PEEPHOLE
2013-07-28 08:57
A:аа донгосч л байхгүй юу
Сэтгэгдэл(15)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 847 удаа
хорвоо дэлхий уужим
хийх ажил их
байхад..
орц цэвэрлэдэг хүмүүс орц болгонд л байдын. нэг орцонд цэвэрлэгээ хариуцсан нэг айл шахам. тэд орцны доод хонгилын давхарт амьдардаг. би бол тийм чиг өндөр, шинэ байшинд амьдардаг баян айлын бандгар эмээ биш... за яахуу... бандгар нь бандгар аа...тэхх, баян бол биш. манай байшин хуучны, олон орцтой, намхан.
тэгтэл ллллл орц болгонд нэг айл цэвэрлэгчийн ажил хийдэг гэсэн үг. зарим орцных нь ээж, хоёр хүүхэдтэйгээ, зарим орцонд эхнэр нөхөр хүүхэдтэйгээ...гэх мэт. өдөр болгон хогийг нь шүүрдэж, угааж, бас айлуудын үүдэндээ тавьсан, хажуу айлынхаа үүдэнд тавьсан /манай хажуу айл бол байнга манай үүдэнд хогоо тавьдаг, хэлэхээр "сүртэйшдэ" гээд уурладаг/ хогийг цуглуулж, сондгой гаригуудад байрны өмнө байх шонгийн модны дор овоолох, өөр өөрсдийн орцны гадаах талбайг шүүрдэж цэвэрлэх гэх мэт ажлыг хийдэг болтой байдын. өвөл мэдээж цас мас. шавхай шороотой улиралд жаахан хэцүү байх.
гэхдээ л орц болгонд нэг нэг цэвэрлэгч байдгийг яг үнэндээ сайн ойлгодоггүйм. орцны жижүүр бол биш шдэ. ажилгүй, орон гэргүй олон хүнийг харж үзээд ингэдиймү, яадын.

за тэгээд сөх мануудаас цэвэрлэгээний гэж авсан мөнгөөрөө олон хүнд бага цалин өгнө үү, цөөн хүнд арай дөнгүүр цалин өгнө үү, юуны хамаатай.
энэ тухай ярих гээгүйм. 

эмээ нь нэг мосогбиич гэдэг машааныг түр зээлж унажийгаам. нил шавар шавхай, тоос шороо. тэгээд хэллээ л дээ, орцныхоо цэвэрлэгч хүүхэнд.
- машаан угаагаад өгөөч гэж гуйвал болох уу?
гэсгээл.
мэдээж үнэгүй биш гэдгийг хоёр тал ойлгожийгаа. өмнө нь ингэж угаалгаж авчийсан удаа зөндөө л дөө, олон жилийн өмнө, өөр жижүүрээр. тэгтэл:
- завкүйэ!
гэссссссн. яг одоо угаагаад өгөөч ч гээгүйм. 

жишээ нь 3000-5000-р угаая л даа нэг машааныг. ханш сайн мэдэхгүйм, буруу зөрүү ярьсан бол эмээгээ уучилнэз. сарын цэвэрлэгээ 320 төгрөг, жижүүр 2500 төгрөг, нийлээд 2820 төгрөгийг дундаас нь сөх цохихгүйгээр цэвэрлэгчид очдог гэвэл 3*2820*5=42300...ннн... энэ арай биш ээ тээ. орхий.
за ядаж сарын цалинг нь 200 мянган төгрөг гэе. 
/хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192 мянган төгрөг, нэг цагийн хөлсний доод хэмжээ 1142 төгрөг 85 мөнгө гэжийдаг/
хагас бүтэн сайнгүй ажиллаж байдаг болохоор 200.000/30=6666.6 төгрөг нь нэг өдрийн ажлын хөлс.
гэвэл жижиг машаан нэгийг юм уу томыг нэгийг угаагаад л өдрийнхөө хөлсний талыг юм уу өдрийнхөө хөлсийг дунджаар 30-хан минутанд олоод авна аа гэсэн үг биш үү? яагаад ийм мөнгөнөөс татгалзжийгааг ойлгохгүйм.

