PEEPHOLE
2012-02-13 11:51
A:бичүүлсэн эзэн нь уншихгүй дэмий үгс
Сэтгэгдэл(9)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 1153 удаа
хоолой хөндүүр. халуун 38.4 хүрэв.
ээжид "гучин найм хагас өнгөрөөд.." гэж амьсгаадаж хэлж үзүүлж мүзүүлсэн шикк.

дээр нэг иймийм сонсжийсийм, "эмэгтэй хүний өрөөсөн ээмэг нь алга болвол амьдралд нь байсан/?/, байгаа хэн нэг эрэгтэй хүнтэй элдэв холбоо тасардаг" гэж.

зураг. 159
зургийн тайлбар: зүүн гар талаас нэг буюу баруун гар талаас гурав дах ээмгийн өрөөсөн олон жилийн өмнө алга болсон бөгөөд
зүүн гар талаас хоёр дах буюу баруун гар талаас хоёр дах ээмэг бол хосоороо байгаа.
зүүн гар талаас гурав дах буюу баруун гар талаас нэг дэх нь 0,3-ын харандааны үзүүр. ээмэгний том жижгийг харьцуулж ашиглана уу.

зүүн талын дэлдэн маань хоёр нүхтэй.
эхний байнгын, албан ёсны нүхийг манийг 5-6 настай байхад эгч маань балын харандааны үзүүрийг бэрээтгээр үзүүрлэж хурцалсан тусгай зэвсэгээр цоолж гаргасан бөгөөд тэрүүгээр нэг балын харандаа үзүүрлэсэн модны үртэс, хугарсан бал, эгчийн балтай гараа арчсан халтар алчуур, нэг хашааны цөөн айлын үеийн хэдэн нусгай охид байжилээ. тэдний заримын чих нь ч маний нэг адил манай эгчийн гараар цоорсымдаг.
эхлээд баруун чихийг цоолох гэж оролдоод өвдөж мургинасан манийг эгч маань тийрч унаган дэвслэхэд дэлдэнгийн мэнн зузааны талд нь хүртэл шаагдсан байсан харандааны үзүүр тас хийн хугарч харин би ухаангүй тэрийн гулдайж... тэгээд тэрүүхэндээ хөөрхөн хар толботой болсым. хожим доохно нь цоолсон.
зүүн чихийг цоолохын өмнө ухаан алдаж гулдайсан манийг хүйтэн ус цацан сэрээж, ахиад мургинавал алахаас наагуур юм болох тухай хатуу анхааруулсан тул шүд зуун тэвчсэн санагдана.
зүүн дэлдэнгийн дараагийн нүхийг "шилжилтийн насны", бичил "паблик энэми"лэг гэж нэрлэж болох үедээ өөрийн гараар, 9-р ангидаа, химийн Оюунчимэг багшийн цаг дээр цоолж гаргасан түүхтэйм.
0,5-ын харандаагаар. их дэвшилтэт тэхэнлоог. гар мар ч бохирдож амжаагүй. пүшшшшьт гээл орцон санагддым. лавтай өвдөж мургинаж, тэрийж гулдайж унаагүймдаг.
тэгээд тэр нүхэнд доод талын нүхэнд зүүсэнтэй ижил өнгийн шигтгээ зүүхээр ихэд чармайн зүтгэжийж биеллийг олоод, бузгай ээс амьтан өглөөний ярианд жагсаад бамбайн зогстол алгебрийн хичээл заадаг, ааваас минь өөрцгүй багш хажууд ирээд мөнөөх гангарааг олж харсан бололтой "миний охион.. чи ийм байвал чамайг ийм л хөвгүүд сонирхоно доо" гэж шивнэжийж билээ. ичих аядаад авлуу яалаа, төдөлгүй ахиад зүүхдээ алгебрийн хичээлийн цагаас зөрүүлдэг болсон байж магад. яагаад гэвэл тэр нүх одоо болтол байсаар байдгаар барахгүй, эртүүд ээмэг шургуулж үзтэл хэвийн ашиглалтыг хангахуйц байсан билээ.
иймийн тул дээрх зурагны зүүн гар талаас нэг дэх ээмгийг "паблик энэми"лэг нүхэнд зүүсэн ба доор нь хултай айрагны дүрс бүхий алтан ээмэг, наадамд түрүүлсэн хонгор морины цойлж буй дүрстэй титан ээмэг, нисэж буй ээнжэл зэргийг хольж солин зүүсээр энэ хэд хоногийг авав.
гэтэл.. тэгтэл.. энэ хэд хоногт "паблик энэми"-г хоёр удаа гээж, бас хоёр удаа эгүүлэн олов. энэ өгүүлбэрийг бичкээлллл... халуурах ч бас золигийн эдиймаа, хадууруулаад

