|
|
тавих, тавиулах |
нэг шувуу дээр нь сууцан. матрын дээр. шувуу мухар ирмэгтэй, хавтгай, урт хошуутайм. матар, хүзүү гэхиймү, ар шил гэхиймү, тэр хавьцаанаа нэг хавхлаг шиг юмтайм. мөнөөх шувуу тэр рүү урт хошуугаа хийгээд матрын толгой, хүзүүн арьсны доогуур нааш цааш гүйлгээд цэвэрлээд байх болтойм. энэ үйлдлийг хэд хэд давтав. кадр солигдтол маний өмнө алгын чинээ том дэвхрэг. голио биш байсаан. ногоон өнгөтэй. дэвхрэг хэрнээ голио шиг нэхх бүдүүн сүүл шиг юм бөгсөн биеэс нь үргэлжлээд. ногоон өнгөтэй. "нулллль.. өвс ногооний шим сөл байдаг гэсэн тээ" гээд идэх санаатай байгаа болтой, би. хэнээс ч баталгаажуулж асуугаад байгаамб. тэгээд идлээ л дээ. сүүлийг нь. яг аспарагас. оросоор бол спаржа гэдийм байна. дэвхрэгний бөгсөн биеийн амтны талаар нэг иймэрхүү. урьд өдөр нь үзсэн хүүхэлдэйн кинон дээр матар гарах нь гарсымаа. зүүдэнд нөлөөлсөн эсэхийг мэдэхгүй.
сайхан байнаа, бараг бүх суваг дээр кино гарахым. нэг хэсгээ бодвол орчуулга нь ч айлгаж ичээгээд байхааргүй. заримдаа ч айлгаад, тэр нь аикьү шалгаад бас зугаатай байдымаа. экстриим, ай.
ингээд дэвхрэгний амтыг зүүдэндээ амталсан хүний хувиар хүүхдүүддээ нэг зүйлийг хэлчий. жолоо баригсад аа, коммьүникээшн үүсгэж сурцгаая аа. ийшээ орох бол энтлийнхаа дохиог чикчак хийлгэ ээ, тийшээ эргэх бол энтлийнхаа эгнээний жолоочид холын гэрлээрээ дохиод, нүүр амаа хөдөлгөөд, инээж ханиагаад гуйж сурцгаагаач ээ, зам тавиулсан бол аваарийнхаа гэрлийг асаагаад баярлаж талархаач ээ, урдуур нь дайрсан бол бас л аваариа асаагаад уучлаарай гээч ээ. ингээд сурчуул зам тавьсан нь ч сэтгэл амарч, ахин долоо тавьмаар болоод л, тавиулсан нь ч сэтгэл ханаад л, даян дэлхийд энхтайван, инээд хөөр цогцолно шүү дээ. гол нь тавих, тавиулах. энэ их сайхан ханамж шүү, миний хүүхдүүд ээ.
аваарийн гэрлээр коммьүникаацладгийг нэвтрүүлцгээе. нүүдэлчингээс суурьших гэж ядаж буй мануудад суурин газрын харилцаа дутаад байна. гэж бичингээ маний суусан таксины урдуур дохио юугүй дайран орсон тэрэг хэдэн метрийн дараа хүн авахаар замын голд зогсож баахан түгжрээ үүсгэхтэй зэрэгцэн жолооч хархүү чигнаалаа орилуулахуй дор өтгөрч зунгааралдсан холэстэриинтэй цусанд мэнн адреналин ихээр ялгарснаас авсан сэрлийг дарах гэж үйлээ үзэн сууна.
машаантай болж, чигнаалаа орилуулахымсан, тавьж, тавиулахымсан түй чоорт. мэдээж зам шдэ, том хүний муухай юм бодовзэй, миний хүүхдүүд ээ.
|
|