гэхээр нэххх түрээсийн тэргээ гэрийнхээ гадаа өөр ажил хийдэг хүнээр хямдхан угаалгахкээд гүрийгээд байгаам шиг санагдаж магад. угаалгын газар очоод угаалгаач гэж ч магад. 
гэвчигггг.... тэгэвччччч....ийм сайхан шар тосыг хэлээрээ түлхэж байгаа шалтгаан ойлгомжгүйм. магадгүй:
- цэвэрлэх ажил л бол хийнэ, бусдын ажлыг бол булаахгүй гэж бодсон байж болохым
- машаан угаахаар сөх-ийн дарга балцгар улаан залуу загнасан байж болохым
- цалин нь амьдралд нь бүрэн хүрэлцдэг байж болохым
- эсвэл... зүгээр л манид дургүй байж болохым
лав ажил голоогүй гэж боджийна, тэгж итгэмээр байна. дэмий нэг бардам зангаас болж орлогоо нэмэгдүүлэхээс сайн дураар татгалзсан гэж бодмооргүй байна.

мань нь орц цэвэрлэдэг хүн байсан бол орцныхоо байтугай нөгөө орцныхоо айлуудын машаан тэргийг бүртгээд, тоос шороо дарцан бол угаах уу? гэж асуугаад хэд хэд угааж тааллыг нь хүлээгээд амаар тохиролцоод тогтмол угаадаг болж орлогоо нэмэгдүүлнэ ээ. хожим өөрснөө машаантай болоход амаршдэ, угаагаад сурцан. 

цэвэрлэгч хүн л бол юу хамаагүй хийж болно гэсэн дээрэнгүйн үүднээс ингээгүйг мэргэн дүү нар эрхбиш ойлгох буйза. гадаад дотоодод галуу шувууны мах иджийсан улсын ихэнх нь буюу төрийн зардлаар биш ч юм уу, төрөөс мөнгө хуссан ачит авий өжийгүй нь өлбөрөөд үхчихгүйн тулд юм юм хийж амь зуудаг болохоор мөнгө л олж байвал хулгай хийх, хүн алах, хүүхэн зарах, хүрэн бөөрөө худалдахаас бусдыг хийхдээ огтхон ч цааргалдаггүйг хэлүүлэх юун. тэд тугалын баас ч цэвэрлэж, туг ч угааж явдагийм. аа харин би бол тугалын мах идэж, тугаар нь амаа арчиж явлаа...үэхэхэ... үэхэхэ...бүр хоёр инээчий яадын. 
яадын, би заавал орцныхоо цэвэрлэгчээр угаалгамаар байна!


Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(хундага | )
2013-08-02 | 23:40
сээгэс гэж?

Холбоос | |
(Аттила (зочин) | )
2013-08-02 | 19:23
амаар тохиролцоод ... аман сээгэс хийхийг хэлээд байна уу?

Холбоос | |
(хундага | )
2013-08-02 | 10:16
сүртэй авч үзээд байхаар асуудал биш гэж л үзнэ дээ..
гэнгүүтээ аймаар нухацтай авч үзсэн л байна даа кк



Холбоос | |
(dao | )
2013-08-02 | 10:04
жижүүр биш цэвэрлэгч шд.. ер нь бол орлогоо нэмэгдүүлэх боломжийг алдвал оронд нь өөр хүн тэр боломжийг авчихдаг юм гэдгийг хөрш орцны хүнээр дамжуулж мэдрүүлэх л хамгийн хорлонтой хийгээд сургамжтай арга юм бишүү хэхэх..

Холбоос | |
(dao | )
2013-08-02 | 10:02
сүртэй авч үзээд байхаар асуудал биш гэж л үзнэ дээ.. миний машиныг манай орцны жиүүр завгүй гээд угаахгүй гэвэл хажуу орцны жижүүрийг найрч дургүйг нь хөдөлгөх чөтгөрийн санаа төрж бас болхым гэхдээ бас төвөг л дөө...

Холбоос | |
(хундага | )
2013-08-02 | 09:01
tsangis chihshik
хаашаа

дао
өөрөө зовлон гэж үзэхгүй байвал та энэ асуудлыг хэрхэн үзэх вэ?

