|
|
үз хя |
нүд улайсан хэвээр. гэдэг нь баруун нүдэнд хамаатай бөгөөд ханиадыг эхлүүлсэн зүүн нүд бага сага сайжралыг олж, одоо хаа нэг хорсонгуйхан аргахаас өөр шинж тэмдэг үлдсэнгүй. харин баруун нүд баруун доод буландаа цус алдалттай. дөрвөлжин нүдтэй, ай. нүдний ханиадны улайлт нь судас өргөссөнөөс биш цус алдалтаасым гэнэлээ шүү, миний хүүхдүүд ээ.
бүррр нэг хэрэг болгож номын дэлгүүрээр оров. урьд нь яасан ч сайхан дэлгүүр хэсдэг байсым, хэсэх тусам эрч хүч ороод л энд тэндхийн лангуу хэсч хаа юу хамгийн хямдхан байнав гээч зах зээлийн судалгаатай хамсруулан шооппинг хийхийн амтыг мэдэрсэн чихэрлэг өдрүүд мэнн. одоо залхуу хүрэхээс гадна удаан алхахаар өвдөгний нүдээр хатгуулаад байдаг болж, эмээ нь.
Өлзийтөгсийн "үзэхийн хязгаар"-г, Аюурзанын "шүгдэн"-тэй. үүнийг тохиолдуулан Аюурзанын "гурамсан роман"-ы дахин уншилтыг эхлүүлэв. "ном уншилт" гээчиймийн туузыг хайчлав. дотроо гурван хэсэгтэй. эхлээддддэ... заззз энэ яахуудэ.
"үзэхийн хязгаар"-ыг 70 хэддэх хуудас хүртэл уншсан нь өчдөрийн явдал бөгөөд энэ хүртэл лав Өлзийтөгсийн шүлгийг л уншмаарым гэсэн сэтгэгдэл төрөв. утга зохиолын тухай, яруу найргийн тухай, үхлийн тухай гэх мэт бичсэн нь толгой дохин дохин уншмаар.. болобчиг.. юу ч гэсэн дуустал нь уншинаа. гэхдээ энэ хүртэл, гэдэг нь 70 хэддэх хуудас хүртэл уншаад шдэ, бас олзтой. ямар эсээн дээр нь байв даа, сургуулийн тухай. сургуульд түүнийг баахан "нүд", "ам" хүлээж байдаг тухай, хэрэггүй баахан хичээл ордгийг хачирхаж боддог байсан тухай. харин би хэзээ ч тэгж бодож байгаагүйм байналээ. ийм олон дэмий хичээл яагаад ордогийм бол гэж. сурах ёстой л гэж, томчуулаас тулгаж байгааг хүлээж авах ёстой л гэж. тавигдсан нөхцөл байдлыг хүлээж авах, түүнд нийцэх, нэгдэх, зохицох, тэр дунд бушуухан өөрийн "оромжийг" бэлдэж аваад, цойлж тодордоггүйм гэхэд доош орж доройтолгүй, ядаж л нормальдаад байжийхийг зөн совингоороо урьдчилдаг болтойм. амьдрал дээр чиг мөн нэг тиймэрхүү. хязгаарлагдмал, гарцаагүй "сонголт"-ыг зөвтгөхөөр бушуулдаг гэх үү дээ. өрөвдлийн. эргэн тойронд байх хүмсийг үл тоож, бүгдийг нь үзэн ядахгүйн төлөө тэдний бодож сэтгэж буй, санаж сэрж буй, үйлдэж хийж буйгаас хайгаад олдохгүй бол ядаж л царай зүсээс нь, өмсөж зүүж байгаагаас нь өлгөөд авчих зүйл хайдагтай ойролцоо. нэгэнт л дунд нь орчихсон учраас. орохгүй бол болохгүй байдалд орчихсон учраас. нэхх л их орох гарах тухай. заавал үл тоож, үзэн ядах ч ямар хэрэгтэйн, үэхэхэ. зүгээр л харилцан хал балгүйгээр зэрэгцэн оршихын тулд гэж орчуулан уншчинэз. ямар нэг эерэг үнэлэлт, дүгнэлт гаргаж, харилцаанд эвтэй байдал үүсгэхийн тулд гэж чиг орчуулж болно.
хөөрхөн хүмсийн хиргүй нүдийг харж баясах, дарс шимэх, нисэх хүчний хамт стратеги боловсруулах, ном унших, сонирхолтой эрхэмтэй хууч хөөрөх, кино үзэх, найз хүүхэнтэй хов жив шуугиулах ... аа бас хүмсийг "дээрэлхэх" гэх мэтийг яг гардан үйлдэж буйгаас бусад цаг мөчид амьдрал гэв гэнэт асар уйтгартай мэт санагдах нь гаслантай. заримдаа бүр юу ч сонин биш, энэ хорвоод юу ч боллоо шинэ биш, сонирхолтой биш санагдахым. ямар ч зөөлөн нүдийг хараад, түүнд тусах өөрийгөө тольдоод утгагүй бодогдохым. амьдралыг таниад мэдчихсийм шиг, ахиад шинэ содон, сонин, тайлагдаагүй зүйл юу ч үлдээгүйм шиг. үзэж харахын туйлд, хязгаарт хүрчихсийм шиг. цээжний хөндийд нэг их тосорхог зүйл хурчихаад, бэлбэгнээд байгаа мэт, нэг тийм балай муухай. зүгээр нэг хөнгөн гунигаас тэс өөр. зүгээр нэг хаврын синдромоос огт өөр. юу ч хийх хүсэл төрөхгүй, урам зориг үгүй.
ингэхээрээ хүмс улс төр рүү ордог байх. гээлү... үэхэхэ.
өглөө гарахдаа нөгөө "үзэхийн хязгаар"-аа уутлаад гарчижээ, зайлуул. цалин авдаг газраасаа цаг хумсалж унших санаатай байсан болтойм. сатаарах гэж көөмөн үзэж таржийнаа. маний хийх зарим үйлдэл маниас хамаарахаа ч больжээ, түй чоорт. үзэхийн хязгаар гэдэг нь үхэх-ийг төвдийн "я.цэвэлийн толь" дээр бичсэн тайлбар гэнэ шүү.
|
|