PEEPHOLE
2007-12-10 16:04
A:
Сэтгэгдэл(19)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 1031 удаа

дисконд явлаа, өнгөрсөн хагас сайнд. би бүжигчин хүн л дээ, ясны..бүр цусны ч гэж зарим нь намайг үнэлдийм. аль нь сайныг би мэдкү. аль сайных нь л юмдаг. би балчир багадаа маангадаж явлаа. маанга гэж мэдэх үү, хүүхдүүд ээ? мэдэхгүй дээ, та нар. “маанга” гэж хэлэхдээ “мангас ирнэ дээ” гэжийгаам шиг дуудахыг хориглоно, “иииййййй мангаа” гэжийгаам шиг хэлэхийг хориглоно. нэхх тийм гадаад дуудлагаар..хөнгөхөөн шиг “мааанга” гэж хэлнэ. хэлний угийн “-га” биш. тагнайн “га” шүү. тарпийзан өмд, палтфоором гутал, бие барьсан нийлэг цамц, мөр давсан тайрмал үс...тэгээд “мааанга”. өсвөр үедээ бэрээкдэж явлаа. “бэрээк” гэж мэдэх үү, хүүхдүүд ээ? зарим нь мэдэх байх аа. мэддэг нь чимээгүй байжийгаарай. энэ бэрээк бүжиг чинь монгол ардын “үелзүүр” бүжигнээс гаралтайм шүү дээ. хөл гарын үеийг үл тоомсорлон “үелзүүлнэ”. үе үе үсэрч бууж дал мөрөн дээрээ эргэлдэнэ. олуулаа тойрч зогсоод “үелзүүрээ” халдаана, бие биендээ. хамтдаа үелзэнэ. эрзээнэн улны чанарыг шалгаж, гутлын улыг эрзээн үнэрттэл нь шалтай үрэлцүүлэнгээ урсах мэт алхаж “үелзүүлнэ”. тэр үед манайд цэвэрлэгээний урлаг сайн хөгжөөгүй, шалны алчуур хэмээх таар болон шалны мод хэмээх урт иштэй Т үсгэн модноос өөр багаж хэрэгсэлгүй байсан тул бид бүжгийн хувцсандаа бээлийг нэмсийм. шалтай шууд харьцдаг хөдөлгөөн хийхэд гараа муухай болгохгүй гэж. зүгээр ч үгүй, цагаан бээлий шүү, хүүхдүүд ээ. пёоонэр байхдаа пёоонэрийн туг хамгаалах, бөмбөр нүдэх, дуут жагсаалын үзлэгт алхахдаа гангардаг байсан цагаан бээлийгээ бэрээкэндээ өмсдөг байлаа. зүгээр ч үгүй, оффцээр цагаан бээлий шүү дээ, хүүхдүүд ээ. бананан өмд, цагаан бээлий, эрзээнэн ултыг халсан хятад шаахай (шанхай кээт биш шүү, хүүхдүүд ээ), үндсэн тод өнгийн сул цамц...тэгээд “бэрээк”. зиа тэгээд миний хувьд бол, “цасан охины бүжиг“ (тасралтгүй 5 жил, 3, 4, 5, 6, 7-р ангиуддаа хийж байв. “7-р ангийн цасан охин”!!! ямрав?? хаха..зөнөг снегурочка  наасан) болон “баруун монгол ардын биелгээ” (тасралтгүй 3 жил, 5, 6, 7-р ангиуддаа биелж байв. Ойдов гэдэг хүүтэй хамтарч биелдэг байв. хөөрхөн нүдтэй хүү байв. өвдөглөн суусан чигээрээ хойшоогоо гэдийн хоёр мөрөөрөө тус бүр 2 удаа, нийт 3 сээт “газар цохих” нь миний гол ид шид байв. хаха..уян налархай айн?), мөн “залуучуудын заавал сурах 10 бүжиг” (би 11-ийг сурч, төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн байв. 11 дэх бүжгийн нэрийг би өөрөө өгсөн байв. энэ тухай дараа дурьдсу..хаха, санахгүй наасан) зэргийг албан хэрэглээндээ нэвтрүүлсэн юмаа..ийм л ясны, эсбөгөөс цусны бүжигчин хөөөн би. өсвөр наснаас идэр насанд шилжих явцдаа “ламбаада”, “салса” гэх мэт илт насанд хүрэгчдийн бүжгээр ч занимаальдаж амжсан толгой мөөн би. түүнчлэн бүжгээр олон ч удаа сургууль, хамт олны нүүрийг тахалж, ичих нүүрээ элгэндээ нааж, эрээ цээргүй аашилсныхаа үр шимээр бүжгийн салбарт гаргасан идэвх зүтгэлээ өндрөөр үнэлүүлэн, олон ч баярын бичиг, “талархал” хуудас, шаазан заан маан, шавран буга муга авчээлаа. ер нь нэг үгээр бол “ИРГЭН-БҮЖИГЧИН” гэсэн үг. эргэн тойрныхон маань ч ингэж үздэгийн, иргэний бусад мэргэжлийнхэн маань.

