PEEPHOLE
2012-09-11 12:44
A:аа донгосч л байхгүй юу
Сэтгэгдэл(5)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 941 удаа
хэдэн помидоор аваад өөрөөсөө нуучихсан байснаа гэнэт олов.
мөн бэрх ээ, нас явна гэж. зарим нэг нь бөөрнөөсөө зөөлрөөд. жаахан түүхий шахам авсан нь зөвдөж. тэгээд л улайлгах гэж битүү саванд хийгээд тэр чигээр мартжээ, зайлуул, уг нь сэтгэл нь аж ахуйч юмсанж. гэхдээ байна аа... таануудад байшдэ... зөөлрөөд, муудахын өмнөхөн очсон помидоор гоё амттай санагддаггүй юу? бөөрнөөс нь зөөлхөн хазаж нүхэлсхийгээд доторх эд баялгийг нь сорно шүү дээ..., ай нэг насны жаргал юмаа, тэр мөч бол. би помидооронд их дуртай. хил милээр нь хусах хзсэлтэй, ер нь бол. даанч дэвшлийнх гэх нь хүртэл амтгүй санагддаг болсон байна, эх оронд мэнн байгаа нь.
скаи-н урд ногооны зах гарсан байдаг шүү. өмнөговийнх гээд царай муутай, үрэл шиг жижигхэн помидоорнууд. дотор нь гол "зөөлөн биет хэсэг" нь байгаа эсэх нь эргэлзээтэй. авч үзнэ ээ. тэгээд дөнгөж саяхан мөнөөх нуусан помидоорыг хэрчээд, олиивийн тосонд хуурмар болоод бяслаг нэмээд идсэнэрхүү юм хийхийм хуна /сармисаар амталдышү, миний хүүхдүүд ээ/

гэж занан суугаа намрын налгар харагдах атлаа жихүүн салхитай өдрийн мэндийг хүргэе ээ. Бат-Үүлд ажлыг нь зааварлаад ойрд жаал жуул завгүй байлаа.
зиа ингээд сүүлийн хэдэн жилийн сонин сайхнаас:
・ төрсөн өдрөөр авсан цэцэгс 10 дах хоног дээрээ. гуравны нэг нь энэ өдрийг үзэлгүй чадхийжээ... гэхээр би бас сайн арчилсан байгааздэ.
・ магтаад байхаар сагсаганаад хоолорхуу юмыг зуурч алджийнаа... яана аа, энэ чигээр тогооч болчуул. "peephole" гээд гуанз нээцэн байх нь байшд. нэг гэм нь өег биш л хоол байна байх даа. амнаас унах шахсан... хоолойгоор давамгүй... шавхай шиг... гэх мэт үнэлгээтэй. хөөрхий миний өнгөт нүдэт,эрээн хамарт дүү хэлдэгсэн, "хундагын хоол заримдаа гоё, даанч идэнгүүтээ өлсөөд байдын..". заримдаа чихшик, муу эрээн хамарт. хоолныхоо дараа заавал варээньтэй талх иддийм байжийж!! ... үэхэхэхэ... мань нь угаас "монгол ардын" хоолонд муу
・ ойрын 5 жилийн төлөвлөгөө гаргасан:
       бясалгалд суух (зиа энэ мөдгүй болсоон, ирэх хавраас наашгүй),
       буудлагын клубт очиж үзэх (хаа ч байдын...сураг нь толгойт хавьцаа.. дэндүү холымаа) 
       эртүүд харсан гутлыг зззззззааваллллллл өөрийн болгож авах (халтуур олж хийж мөнгөжих)
       дээл оёж өгсөн хөлсөө олж авах, торго авахад тавьсан өрөө төлөх (товч шилбийг нь хүртэл чанга хадаж өгөөд байхад...муу чоно)
       битүү чанагч авах (төрсөн цагаасаа хойш л мөрөөдлөө... иймиймгүй болоод маний хоол муум байшд)
       эвдлүүлсэн блээндрээ төлүүлж авах (уг нь өөрөө гардан эвдэлсийм, маинд контроол хийгээд төлүүлэхээр болсон)
       эелдэг зөөлөн, наалинхай болох (энэ ч амархоон... тээ?)
нэг иймэрхүү.
аа бас үсээ засуулах. өрөвдүүлэх гээд навсайж нурмайгаад явсан, тоож эвийлэх ч хүн алга.

