэх, хумсаа дуугаргах, хурууны үеийг нак нук хийлгэх чимээний улмаас дахин сэргээгдэхгүйгээр устсан мэдрэлийн эсийн тоо ... олон "их хязгаар үзэгдэл"
байгаль дэлхийн энгийн сайханд автсан удаа ... байнга шахуу
жэмчээд хэнийг ч суулгаж, хүргэж өгөхгүй гэж муйхарлахаар санаархан хайж олсон арга сиймхий нийт 5 хувилбар, 7 янз
мөнхүү санаанаас буцаж, гэрт нь дөхүүлж өгсөн хүний тоо 3
даахгүй нохой булуу хурааж худалдан авсан номын тоо 2 ширхэг
түүний үнэ болгож төлсөн 2 живаа
буян болгохыг санаархсан 4 живаа
жооронд үлдээсэн 10 дүнчүүр /хожмоо үүний ихэнхээр лииптон цай авч ууж өөрт буяныг үйлдсэн/
энэ бүх дээрх тооны ард гараад нэмэгдсэн биеийн жин 13 кг
үүний улмаас өмсөж чадахгүй болсон дээл, ууж, шарваарын хослол 5


Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(zapza | )
2013-06-14 | 09:21
aa neeree tiishdee.. bi shar ustei biluu hahah.. uuchlaarai muuhai anduural garchee..

Холбоос | |
(хундага | )
2013-06-10 | 09:04
байсаан, шөнөжин яриад хонодог ч хүн байв
гэхдээ манид хэхэрдэг, бохио тас тас хийлгэдэг, бүгд чимээгүй байжийхад хумсаа тас няс, хуруугаа нак нук хийлгэдэг нь алчмаар санагдаад байв

Холбоос | |
(3040 | )
2013-06-09 | 23:27
заваарсиыын.. хэхэрч мэхрээд.

шүдээ хавирдаг хүн бйагагүймуу...:р

Холбоос | |
(хундага | )
2013-06-09 | 22:53
хавар дуусаагүй байхад зун дайрч орж ирээд шахалдаад байгаам шик л байна даа, халж өгөхгүй, салхитай байгаа нь хавар ч юм шиг, хуанлигаа харахаар хүйтэндүүхэн зун ч юм шиг

Холбоос | |
(Bat (зочин) | )
2013-06-09 | 18:27
mongold zun boloh shinj bna uu ........

Холбоос | |
(хундага | )
2013-06-07 | 22:58
zapza
ягшд, чи өөрөө шар үс за!!

Фриска
тэгэгтий

Холбоос | |
(Friska (зочин) | )
2013-06-06 | 15:06
tegjigad neg soningoos chin huvaaltsiii


Холбоос | |
(zapza | )
2013-06-06 | 12:55
harvaas niiger bish bhad asuugaad.. suuld uulzahad shar ustei bsan bizde.. shar ustei niiger bdiimu..

Холбоос | |
(хундага | )
2013-06-06 | 11:51
Friska
тооны хэлээр ийм л болж таараад. би унхиагүйдээ л энэ.
гэхдээ хүн мүн хүргэж өгмөөр санагдаад этр.. өөр зөндөө сонин сайхантайййй

Запза
харваас ниигэр байхад асуулаа гэж үү?! Snakeman

Холбоос | |
(zapza | )
2013-06-06 | 10:33
neegruu gej humuus asuugaad bhiimuu ter yamar haralgan humuus ve..

Холбоос | |
(Friska (зочин) | )
2013-06-06 | 09:58
haha yamar ch ur dungui yumand yavchaa yu

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)