жижигхөөөөөн зай гарсанд жижигхөөөн шүүгээрхүү юм хийлгэхээр том биш газарт хандсан биш бөөн уур бухимдал, бараг хорсол гомдол, ер нь эмгэнэл.
хэзээ юм хийж, хүнд үйлчилж, сэтгэл дүүрэн төлсөн хөлсийг гар тосож авч сурна аа.
үнэхээр нулимс сад тавьжийшү.
- энэ ээ хар аа, би 60 см урттай гэсэн, энэ 64 см байна. 81 см өндөр гэсэн, энэ 83 см байна. шургуулганы өндөр 15 см гэсэн, гэтэл 20 см өндөр бас тавцангаасаа 5 см зайтай хийцэн байхын, бичгээ үз дээ, захиалга авсан
- бичиг чэнн байхгүйшд, захиалга авсан хүнд байгаа. тэгээд ч манай истандаартаар ингээд 20 см хийчдийшд, шургуулгыг. 60 см гэдгийг чэнн хананых нь уртым байх гэж бодсоншд, тэгээд хаалга нь нэмэгдээд..
- ... /үнэхээр би уйлсан, энэ хэсэгт нь. ямар хэлээр юу гэж тайлбарлах вэ, өө көк тэнгэр мэнн/
уйлж уйлж хэд хонож хэсэг тайвшраад ахиад эхэллээ:
- 60 см болоогүй байшдэ
- энэнээс илүү багасгаж болкүйэ, харин ч 63 см болгочоод байна
- ... /уйлав/
- ... /хаадганах нь хорсол төрүүлнэ/
- энэ яагаад шургуулганых нь өнгө нь өөр байгаам бэ?
- ижилхэн өнгө шдэ, энэ нь жоохон тод л байхгүй юу
- жоохон тод гэдэг чэнн өөр өнгө гэсэн үг биз дээ? ижилхэн өнгөтэй болгож аль
- адилхан өнгө өө, ямар ядаргаатайм бэ. жоохон тод л байхгүй юу. одоо ийм өнгө байхгүй. би ямар өөрөөсөө мөнгө гаргаж материал нэмж авалтай биш
- ... /уйлав. уйлуулж байхынхаа оронд манийг шууд цавчаад алчаасай/ мөнгөө буцаая даа, миний өгсөн зургаар хийсэнгүй та нар
- болихгүй юу, мөнгийг чэнн буцааж өгч чадкүй. бид нар материал гаргаж хөдөлмөр зарж хийсийн наадхыг чэнн..
- /цурхируулан уйлавай зайлуул би/
- бидэр ер нь ийм жижигхэн, хямдхан захиалга авдаггүй. ийм гачан юм хийлгэхгээд шал балай
- /уйлаал байхаар сүүлдээ нулимс ч гарахаа байгаад хий хоосон мэгшүүлдэг дээ? энэхүү оргил хэсэгт нь яг тийм байдалтай.../
"энэ баярын нулимс биш ээ, энэ гутралын нулимс. ийм эмээгийн нулимсыг үзэхээсээ ичих хэрэгтэй" by B.Lkhagvasuren
яасан гэж манийг ингэж шийтгэнэ вэ. Магнай даргадаа хэлэхиймсан. махн-ын ээжүүдээр өлсгөлөн зарлуулахымсан. тэр нээрээ шал гошин тээ, ээж нар өлсжийна чихшик. дэлэн дүүрэн сүүтэйгээ үр хүүхдүүддээ очдог байгаа даа.
заъззза, шүүгээний бариул нь хаа очиж хөөрхөнийм. хэн нь сонгосым бол?
мань нь өөрөө сонгосын үэхэхэ.
тэр газрын мужаан болон мээнэжрийнх нь гэрийнх нь тог нь тасарч, ус нь зэвэрч, өөдөөс нь урсгал сөрж орж ирсэн машааны жолооч нь харааж, гудамжаар зөрөгсөд нь мөрөөрөө түлхэж, иристрааны үйлчлэгч нь идэж дуусаагүй хоолыг нь асуулгүй хурааж, дээд айл нь шөнө дунд арьс элдэн хүржигнүүлж, доод айл нь үүрээр зодоон хийж сэрээгээд унтуулкүй байгаасай.
би энэ мөрүүдийг уйлсаар хавдсан нүдээ шүдэнзний модоор тэвхдэж байгаад бичжийна даа, миний хүүхдүүд мэнн. гэхдээ эмээ нь өлсгөлөн зарлахкүйэ.