бүдүүн гахайн тухай бас нэг муу дүгнэлт олж сонсов.
тээр жилийн хавар өрөөнд нь хамт суужийсан хүн "бүдүүн гахай ч хүн мурихдаа гаргуун даа.." маягийн зүйлийг уг гахайнх нь нүүрэн дээр хэлжийсан ч шиг санагдавч яг хэн хэлснийг нь бодоод бодоод олсонгүй. арай ч хуншгүй загнахгүй байлгүй хэмээн итгэл найдварын цогийг маналзуулан суугаа нь өөр зуурах зүйл үлдээгүйнх буйза.
одоо болтол зүүдэнд үзэгдэж, сэтгэлд хоргодсон өнөөх гутлыг өөр хүн аваагүй буйза.
мөдхөн автуусанд сууж дасах буйза.
түүнийг бүрэн уучилж чадаагүйгээ мэдсэнээс хойш уучлах гэж хичээх буйза.
элдвээр гоёж чимсэн неон ногоон шар өнгийн урт хумстай, ороож гоёсон хөвсгөр үстэй, гялгар хувцастай, оо шунхтай, эгэлгүй ганган сараа өгүүлрүүн "амьдрал эгэлллль тусмаа сайханнн..", улаан аягатай цагаан будааг мөнөөх ганган хумстай гараар дээш өргөн тодотгох нь сакүра хэмээх цагаан будаа ажээ. түүнийг хүссэн хэмжээгээр авч идэх өдөр ойрхон буйза.
би бээр лхагваагийн өслгөлөнг тэсвэр хатуужилтайгаар давах буйза.
хайрцагласан олон новшоо янзлах өдөр нэгэн цагт ирэх буйза.
зъа, тэр яахуу. уусан сонин амтат, үнэрт цайнууд нарынхаа тухай зураг хөрөгтэй оруулчуул алмас алаад идчихийм болуу, идэхийнхээ оронд өөхлөг хэсгээс хэд хэд цөм хазаад өгөөсэй билээ, боловсролын блог дунд яаж галзуурах чэнн энэв гээд. шинэ тутам залуу үед сургамжтайм даа, бараа зүсийг нь наана нь мэдээд авчуул холуур тойроод, тээ.
үүе тэд аигүү уншдаг.
эртүүд нэг газар очиж үзсийн. хүнс тэжээлийн эерэг боловсрол олгох товчоо. товчооны тэргүүний сонин амт үнэртэй цай ууж болкүй гэхтэй зэрэгцэн дотор муухайрч ухаан балартан унаад сая л сэргээд суужийна.
хүүхдүүд дуу хууртай байцгаа, бүү гутарцгаа
бүх зүйл болдгоороо эсвэл боджийгаагаар чэнн болох буйза