PEEPHOLE
2016-08-18 21:36
A:аа донгосч л байхгүй юу
Сэтгэгдэл(2)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 288 удаа
барьж авч хийхийм байгаад, тэрнээс зугатаад ийш ороод ирчлээ, миний хүүхдүүд ээ.
гэдэг нь ялаа бариад, барианы шилэнд хийх тухайм бишшүдэ.
тэгтэл 10 жил болжийгаам байна, блогмн-н админтай танилцаад. дирол шиг том том цагаан шүдийг яралзтал инээхэд нь нүд нь шийвийгээд алга болчихдог тул мань мэт тэрхүү гялалзсан цагаан шүдний гэрэлд гялбан, гэдэргээ савж унахыг харж амжддаггүй бор хүү байжилээ. одоо томоооооооо бор залуу болсон шүү дээ. шүд нь гялалздаг хэвээр, нүд гялбадаг хэвээр.
багачууд таанууд сайхан наадаад, сайхан намаржкжийну? гэнэт сэрүүссэн нь аймаар чүмчик, аятай чүмчик. эмээ нь амраад чигаам шик, ажиллаад чигаам шик өнгөрөөлөө, энэ зуныг. санасныг бодвол аллерги арай гайгүй хөдөлж, аллергины эм, хамрын цацлага, нус нулимс арчих салпиитагны нөөцөд харьцангуй хэмнэлттэй байлаа.

шаржигнуур күлүүбийнхэн сард нэг шаржигнуулдаг байснаа сүүлийн үед 7 хоногт 1-2 шаржигнуулдаг болсноор барахгүй шаржигнуулахдаа хаалгаа онгорхой хаядаг нь мань мэт орж гарахдаа хаалганы зүг харж анзаараагүй дүр үзүүлкэж бөөн зовлон. тэд гэрэвших ёстойму, би гэрэвших ёстойму. архи, тамхины үнэр дээр нэмэгдээд захиалгын хоолны тийм ч таатай биш үнэр ханх тавьж, халамцуу шаржигнуурчдын дуу хадаж эхлэх нь 22 цаг орчим. шаржигнуурчдын чимээн дунд, энэ цаг хүртэл ажил дээрээ суугаа этгээдийг, тухайлбал хундагыг ард түмэн жигших нь дамжиггүйэ.

зиааааа... сүүлийн 5-6 удаагийн татааруудыг хорлож устгасан ажиллагааны үеэр даралт ихэссэнийх үү, хялгасан судас нарийссаных уу, татаруудтайгаа хөдөө гадаа явы, эх орноороо аялы этр гээд ярьж хэлэлцээд, өдөр цагаа тохирчихсон байх нь гайхаллтай. 
маргааш өглөө нь л мэдийшүдэ, энийгээ. майхан саравчаа би гаргы, мах авч явж утаж идий этр... татааруудын зарим нь тэрийгээ сайн санах нь аюултай. уб-аас 300-400 км хол, үзэж харахымгүй газар хиймэл нуурын эрэг дээр майхан барьж 2 хоны этр гэж шийдцэн байх нь бахархалтайййй. нөгөө татаар мэнн мартцан байгаасай, мартцан байгаасай. яав ч энэ удаад амжкүшүдэ.

сонгуулийн дүнд сэтгэлээр унаад үхцгээсэн үү, таанууд? эсвэл баярлаж үхцгээсэн үү? надад бол зи жаахан харамсалтай л байлаа. вакуумдуулахдаа бактээр щцн байсан бол тэгээд өмхийрцөн байсан биддэ.

одоо олиимп золиимп гээл хөөрөөд л байна уу? биеийн тамирт сонирхолгүйм болохоор мидааль авбал нь нийлж баярлачаал, аваагүй бол аан гэсгээд л байжийна даа.
дивангаравын мөстлөгийн үед спортын гимнаастикчин байсан хүний хэлэх үг мөн үү, биш үү. одоо бол өлмийгөө жийхэд шөрмөс татаж этр. нэг иймэрхүү. савлуурын бүдүүн модыг сарвуу мэнн атгаж хүркүй, "гэртээ гурил сайн элд!!" гэгдээд...юун гурил элдэх, тэртээ хойно сүүтэй цай чанаж сурсым чэнн. гээд муудсым алга, одоо коопии цай, байхов цай голдуу л уужийшд. үе үе муухай амт, үнэрт цайг бас андуураад уучаад байна!!

випашня бясалгалын тухай бичмээр санагдаад л, бичмээр санагдаад л яваад байна. 3 жилийн өмнө 10 хоногийн бясалгалд ганц суучихаад л энэ шүү дээ, ямрав? тодорцон байгааз?
ноднин билүү, уржнан билүү, 2 хоногийн бясалгалд суудаг чэнн...уржнан юм уу даа. томчуудын бичсэнийг, гэдэг нь 1-2 хүний л дээ, уншихаар ид шидийн үлгэр шигийм бичцэн, эмээ нь өөрөө тиймийм мэдрээгүй, огт өөрийм бодож суусан болохоор бичээд болор цом авчихмаар санагдаадддддд л. 

зъя зъя шаржигнуурынхан маань ид балай авчийна, анхаарал ч төвлөркүй нь. яаж лиифтэнд сууж доош явж, хэн ч байхгүй коридорыг туулж гарна аа. үүдний жижүүр залуу гэрлээ унтраацан, утсаа оролдоод зөвхөн нүүрээ гэрэлтүүлээд суужийдаг, аймшигтай.
ойрд лиифтэнд суугаад, тэгээд ямар нэг түгшүүртэй байдалд ороод... гэх мэт зүүдийг их зүүдэлжийнаа, өнөө үүрээр дубай хавьцаа өндөр, бортог хэлбэртэй, шилэн байшингийн гадуур лиифтээр ороож буугаад аллаашд. түгшиж, түгшжийснаа тасраад өөр каадрт шилжчихээд л байгаа. 

Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(Angaahai | )
2017-10-14 | 13:32
Хөөөөх эртний олдвор

Холбоос | |
(Би (зочин) | )
2016-08-23 | 16:25
Хэхэхэ

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)