|
|
-в-нүүд |
маний дургүйг тэсвэрлэшгүй ихээр хүргэсний учир нисдэг хүн үүдэн хоёр шүдээ хуга цохиулав. хожим үзүүлж эркээтлэх зорилгоор зургийг авч бичлэг хүртэл хийв. энэ үед цохилт даалгүй ухаангүй хэвтжийсан тул хэл нь бултайсан байв. энэхүү гэмтлийн улмаас тэрээр эмнэлгийн тусламж авахаар явав.
хөөрхөн хүн арьсан бөмбөгийг араас нь алгадах дугуйланд очиж үзэв. тэрээр ихэд хөөрч догдолсон нь илт бөгөөд "үндэсний зогсолт" гээчийг хийж үзүүлэнгээ хонгилийн өрөөгөөр нааш цааш өрөөлдөн үсрэх нь хөөрхөн байсан тул баясав. гэвч хуруу гар нь эвдэрч муухай болох магадлал өндөр тухай хатуу сануулав. энэ үед өөрийнхөө, бөмбөгтэй спортоос айдаг гэдгээ сайн нууцалж чадав.
5 давхарын хөгшин харым хаалга тогшив. тэрээр өгүүлрүүн "эгч ээ... дүү нь..." гэх нь эгдүүцэл төрүүлээд бэрх тул "за за ах аа.." гэж сүүлийн нэр үгийг чангаар хашгиран хаалгаа хүчтэй хаахдаа хуруугаа хавчив. хавдав. хөхөв. улам хавдав.
ногоо нөөцөлж хүнсний асуудлыг сайжруулахаар шийдэв. сонгиныг олон хилээр авав. тал нь голдоо хөлдөж муудсан байв, түй чоорт. Фрискагийн талхтай идэхээр сонгинын шөл хийх асуудлыг нааштай шийдэхээр холбогдох талуудтай ярилцахаар болов.
хэрэггүй новшоо ухаж, ялгаж хаяхаар шийдсэн боловчиг уранхай торноос бусдыг буцаан далдхийв. уг торны бөөрөн дээр "thank you" гэж бичээстэй, шар өнгөтэй байв.
орос суваг үзсээр хэлний мэдлэг эрс дээшлэв. аххх ты дрянь, ахх ты сволоч, сукин ты сын, ой ты зайчик мой гэх мэтийг диваны гадар урж хумсны загатнаагаа гаргах мууранд баруун солгойгүй урсгадаг болов. ёо за явахгүй нь ээ, энэ -в. 23 дээр гардаг, comedy womanы хэдэн хүүхэн, бас 23 дээр гардаг дуэт имени чехова, 30 дээр гардаг женская лига-парни, деньги и любовь-д ороод хэрэг алга. ойлгохгүй чигсэн дээрх хараалуудаа сонсдож магад гээл мангайгаал инээгээл... яг тэнэг ээ. таануудынх дээр хэд дээр гарчийна? японы о-вараи-г санажийшү, чикшоо.
аа тэхх, өнөөдрөөс японы кино өдрүүд өргөө-2-т эхэлнэ. үзмээр кино 2 байлээ. эртүүд франц хэлтэй орнуудынхыг эхний 2 өдрийнхийг бүгдийг нь үзсэн байшд, мань нь. гайхамшиг л юм даа.
|
|