Холбоос | |
(dao | )
2013-08-01 | 10:03
yumgui hunii zovlon bol yaj yumtai boloh ve geed l duusaashd.. yumtai huniih bol ugaaj archihaas ehleed l ugaaj archih huniigee olohoor urgeljleed ugaahgu gesen huneer ugaalgmaar adiin setgel turuhuur duusch boloh baragdahgui ih zovlon bgaazdee hahaah

Холбоос | |
(Tsangis | )
2013-08-01 | 00:37
Moskviichoo tureed hureed ir.

Холбоос | |
(хундага | )
2013-07-31 | 22:42
"юмтай" хүндээ л зовлон гэж ойлгогдох байх даа, дао?

Холбоос | |
(dao | )
2013-07-31 | 10:23
yumtai hunii zovlon neeree baragdahguimdaa gess :p

Холбоос | |
(хундага | )
2013-07-29 | 13:58
Эрхцас
харин тийм л болж таарлаа. уг нь би хаа нэг манайх хэрэглэхгүй юм хумаа өгдийн, хэрэгтэй юу гэж асуужийгаад. авдын. ингэлццэн улс чэнн уг нь арай өөр баймаар тээ.

яадагчиг байсан сарын цалингийнхаа хэдний хэдтэй тэнцэх мөнгийг 30 минутын дотор олж авч болох шаансаас татгалзахыг ойлгохгүй байна.

ррр
тэрүүгээрээ чи угаачаач маний мосигбиичийг

БАТ
байрны гадаа гэхээр... за тийм дээ, тэр хавийн хөрс бохирдох л юм байна. гэхдээ битүү машаан зогсжийдийн. цементэн дээр нь угаалгуул урсаад...бас л хөрс рүү орох нь дээ тээ. угаалгын газарт очихоор тэд бас л хөрс рүү л урсгадаг байх даа, яая даа?

Мажаа
цас чэнн өвөл ордышд



Холбоос | |
(Majaa | )
2013-07-29 | 13:38
сөхийн дарга нь ус цас хэрэглэлээ хэмээн загнадаг байхгүй хөө

Холбоос | |
(BAT (зочин) | )
2013-07-29 | 12:03
yo yo bi amralt-n udur-r ugaaj baiya ярзайтал инээх
er n. mashin uaaj bga ge/d humuus hurs bohirduulad bhin ,хэлээ гаргах

Холбоос | |
Rrrr (Tsangis | )
2013-07-29 | 07:52
Suugaa ajil hiideg buduun bugstei humuus uursduu ugaaj bai. Bosoj suugaad otsoij tongoigood dasgal bolno. Gesnees zuslan deer saak daraltad shurshuur avsan, bargiin shavhaig tuvuggui unagaj bna lee hehe

Холбоос | |
(Erhtsas | )
2013-07-28 | 23:09
Өөрийг нь дорд үзэж байна гэж бодсон байх л даа. Манай аав ээж гэр хороололд амьдардаг юм, гадаадынхантай харьцуулвал залуухан, Монголчуудтайгаа харьцуулвал хөгшөөн ( 60 гарсан ) өвөө эмээ хоёр л доо.ккк

Хүүхдүүд нь ийш тийшээ яваад аав ээж минь ус авна гэдэг хүндхэн ажилтай болсон юм, тэгээд яахав ойр хавьд байдаг ядруухан айлын хүүг ( 10 гаруй насны ) ус авч өгөөч өвөө эмээ хоёр нь мөнгө өгч байя гэж тохирч л дээ, хүү ч мэдээж бөөн баяр 40л-ийн бетоноор 2 удаа ус аваад 1000 төгрөгтэй болно гэдэг хүүд бол под хийсэн мөнгө. Даанч 2 удаа ус авч өгсөний дараа хүүгийн ээж манайд ирж ээжийг маань загнаад, та нарт ядарсан айл болохоор мөнгө өгөөд юу ч хийлгэж болно гэж бодоо юу... гээд баахан омогдож байгаад явсан гэсэн гуниглах

Өнчин хүн өөнтөгч байдаг шиг, ядаруухан хүмүүс эмзэг бас бардам байдаг шиг санагддаг юм.

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)