PEEPHOLE
2020-07-09 11:03
A:
Сэтгэгдэл(9)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 110 удаа
миний хүүхдүүд сайхан намаржаад, өвөлжөөд, хаваржаад, зускээл байжийну? короона этр гээл бучигнаал, хэсэг гар хөлөө учиргүй угааж хуурайшуулж этр, сонгууль монгууль гээл хямрангуутаа дуусангуут нь шууд наадам, дээл мээл, айраг цагаа, хөдөө гадаа этр гээл хөөрцөглөөл байжийну? ньяаааааа...гуниггүй, гудиггүй сайхан амьтад шүүдэ, бүрр нэг.
эмээ нь яахудэ пүүтинтэйгээ хоёулаа галигуулаал.. ажил гэрийн хооронд, цалингаас цалингийн хооронд, баасангаас баасангийн хооронд, сар нарны таталцал түлхэлцлийн хооронд, үздэг сериалуудын хооронд, уулт шарталтын хооронд, гэмшил омогшлийн хооронд ирж очоол байжийна. 
уухаараа шөнө дөлөөр сэрчдэг болсоооон, насных буйз. тэгээл элдэв бүткүй юмнууд бодогдоол.. ахиж уухкүйм шүү этр гээл үл гүйцэлдэх балаймнууд бас санаанд оркээллл, түүнийгээ дараалллл.. тэгснээ зурагтаа асааж хэсэг шийвийснээ унтах сэрэхийн завсар дүйнгэтээд шчдг болсонн, зурагтыг нь унтраавал шууд сэргэж уурлаж этр. гэхдээ бөөлжихдөө чимээ гаргадаггүй мэнн хэвээр юмаа, бахархмаар чүмчик. бөөлжихдаа орны хажуудах түмпэнд биш чармайн гүйсэээээр 00-доо ордог хэвээр. ухамсар, зарчим бас байнаааа, байна. гадуур идэж уугаад шартвал бас хариуцлага тооцох бусад талууд, хүмүүс, үйлдлүүд байдаг болохоор арай дөнгүүр. буруугаа бусад руу чихэх чэнн сэтгэл их тайвшруулна. гэртээ уунгуутаа шартаад наах л хамгийн гунигтай. тооцоогоо хийцийн, авцан виногоо бүгдийг нь уучаад гары гэх биш дээ цэнццрэнн мэнн, үлдээж болыштэ, гэртээ байгаам чэнн хэн ч булаахкүй. чиний үлдээсэн виног сайн таглаад глаасаар авах хүнд зараад мөнгийг нь завших ямар ч үйлчлэгч байхкүй. тийм үйлчлэгчийг хохироох ямар ч шаардлагагүй.
гээд байхад л..заавал шилтэйгээ ууж дуусгажийж санаа нь амарч этр, нэмж нэгийг задалж этр, нэмэх вино байхкүй бол өөр хатуум руу гар дүрж этр, хутгаа мах, бяслаг руу дүрж этр, тэгснээ харвингаа гэнэт олж харан гайхаж этр.
за тэр яаху.
пүүтинтэй болсоооон, сайхан амьтан. харц, хамар ам, хошуу хоншоор этрээрээ зүгээр шууд зодно. тэгээл хоёулаа галигуулаал, 8 хэвтээ цагдаа, 3 аюулгүйн тойрог элээн ажилдаа очоод мөн төдийг элээн харьжийна. манайхан аюулгүйн тойрогтоо орж гаркэж бөөөөн юм болноо, толхилцоол байна. гэхдээ зүгээр ээ, нүдээ аниад зоригтойхон дайрахад яаж ийгээл сэлээлллл гарна.
сэлж гараад дараагийн газар очингуутаа өөр ангиллын толхилцоон, өөр ангиллын дайн өрнүүлж гарна даа. зъа тэр тухай тэгжийгаад. 
энүүгээрээ орж гарчийя даа, шал өөр болцон байшд, сэтаап этр нь

Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(Зочин | )
2020-08-11 | 16:16
албагүй өөрөө санаачилга гаргаачэ

Холбоос | |
(албагүй гэжийшт (зочин) | )
2020-08-10 | 21:11
дараа 7 хоногт та 2 (with ХYY) намайг хаайв гэнэ гэчээл алга болцон

Холбоос | |
(xvv | )
2020-08-10 | 06:45
Үнсэлцсэн гэхээр 2 талаас байдаг биз дээ. Хүүд үнсүүлсэн гэх нь зөв байх хаха

Холбоос | |
(хундага | )
2020-08-04 | 13:17
・аашилжаагаад этр
・ангаахай яасан сонин хүүхэн бээ, блогоо бичээчэ
・Хүүтэй бол идэж уугаад үнсэлцээд салсан доо, сэтаапын талаар

Холбоос | |
(албагүй гэжийшт (зочин) | )
2020-07-28 | 11:17
траампдаа хаягдцымүү аашилжаагаад

Холбоос | |
(Түнтгэр (зочин) | )
2020-07-26 | 06:51
Ямар удаан алга болов хүүхээ ???

Холбоос | |
(Angaahaii | )
2020-07-22 | 00:30
3t gej t1tku

Холбоос | |
2-t chigshig... (xvv | )
2020-07-17 | 02:15
Сэтап мэтад байтугай юу ч өөрчилж, шинэчилж амжаагүй чадаагүй олон жил өнгөрчийшдээ.

Холбоос | |
(Зочин | )
2020-07-16 | 16:35
1d

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)