|
|
2. 28 |
унтангаа толгойн өвчинтэй тэмцэх нь хэнийг, хэрхэн зүүдлэхэд огтхон ч нөлөөлдөггүйг баталсан нэгэн сайхан өглөө байвай. эдгэдэггүй муухай ханиад байна. гэхдээ хаа нэг ханиах нь таатай чүмчик сонин мэдрэмж гальт төрөх нь юуных вэ.
цаг гаруйн өмнөхөн анхны хайрын эзэнтэй эелдэг үгс солилцов. утсаар. заа..баярлалаа.., баяртай.., заа.. гэх мэт. утсаа аядуухан тасалж ширээн дээр зөөлөн тавьж этр. зөөлөн тавих гэнүүдэ?!?! -- цочлоошд. зиа тэр цочоон яахуу.
эртүүд бас уулзахдаа маний мятаршгүй зүтгэлийн ачаар асар найрсаг байдалд болж өнгөрсөн G2 уулзалтыг хажуунаас ажиглагсдад зарим нэг эндүү ташаа бодол төрүүлэн алдсан нь маний цээжний гүнээс ундраад байсан инээмсэглэлийн уршиг билээ. инээд алдана гэж тэрийг л хэлдэг байх. эр эмийн биш, эр эм байлцсан улсын биш, нэг тийм харилцаа эр эмийн хооронд үүсэхэд түүнийг наанадаж найрсаг, цаанадаж нөхөрсөг, бүүр цаанадаж найзархаг гэж нэрлэдэг буйза. ийм л харилцааг аль 80 жилийн өмнө санал болгоод бүтэлгүйтсээр өнөөг хүрсэн нь харамсалтай ч огт оргүй байснаас хожим ч гэсэн үүсгээд авсан нь юутай сайшаалтай. эм хүний 13 мэх гэж байдаг бол түүний дээтлаасаа 2, баруунтлаасаа 5 дахийг нь хэрэглэж, хэрэгжүүлсэн өөрөөрөө бахархах нь зүй ёсны билээ. эхний үр дүн нь өнөөдрийн үүрэн цахилгаан холбоогоор харилцсан найрсаг хөөрөлдөөнөөр илрэвэй.
санаанд багтаад байгаа хэрнээ хийж гүйцээгээгүй нэг зүйл байгаад байхаар түүндээ ихээхэн уягддаг болтойм. лав маний хувьд. ингээд нэг санаа амрав. юутай ч эхний алхмын хувьд. - хүнтэй болжийнү? - гүっ - гутлаа чирснийг нь... бла блэ бло..? - зъа тимммэ.. л гэлээ. түүнд хүнд цохилт өгөх өдрийг улаанаар тэмдэглэсэн байгаа бөгөөд тэр өдрийг ирэнгүүт хэд хэд тонгоруулахаа мэдэхгүй жишим царайлах түүнийг өөр рүүгээ харуулахдаа хацарт нь зөөлөн хүрч, нүдийг нь удаан ширтэж үзүүлэв. маний дотор ч гэсэн чөтгөр хааяа үнэгчилдиймшд. гэхдээ би чэнн хүн нь их сайн хөөөөөн.
аа харин тэр "алдагдаад" байсан инээдний эзний учрыг хожим, аажуу уужуу хөөрөмз.
|
|