эмээг нь хааяа татаарууд олзлоод, амыг мэнн тэлж байгаад баахан муухай цай цутгаад, ухаан алдаж балартсан хойно мэнн кааракэд чирж авч ороод баахан хорьж цагддаг тухай бичлүү яалаа.
дуу дуул гэж микэрпооноор гэдэс рүү чичилж тамлаад баллана шүү дээ, үрс мэнн. бэрх гэж жигтэй.
тийм бэрх цаг мөчид эмээ нь энэ дууг дуулж амь гардаг хэрэг. яаж ч өнгө доошлуулаад хоолой мэнн хүрдэггүй нь сайхан даа. яахав хөөрхий, тэгээд татааруудын чихийг нь чийртүүлж, хэнгэргийг нь дэлбэ дэлбэ цуулж хаячихаад гараад хар гүйхээрээ зугатышүдэ.
нэг хамтлаг хөөрхөн дуулсныг нь өнөөдөр олж сонсоод. дараа олзлогдохдоо ингэж дуулж амь гарнаа, яадын зус.
нэг харымтай хорших хэрэгтэйм байна...яая даа.
эх бүтээл нь: Шимакүра Чи-ёко "долгилох сэтгэл"
өнөөдөр олсон нь энэ: хамбэрт хамбэрт
юу ч гээд дуулаад байдымб гээд гүүгэл транслээтдсан чэнн ингэнэ:
この世に神様が 本当にいるなら энэхэн орчлонг бурхан ивээдэг нь үнэнсэн бол
あなたに抱かれて 私は死にたい энгэрт чинь тэврүүлээстэй нүд анихсан даа
ああ湖に 小舟がただひとつ нуурын мандалд хөвөх цор жаахан онгоцыг
やさしくやさしく くちづけしてね нигүүлсэн илбэх долгион шиг ээ
くり返すくり返す さざ波のように намайгаа нандигнаж зөөлөн үнсээрэй дээ
あなたが私を きらいになったら сэтгэл чинь хөрч, нүүр буруулахаар бол
静かに静かに いなくなってほしい сэм сэмхэн надаас холдоорой доо
ああ湖に 小舟がただひとつ хагацна гэхээс л асгарах нулимс нь
別れを思うと 涙があふれる нуурын мандалд хөвөх цор жаахан онгоцыг
くり返すくり返す さざ波のように нигүүлсэн илбэх долгион шиг ээ
どんなに遠くに 離れていたって хэчнээн хол надаас алсарлаа гэх нь ээ
あなたのふるさとは 私ひとりなの хүлээн суух гань нутаг чинь би билээ
ああ湖に 小舟がただひとつ нуурын мандалд хөвөх цор жаахан онгоцыг
いつでもいつでも 思い出してね нигүүлсэн илбэх долгион шиг ээ
くり返すくり返す さざ波のように намайгаа хэзээд дурсаж яваарай даа