|
|
баруунчээ шургалан зорчсон тухай тэмдэглэл 1а |
зараар бол өнөөдрөөс тасрах байсан ус өчдөр үдээс хойноос тасарч этр. "ирэхдээ" нэгээс хоёр хоног заалттай хоцорно биддэ. "ирэх" гээл нээх хөөрхөн хэлнэ тээ, явчихсым шиг. зиа...өөр чэнн...шөнө болгон хэн нэгэнтэй,.. ч юу байхав, хэсэг бүлэг хүмсийн зарим бүрэлдэхүүнтэй нэг нэгээр нь ээлжилж муудалцаж, хэрэлдэж зүүдлээд. өглөө арц уугиулж, үсний сэвээ шатааж, өвдгөндөө нүдээ мөргүүлэн домнож, тугалга хайлуулан ширгэлж, лааны тос усанд дусаан ширгэлж, гал руу давс цацаж, гараа нойтон салпиитгаар арчив. ээжид загнуулаад. гэхдээ маний зөв байсныг дэлхийн олон нийт онцлон тэмдэглэж байгаа юм. уур хүрч унтаад, өглөө сэрээд шууд ээжийгээ "уучлах" чадвар суусан нь бясалгалынх буйза, үэхэхэ.
бясалгалд дараах төрлийн хүмс суудаг болтойм байлээ: - яг зовлонгийн далайн тэг дунд живээд юунаас ч зуурахад бэлэн байгаа, хувь заяагаа солиход бэлэн хүмс /хайртай хүн нь талийсан, хаясан, олдохгүй байгаа... гэх мэт/ - ийм төрлийн /гээд өөрснөө итгэцэн/ "салбарын" бүхий л зүйлийг нэгийг ч алгасахгүй явж үздэг, "эзэмшдэг", бусдад багшлах, улмаар мөнгө хийхийг хүсдэг биизнэслэг хүмс,..өөрснийхөөр нь бол нэг тийммммм...бурханлиг үэхэхэ, рэики, аүра мэргэ, бөө.. юу юу ч гэлээ - завтай, хооби маягаар шинэ соргог, моодонд орж байгаа байж магад зүйлийг бүгдийг нь туршдаг хүмс - юу болохыг нь өөрийн биеэр үзэх, танилцах гэсэн хүмс - ид шид, далдын хүч, ямар нэгэн нууцлаг хүчин зүйлийн хүчээр асуудлаа шийдэхийг хүссэн хүмс - дэгэнд орж, элдэв хэрэглээгээ хязгаарлуулж тамлуулах гэсэн мазохистууд - халуун ус тасрах хуваарь нь бясалгалын хуваарьтай давхацсан хүмс - ... мань мэт бол тэр халуун усны хуваарь давхацсан хэсэгт багтжийх жишээний. тиймийн тул элдэв балай асуулт асууж хавийнхнийг унтууцуулж, инээлгэж байх жишээний. - энэ эхэнд нь гадаад хэлээр яриад байгаа хүн хэн бэ? яг юу яриад байгаамб? ямар хэл вэ? - энэ njfgu94-38snlv гээд байгаа үг нь яг ямар утгатай үг вэ? - энэ ийм юм хийлгэж байгаа нь ийм учиртай юу? үгүй юу? тэгвэл яг ямар учиртайм? - ингээд байхын.. энэ одоо яг яагаад байна гэсэн үг үү? - ингэж байгаа нь 8rgbzcl/9e8jx-д хэлээд байдаг ийм эфээктийг ашиглаж байгаамү? - ингээд хийгээд байхаар энд ирсэн улсын ухамсарт нөлөөлөх үү? энэ улс өөрчлөгдөх үү? усныхаа савыг гадаа ил хаядаггүй болох уу? хоол авахдаа хамгийн их поорцтойг нь бусдаад түрүүлж шүүрч авахаа болих уу? тийм өөрчлөлт гарах уу? гэх мэтээр донгоссоор багш нь, "эмээ... та зүгээр л энэ хэд хоног суугаад үзчих. битгий дүгнэх гээд, өөрийнхөө мэддэг ч юм шиг мэддэггүй ч юм шиг юмтай холбож жиших гээд бай. гэртээ харьсан хойноо юугаа яаж бодно уу, хамаа алга за" гээд манийг ташуураар ороолгосон юм..
гэж зүүдлээд цочиж сэрэхэд мэнн бясалгагчид хэдийнээ үүрээр эртлэн босоод номын өргөөндөө завилж суугаад бясалгаад эхэлцэн байх жишээний. араас нь нэхэж ороод үргэлжлүүлэн зүүдлэх жишээний.
зъа зъа бусдыг нь дараа. одоо бясалгалаа хийлээ, миний хүүхдүүд битий чанга шуугилдаарай, аяархан шуугилдаарай.
гээл хийчдэг бол сайхан аа, харамсахуй яа: манийн тэсвэр тэвчээрийг тун багахан заяажээ, бурхан багш. амээн.
|
|