PEEPHOLE
2007-12-09 00:45
A:教訓なので...保存版に決定
Сэтгэгдэл(23)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 1263 удаа

чи өөдгүй...

юм даа. дэндүү өөдгүй юм. мэддэг бүх муу үгээрээ чамайг зүхмээр, тааралдсан болгонд газар дор ортол чинь муу хэлмээр, үзэн ядмаар... санагдавч энэ нь чамайг бодох, чамайг санаж хүсэх, чамаар хайрлуулахсан гэж мөрөөдөх сэтгэлийн минь хажууд хумхийн тоосны ширхэгээс ч өчүүхэн юм даа. гашуун боловч дэндүү үнэн. өчүүхэн хийгээд үлэмжийг “би” хэмээх жинлүүрийн хоёр тавганд тавиулж, жинлүүрийн нурууг газар шүргэтэл нь хазайлгаж чадсан чи өөдгүй юм. өөдгүй чамд сэтгэлээ өгсөн би өөдлөхгүй байна. ийм арчаагүй би ч өөдгүй юм уу. үгүй ээ, би биш, чи өөдгүй. ингэж бодсон нь амар юм.

горь тасрах...

болов уу гэж зөндөө удаан хүлээлээ. чамд өгсөн гэж бодож байгаа бүхнийхээ хариуг ирнэ гэж горьдохоо болихсон гэж хэчнээн эрмэлзэв. хувь заяа биднийг учруулсан, хагацаасан, тийм болохоор түүнийгээ төлөх байх гэж хий горьдохоо болихсон гэж хэчнээн зүтгэв. өөр нэгний гарыг дэрлэхдээ чамайг хормын төдий мартана гэж горьдохоо болихсон гэж хэчнээн хичээв. бүх зүтгэл талаар болох нь гаслантай. найдвар биш горь гэдэг нь уйтай. энэ гасланг, энэ уйг үгүй болно гэсэн өөр нэг горь бас тасрахгүй байна. гуйя, таслаад өгөөч, энэ бүх горийг. ядаж аль нэгийг нь. гэхдээ..

итгэмээр,..

найдмаар байна даа. чиний надад хэлсэн бүхэн үнэн гэж, чи бид хоёрын мөрөөдсөн бүхэн хий хоосон биш гэж, чиний сэтгэлд намайг гэх хавчуухан булан төдий зай байгаа гэж, надаас хойш чи хэн нэгэнд татагдаагүй гэж, надтай л харьцуулж бүсгүйчүүдийг хардаг гэж, намайг байсан болоосой хэмээн хэн нэгнийг тэвэрдэг гэж, намайг бодохдоо зүрх чинь бачуурч шаналдаг гэж, надгүй болохоор чамд зовлонтой байгаа гэж, чамайг надад эргэж ирнэ гэж, ирэхдээ бүрмөсөн минийх болно гэж. тэр цагт би бас бүрмөсөн чинийх болно гэж. ингэж итгэмээр, найдмаар байна. яг одоо надад байгаа шулуухан, зурвасхан гэрэл энэ. битгий бөхөөгөөрэй, үүнийг.

нэмээд бас...

мөрөөддөг өө. инээдэмтэй санагдаж болох ч ингэхдээ би жаргалтай байдаг аа. намайг гэхэд чинь үнэрхэж тунина даа гэж, наашаа гэхэд чинь нүүр огт өгөхгүй дээ гэж, нэлээн гуйлгуулж байж инээмсэглэнэ дээ гэж, чамайг огт санаагүй юм шиг, чамд огт гомдоогүй юм шиг ихэрхэнэ дээ гэж, чамаас цаадахтай нь учирчихсан хэмээн цаашлуулна даа гэж, цаашаа эргэхэд чинь татаж авчраад үнсэнэ дээ гэж, цурхирч уйлж цээжээ онгойлгоно доо гэж, мэдээж чиний нулимсны шорвог эсэхийг ч магадлана даа гэж, тэгээд үүр цайтал чанга тэвэрнэ дээ гэж, тэр хооронд завсар чөлөөгүй ярина даа гэж...

гэвч...

...


Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(Зочин | )
2011-09-13 | 03:36
санаа зовох

Холбоос | |
(Зочин | )
2010-12-27 | 16:20
いつ読んでも感動するよ!
この恋はもう過去の出来事になったことでしょう тэврэлт

Холбоос | |
(Зочин | )
2010-06-29 | 10:45
гуниглах

Холбоос | |
(Зочин | )
2010-04-30 | 17:36
Yamar hund bichsen yum bol doo, huurhii.Ingej hairluulj bdag aztai hun umaa тэврэлт

Холбоос | |
(Зочин | )
2009-01-07 | 14:38
sad

Холбоос | |
(ketchup (зочин) | )
2008-12-23 | 11:54
сайхан айраг л уухсан. big grin

...чимчигнэсээээн алтан нааамрын өнгөиймаа...


Холбоос | |
(хундага | )
2008-12-23 | 11:08
миний хувьд эхнийх нь цаанаасаа л, байгалийнхаараа, мэдээжийн юм шиг, хэлэх л хүндээ хэлэх л "ёстойгоороо" хэлсэн үгс байв.

хоёр дах нь... нннн..

Холбоос | |
(ketchup | )
2008-12-22 | 19:33
сэтгэгдэлд биш бичлэгт тэнд биш энд сэтгэгдлээ үлдээв. тэнд нэг л аймээр.

би ч бусдын л адил анх удаа ... би чамд хайртай ... гэдэг үгийг өөрөө өөрөөсөө харамлан байж өөрөө өөртөө эргэлзэн байж өөрөө өөрийгөө чагнан байж арайхийн амнаасаа унагасансан. хэдий зүрх сэтгэлээс минь гарсан ч гэлээ магадгүй өөрийнхөө амнаас анх удаа сонсож байгаа болоод тэр үү нэг л хиймэл мэт тэртээ алсад сонсогдож билээ. эмэгтэй хүний өвөрт анх орж байх шиг айдастай бас эргэлзээтэй тэр мэдрэмжийг тэр л үед дахиад амссан. одоо бол энэ гурван үг дотно санагдаж байна. одоо бол эргэлзэлгүйгээр зоригтойгоор хэлнэ.
тиймээ би чамдаа хайртай.

Холбоос | |
(хундага | )
2008-12-22 | 16:54
ээ базарваань

бичлэгт биш сэтгэгдэлд сэтгэгдэл үлдээх байсныг чинь мэдсэн бол санал болгож домбоорохгүй байлаа ккк

Холбоос | |
(өнкрүүш бишээ кээчүп (зочин) | )
2008-12-22 | 16:36
орж уншив. аюулыг хамгаалахын гар хөл шургалсан ч байх шиг, үздэг хардаг нөхдүүд, бариа засалчууд овоорсон ч байх шиг сэжиг бүхий захидал байна лээ. айгаад сэтгэгдэл ч үлдээсэнгүй. кк.

Холбоос | |
(хундага | )
2008-12-22 | 09:32
ийм асуудал дээр бол хүүхэд шахуумшд ккк

голохгүй бол эхнийх нь энд:
http://hundaga.blogmn.net/4637/


Холбоос | |
(ketchup (зочин) | )
2008-12-22 | 01:21
блогийн нүүрэн дээр санаандгүй сонгосон гэдэг хэсэг дээр хамгийн эхэнд байхаар нь ороод ирлээ.

нэмээд бас мөрөөддөгөөс... хойш зүрх хүчтэй цохилож уншлаа. хөөрхөн хүүхдэрхүү дүр сэтгэлд буув.


Холбоос | |
(Suugii hyy | )
2008-06-13 | 16:23
evii evii l ghees dee, tsag hugatsaa bolon zavgyi baih gedeg 2 sain emnees oor emchilgeegyi ed baina.

bas byyr sain bodoh gedeg emchilgee bgaa, ghdee eniig hiih ni ulam solioruulchih magadlal bdg tul hyn byrd tohirih emchilgee bish l dee.

Холбоос | |
(хундага | )
2008-04-21 | 12:13
чи эмээ уусан уу? 20 настан минь?

Холбоос | |
20 nastai hongorhon busguichuud (donika (зочин) | )
2008-04-21 | 11:47
20nastnuud uragshaa

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)