зиа, яриандаа эргэж оръё доо. “ИРГЭН-БҮЖИГЧИН” би вээр хагас сайн гэж нэрлэгддэг хэдий ч бүтэн сайнтай адил бүтэн амардаг болцон өдөр токиогийн тэхий голд байдаг (яг үнэндээ бол токиогийн тэхий гол молыг сайн мэдкү шд. мэдэхийг ч хүскү шд) роппонги гэдэг газар очлоо шд. трэинээс буугаад л эргэж буцаж тээнэгэлзэж тэнэгтэлгүй шууд “халуун элгэн нутаг” гэдэг нэртэй газар орсон. эднийх ч диско биш л дээ. гадуур нь бөөн эх нутгаа санасан хүмүүс..гадаадынхан..шар, хар, улаан, цагаан..шар мөртлөө цагаан, цагаан мөртлөө бор гэх мэт олон өнгөтэй. тэдний дундуур зүтгэсээр амжилттай орж явчив. нэхх том газар биш. аиириш паабыг 5 хуваасны нэгтэй тэнцэх хачин тэнэг жаахан зайд аиириш паабд ордогоос 10...за яахуу 11 дахин их хүн.. таван тивийн төлөөлөгчид пиг дүүрэн цугларцан..тэд эх дэлхийнхээ хувь заяаны тухайн ярилцана..иргэн-төлөөлөгчид..гэж дэмийрэх ч яахав, тэгээсэй л гэж хүсдийн шд. зиа тэгээд л хөгжим тачигнаж, ханан дээгүүр эрээн мяраан зураг жирэлзүүлж байсан тул “ИРГЭН-БҮЖИГЧИН” болох хүүхэн миний зүрх энд тэнд ойж бууж, валидоолоо ууя гээд ус гуйя гэтэл..гайгүй цэвэрхэн залуу (өмнө нь ирэхэд үс нь өөр засалттай байсан шд, бас эрүүндээ сөөвгөр сахалгүй байсан шд) 1000 энээр энийг солий л доо гээд балга “улаан устай” үрүүнк заажээна. шууд солицон. тэгээд л валидоолоо уугаад л тайвшраад л эргэн тойрноо хараад л ийш тийшээ сортогоноод л хэнгэрэг доргиох хөгжмийн хэмнэлээр цээжин бие болон цээжин бус биеийг хөдөлгөмөр аядаад л аажим аажмаар булуугаа халаах гээд л энхэл донхолтой биеэ савчуулаад л байжийтал..ээ бүү үзэгд..батгэрэлчимэгдолгорсүрэнчулуун минь..нүдний минь өмнө нэгэн япон хүүхэн нэгэн цагаан биш, шар биш, улаан биш өнгөтэй арьс бүхий эртэй хүзүү сээр, ууц нуруу, хөл гар, нүд шүд, ам хамар, тавхай таваг, арьс өнгөөрөө орооцолдон ороолдон байхуйд гэнэт миний “ИРГЭН-БҮЖИГЧИН” -ий идэвх шууд өдөөгдөн сэргээгдэн хатгагдан...улмаар...за дараа үргэлжлүүлье. одоо харилаа.

гэснээс “ИРГЭН-БҮЖИГЧИН”-нд таарах гоё зураг өгсөн хүнийг юу яаашү.


Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
ataarahtal ni awaad haychihsan baihaar ni l (g84 | )
2007-12-11 | 15:19
anai oird shawaigaa hanatal huruugaa chiltel bichih ym oldohgvi demii l dain zarlaj ta nohdvvdiin dur durgvig zereg hvrgej ywna daa

yasan pal geel ywchaagvi biz dee, ta bol sandalaasaa bosood l neg bvten sons ergeel butsaj buuhdaa, ene muu nusgai hajuud bsan bol alahiimsaaan geel tegjaagaa biz deee, gariin huruunaas ehleed tohoi mor damjisan breek daansiinhaa hodolgooniig neg hiigeel uuraa gargachihdag hvmvvstei, bi yu yrih bilee dee....
ta irgen bvjigchin bhad bi irgen bvdregch shvvdee... hvmvvs magtatsan baihaar ni hor hvreed albaar mai chi gejiigaad bichitsiimaa....
za odoo namaig ystoi zoduul zod

boldoggvi jaalaas

Холбоос | |
(yuki | )
2007-12-11 | 12:59
Шившигтэй Рхиа


Холбоос | |
(рхиа | )
2007-12-11 | 12:31
оо, хун дооглох гсн чин нэрээ дээр дооргуй бичээд..шившигти юм боллоо doh

Холбоос | |
(рхиа | )
2007-12-11 | 12:30
yho:d== гэнээ rolling on the floor рхиа

Холбоос | |
сэтгэгдэл (mongolxvv (зочин) | )
2007-12-11 | 12:10
хэхэхэххэхэ гарч маангадахаар явлааа yho:d==

Холбоос | |
(yuki | )
2007-12-11 | 12:10
84 андууурдгүймааа. гсн. хэхэхээ. 84 ч одоо алууулсааа drooling

Холбоос | |
(хундага | )
2007-12-11 | 12:02
84-өө, жаал аа, хаана бичихжээсан комээнтөө андуураад энд бичциймдээ?

Холбоос | |
(g84 | )
2007-12-11 | 10:52
medeh ch vgvil ym bna
suraggvi ym baijeej...

Холбоос | |
(yuki (зочин) | )
2007-12-11 | 08:43
Лагиймаа. Чи ч бүр язгуурын бүжигчин байлэээдээ.

Холбоос | |
Onoodriin ondorlogoos harahad gsn lol (T_T | )
2007-12-11 | 02:45
Oros foormiin omdnii dotor savan tavin heden jildee garahaargui ,sandal deer suuhaas durgui hurmeer induudlegtei,ider 9 ehleh hurtel omsoh yamaatai shaahai,karahmaal(odoonii ugaalgiin nuntgiig ajilgui bolgoh)-daj tsaviin tsagaan bolgoson shanhai,nud ruu unjtal urguulsan heseg usiig yalaa shumuulaas urgeej bui aduu shig zuun tiish ni shidleh,parleel angiin ohidiin nudnii harts nad ruu chigleed l,zavsarlagaanaar JA -r taarsan deed angiin tsarailag egch ohin-g Pedro bohior dailaad bas za za zovshoorloo geh hariu sonsood,gertee bas gert ni ochij 6 tugrug 56 mongonii olon shirhegtei bolgaar kompoot ideed l,bereek-n gants hoyor "HIT" hodolgoonoo diskoon deer gants minutiin zaitai davtamjtai hiigeed, 1,2 geheer dagaj jagsaj baigaa angijavuud 3,4 ... Huuhed nasand hurgej ogdog galt tereg hervee baidag bol gui ee mon hudlaa ugtei duu shuu!!!

Холбоос | |
Сэтгэгдэл (zochin (зочин) | )
2007-12-11 | 00:52
http://youtube.com/watch?v=wKpQkDZv-UI&feature=related

Холбоос | |
Сэтгэгдэл (mieon | )
2007-12-10 | 22:39
зад шоудаж биеийхээ шар усыг тараах ч схн шү. маргааш нь хүзүү л хөшчихөөд бдаг болохоос. иргэн бүжигчинд ямар зураг х/тэйн бвал илгэе.

Холбоос | |
Сэтгэгдэл (300-н блог | )
2007-12-10 | 21:17
хөөх бнчас бас иргэн хэнтэи хамт жоохон мааангаадсиин тэгүүл... тэгж ярихын бол бас... у..ан ма...й.... big grin

Холбоос | |
Сэтгэгдэл (хундага | )
2007-12-10 | 19:46
дa. тe. jё фр. сa. кo. пee. оg. уo... нa. гq. хg. өl. үv. сz. з... д . уй. э. ц. б. х. к. в. н. ик...
(товчилж бичив ← товчхон бичихийг андуураад наасссс)

Зассан: hundaga хэзээ: 2007-12-10 07:21

Холбоос | |
Сэтгэгдэл (rhia (зочин) | )
2007-12-10 | 19:31
нудэнд харагдтал бичихиймаа big grin

нуршуу бичхэд хамаг учир бгаамаа туулай-ок? winking

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)