баярлалаа, баяртай - гуншаа, сөөнгө хоолойгоор, асар цоглогоор

Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(хундага | )
2012-02-27 | 13:43
3040
яахав зайлуул, цайвар биш л царайтай байсым болохоор тэгсийм байгааз. дээд ангийнхний л өгсөн нэр шдэ.

тэр харандаагаар цоолдог нээрээ баалдаг тээ кк, их л бохир хийдэг байсан байж таарна. тэгээд цоолонгуутаа шаар маар хийчнээ бас.

буудуулж үзэхиймсан, одоо ямар баруун чихэндээ нэмж цоололтой биш

зочин
цооролт биш ээ, цоололт.
удаан хэвтэхээр нуруу нь цоордым гэнэлээшүү. байрлалаа сайн сольжийх хэрэгтэй.

э
хаха, замын цагдаад нэг цоолуулах нь ч цоолуулсаан. эвгүй л байдын.
дараа нь цоолуулахгүй аргалаад байж сурсан. зарим нь хайчилдын, их элдэвтэйййй.
аймаарын.

Холбоос | |
(е (зочин) | )
2012-02-26 | 23:51
-ёоооо, би цоолуулчлаашдээ
- хэнд?
-замын цагдаад

Холбоос | |
(Зочин | )
2012-02-26 | 18:40
Яасан олон янз бүрийн цооролтуудын талаар энд олон бүсгүйчүүд ярилцаж байх юм бэ дээ. хэлээ гаргах

Холбоос | |
(3040 | )
2012-02-26 | 15:28
Аймар нэрлэхиймаа. Нүүрс үү ккк

Эхнийх ээжийн дүүгийн эхнэрээр. Овдог дээр н харандаагаар. 3аад сар баалдаг
Дараагийх дэлгүүрийн жорлонд найз охиноороо буудуулдаг. Баалалгүй эдгэсэн
Одоо дахаад цоолноо.

Холбоос | |
(хундага | )
2012-02-24 | 23:38
3040
эхний жил "нүүрс Насаа" ч билүү, нэг дөрвөд багш заадаг байсын, маш гоё заадаг.
Оюунчимэг багш ч химийн цагийг балласан даа, хөөрхий.

хаана? хэнээр? хэрхэн?

Холбоос | |
(3040 | )
2012-02-23 | 18:40
химийн Оюунчимэг үү... хаха

бичгсэн хэнээр хаана хаанаа хэрхэн цоолуулсныга санадаг аа

Холбоос | |
(хундага | )
2012-02-20 | 11:23
поют
ыхбө шёу,н чз"у шчз?%уохөйлөр

Фриска
эрчүүд алга болж амжаагүй байхад дараагийнх нь гарч ирдэг гэсэн үг
гэж Нууч тобчоонд бичжээ.
халуурах чэнн тамым байна

Холбоос | |
(Friska | )
2012-02-18 | 12:38
Minii eemegnuud dandaa hosooroo alga boldog bsiishd, teheer yugsen ug uu. Haluurna gdg chin sain:p

Холбоос | |
(Poiuyt (зочин) | )
2012-02-18 | 10:04
Haniadaa hurdan edgeegeeche.

Холбоос | |
Сэтгэгдэл бичих