зиа... өөр чэнн...
цонхоор харжий зогсох нь ээ байшү, манай үүгээр өдөртөө бараг мянгаад жирэмсэн ээжүүд, ээж болох гэжийгаа залуу бүсгүйчүүд жаргалтай нь аргагүй гэдийлдэцгээгээд л... хөлхөлдөөд байдын. царай зүс ямар сайхан. зөвхөн манай үүгээр л ингэжийгаам чэнн монгол даяараа хэчнээн шинэ хүн ээжийнхээ гэдсэнд төрөхөө хүлээгээд хуруугаа хөхөөд хөвж яваа бол, монгол улс маань ч хүн ам нь өсөөд хөгжилд тун ойрхон байна аа хэмээн бахдан суух нь юутай эх орончсог.
гэсэн чэнн... энүүхэнд эрүүл мэндийн төв байдын байлээ л дээ, гэнэт санаж этр.

саяхан хөөрхөн хүнтэй муудалцаад, бөөн зодоон цохион, үсдэлцээн маажилцаан, цус нөж, нус нулимс, хөлс бөөс...үс ...сахал.
хөөрхөн хүн хэлэв:
- _₮энмё цүгжчпзфц"у?"гжүэаогру.. мэдүү!!
хундага хэлэв:
- мэдүү зэдүү гээд ярзалзаад байгаарай!
хөөрхөн хүн хэлэв:
- ... мэднэ үү!!
инээлтэй ч биш, хэрүүл зодоон ид дундаа явжийхад. эрч нь суларна биддэ. гүрийгээд хэлээ хазаж өнгөрөөд, их тэнгэрийн аман дах харшдаа очжийгаад санан санан чөлөөтэй инээж авсан. хөөрхөн хүний мээсэжээр ирүүлсэн уучлаарай-д нь хариу өгөөчгү, хохь нь шд. гэхдээ төрсөн өдрөөр цэцгийг нь авсаан, бас өрөвдөөд байхым.
ингээд ая дууны мэндчилгээ:

Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(хундага | )
2012-10-17 | 21:45
клубыг тодруулбал онгироол бичиж л таарна даа, одоохондоо мөрөөдөөл байжийна

эрүүл мэндийн төв үү... би эмнэлгийн үнэрээс айдын

Холбоос | |
(Зочин | )
2012-10-17 | 20:30
дөрөв зургаа ес дөрүү тавьдах нь байхдаа яахав дээ хэлээ гаргах

гэгээрциймчэн хёор дахь руу нь л явлаа буудлагын хөлөөв нь хаана байдгийн ??? /нэг нүдэээ дээшоо доошоо чухал болжийгаад асуув/

хуруугаа хөхөөд гэдсэндээ хийж эх орончсогоо улам ихээр батлахын чацуу эрүүл мэндийн төвийн ойрыг нь ашиглаач


Холбоос | |
(хундага | )
2012-09-30 | 23:56
3040
гүй яахуу, бэлгэнд дагуулвал авч болох л юм

Кээчүп
тинькхэн минь дээ

Холбоос | |
(Ketcup | )
2012-09-25 | 01:16
Garchig ni hurtel minii zaluu nas. Bi ch udah tusmaa amttai l da.

Холбоос | |
(3040 | )
2012-09-16 | 16:26
эдний шинэ цомог 9н сард гарна гэжийсэншш..яаасан бол..нээрэ харий байз

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)